ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алхах = Хэмнэх

Гоо сайхан  | 2016 / 06 / 07

Хэмнэлт гэдгийг хүмүүс хэрэглээгээ танах, хямд сонголт хийх юм шиг ойлгодог учраас их хүнд сонсогддог. Муугаар хэлбэл ядуу юм шиг амьдрах гэж хардаг шүү дээ. Гэхдээ яг үнэндээ хэмнэлт гэдэг хэмнэл+т буюу зөв хэмнэлтэй амьдрахыг хэлдэг. Огцом гүйгээд зогсоод ахиж огцом гүйгээд байвал хүн маш хурдан ядардаг бол жигд хэмнэлтэй алхвал энергиэ зөв хуваарилж, эрүүл байж, бага ядардагтай л ижил юм. Тэгэхээр хэмнэлт гэдэг нь байгаа нөөцөө зөв хуваарилахыг хэлээд байгаа биз?

Алхах = Хэмнэх

Маш олон төрлийн хэмнэлтийн арга барилаас бид энэ удаад зөвхөн алхалтын тухай ярина гэдгийг чи гарчгаас ойлгосон байх. Алхалт нь маш олон нөөцийг зөв хуваарилахад чамд тусална. Жишээ нь:

Биеийн энерги:
Бидний өдөрт авдаг илчлэг хэрэглээнээс маань ихэнхдээ давсан байдаг. Хоол хүнснээс авсан энергийн эх үүсвэрийг бие дараа ашиглах зорилгоор өөх болгон “агуулахад” нөөцөлдөг. Гэтэл агуулахаа өөхөөр дүүргэх тусам үлдэгдэл нь хэзээ нэгэн цагт таргалалт нэрээр биднийг зовоож маш их цаг, хүч, мөнгө заран фитнест явж “агуулахаа чөлөөлөх” шаардлагыг бий болгоно. Тэмээ 14 хоногийн нөөцөө өөх болгон бөхөндөө хийж аваад элсэн цөлд 14 хоног усгүй явж чаддаг. Харин бидэнд тэмээний нөхцөл байдал тохиолдох магадлал маш бага учраас түүнийгээ нөөцлөх хэрэг үнэндээ байхгүй л дээ. Тэгэхээр алхангаа байнга энергиэ шатааж байх нь “агуулах”-ын зардлаа бага байлгах түүнд зарцуулах мөнгө, цагаа хэмнэх гол түлхүүр юм.

Өвчнөө эдгээхийн тулд зарцуулах мөнгө:
Булчинлаг, гуалиг биеийн төлөө эсвэл зүгээр л эрүүл болохын тулд бид маш их зардал гаргадаг. Таргалалтаасаа шалтгаалж тураах эм ууж, тураах төвүүдэд хичээллэнэ. Мөн түүнээс үүдэлтэй өвчнөө эмчлүүлнэ. Бас хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй үе мөч, мэдрэлийн өвчлөл гэх мэт хэмнэлтийн бус хэв маягаас маань үүдэлтэй зүйлсийг л эмчлэх гэж бид амьдралынхаа туршиж маш их мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаа, энергиэ зарцуулж байдаг. Харин алхалт нь үүнийг бүрэн хөнгөвчилж чадах үнэ төлбөргүй хэмнэлтийн хэв маягийн нэг хэсэг юм. Түүний тусламжтайгаар бид дээрх зардлыг хүссэнээрээ хэмнэж болно.

