ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нөхөр бид хоёр

Гэр бүл  | 2016 / 06 / 08

2 цагийн дараа...

Би: Хнн, чи муу тэгж л байхгүй юу. Чиний яах чинь надад ерөөсөө хамаагүй за.
Нөхөр: Өө, за за. Чиний ч гэсэн яах надад падгүй. Өөрөө өөрийнхөө замыг хөөх минь.
Би: Надтай дахиж битгий харьцаарай. Би чамайг нөхрөө гэж бодох ч үгүй.
Нөхөр: Угаасаа харьцахгүй. Надад ч бас ааштай эхнэр хэрэггүй мэдэв үү!

Нөхөр бид хоёр

2 цагийн дараа...

Би: (бодов) Энэ одоо өлсөж уналаа ш дээ. Надтай хэрэлдлээ гээд хоолоо идэхгүй байдаг нь юув дээ. Ямар хэрүүл хийлээ гээд ходоод нь цадах юм уу? Урд нь тавагтай хоол тавьчихаад байхад өлсөөгүй юм шиг царайлаад зурагт үзээд байх юм. Ногоотой шөл болохоор тоохгүй байгаа юм болов уу. Аягүй бол, тийм байна. Гялс гарч гурил аваад бууз юм уу цуйван хийе дээ. Хурдхан дэлгүүр ороодохъё.
Нөхөр: (бодов) Хүүе, хаачих гэж байгаа юм бол? Уурандаа ийш тийшээ явах гэж байгаа юм биш байгаа? Өө, тавчиктайгаа гарч байж доороосоо даарлаа ш дээ. Өөрийгөө нэг их чийрэг гэж бодох юм. Надтай хэрэлдлээ гээд ямар бээрэхээ больчих юм уу? Ганцаараа ганц хонохоороо хамар нь шуухитначихдгаа мэдэхгүй. Гутлыг нь аваад араас нь гаръя байз.

***
Гол нь цонх!

Би: Хоёулаа ямар байр авах уу?
Нөхөр: Ямар ч байсан бүрэн цутгамал, төвийн сантайгаа холбогдсон байр авна
Би: Хань аа, хоёулаа том цонхтой байр авна шүү за. Хөшгөө нээхэд хот тэр аяараа гэрт ороод ирдэг, тийм гоё.
Нөхөр: Тэр ч дүүрч, төв замаасаа хол байр л авахгүй бол болохгүй, аюултай.
Би: Тэгээд тийм байр чинь жижигхэн цонхтой байвал яах юм бэ?
Нөхөр: За, тэр бол дараагийн асуудал.
Би: Яг ш дээ. Жижигхэн цонхтой байр авахгүй шүү!
Нөхөр: Би жижигхэн цонхтойг авна гээгүй ш дээ?
Би: Чи тэгээд том цонхтойг дэмжихгүй л байна ш д.
Нөхөр: Дэмжихгүй байсан юм биш ээ. Зүгээр л эхлээд тэрнээс илүү чухал зүйлийн талаар бодож байхад.
Би: Тэгвэл том цонх миний хувьд чухал. Чи л ганцаараа чухал юмыг мэддэг юм уу?
Нөхөр: Тэгэх гээгүй ээ, хань аа. Мэдлээ, хоёулаа том цонхтойг авъя, за.
Би: (Инээмсэглэж мөрөнд нь наалдав) Тэгвэл бас хувцасны өрөөтэй байвал яаж байна?
Нөхөр: Тэг дээ, миний хань.
Би: За, тэгвэл хоёулаа маргаашнаас хайж эхэлцгээе. (Санаа амран унтахаар хэвтэв)
Нөхөр: Хамгийн чухлыг нь чи минь л мэддэг шүү дээ.

***
Өөрийг нь хамгийн түрүүнд...

Нөхөр: Нээрээ, хань аа өнөөдөр тараг уугаагүй биз?
Би: Яг ууя гэж бодож байлаа. Яасан?
Нөхөр: Антибиотик хэрэглэж байхдаа тараг