Оюуны нөөц:
Хүмүүс хөгжих тусам зугаа цэнгэл ихсэж, харин ядрах тусам бага байдаг. Хөгжил дэвшилд хүрээд баярласандаа зугаацаад байгаа юм биш шүү. Оюуны ачаалал хүнийг маш их ядраадаг. Биеийн хөдөлмөр хийдэг хүн ажлаа дуусаад л биеэ амрааж чаддаг бол оюуны хөдөлмөр хийж байгаа хүн ажил тарсан ч оюун санаа нь амрахгүй учраас албаар бодлоо чөлөөлж амраахын тулд, хүмүүсийн нэрлэж заншсанаар стрессээ тайлах гэж зугаацах нь элбэг байдаг. Харин алхалт бол оюун санааны хувьд амралт юм. Алхаж байхдаа олон юм бодож болох ч хоол идэнгээ, эсвэл хэвтэнгээ бодож байхаас илүү оюуныг амраадаг. Өөрийн чинь оюун санааг амраалгүй, байнга сорж байгаа стрессийг багасгаснаар оюуны нөөцөө сайтар хэмнэж байгаа хэрэг юм.

Цаг:
Алхаж байхдаа хийж болох олон зүйлс байгаа талаар нийтлэлүүд тун удахгүй ар араасаа орох болно. Үүнд гадаад үг цээжлэх, маргаашаа төлөвлөх, дуу сонсох, илтгэл сонсох гэх мэт маш олон зүйл бий. Гэвч хамгийн их цаг ордог хирнээ бид зарцуулж чаддаггүй зүйл бол өөртэйгөө ярилцах юм. Ганцаараа амьдардаггүй л бол өөртэйгөө ярилцах цаг хүнд маш бага олддог. Өөрийгөө танин мэдэх, мөрөөдлөө олох гээд бүх анхаарлаа өөр дээрээ төвлөрүүлэх нь бүхнээс чухал байтал шүү дээ.
- Би хүсэж байгаа зүйлээ хийж байгаа юу эсвэл урсгал дагаж байна уу?
- Би хаана явна? Одоо хашаа явах вэ?
- Би юу хийхийг, хэн байхыг хүсэж байна?
- Одоогийн амьдралаасаа харахад надад ямар боломжууд байна вэ?
- 5 жилийн дараа би юу хийж хаана байх вэ? гэх мэт хариултыг нь заавал олох хэрэгтэй асуултууд гэж бий.

Эдгээрийг дотроо тунгааж, орчноос сайн тусгаарлагдах боломжийг алхах дадал чамд өгөх болно. Нэг зүгт ганцаараа алхаж байгаа хүнд хэн ч юу ч саад болохгүй шүү дээ. Мөн мэдээж чи цагаа хэмнэж байгаа учраас алхалтад заавал тусад нь цаг гаргахаас илүү ажлаасаа гэр лүүгээ, гэрээсээ ажилруугаа алхаад байж болох юм.

Энэ бүгдийг нэгтгээд харвал бид маш их мөнгө хэмнэж болно. Хамгийн энгийнээс нь эхлэхэд л унааны мөнгө, фитнесийн төлбөр, өвчнөө эдгээхэд зарцуулах зардал, кофе шопт өөрийнхөө тухай бодож эморох хэдэн төгрөг, стрессээ тайлах гэж шөнөжин наргих маргааш шараа тайлахад зарцуулагдах цаг гэх мэт. Цаг, мөнгө, нөөцдөө хэмнэлт хийдэг хэмнэлийг өөрийн болго. Тийм хэмнэлийн эхлэл болгож өдөр бүр алхаарай гэж Гоолингоо нь “Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж”-ийг зарлаад байгаа. Чэллэнжид нэгдсэн хүмүүс хамтдаа нэг группд байж, туршлагаа солилцон, ярилцаж байгаа бөгөөд чи ч гэсэн эрүүл, хэмнэлтийн хэв маягийг өөртөө бий болгохыг хүсвэл ЭНД дарж нэгдээрэй.

1. #Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт10000алхам
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(837)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: waaat.   2016-06-08
Targan hol gnuu xaxa medeelel n chuhal bhad shuu. Teglee ch saihan chiireg changa goy hol bn. Mongol ohiduud Arhittai yum shig maiga savhan holoo sexy ghee hezee bolihiinbee :))

Зочин: zochin.   2016-06-08
Jiriin hunii hol. Iim oontogch baihaa bolichih l doo. Lol.

Зочин: jjj.   2016-06-08
ymr muuhai targan hul ve

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com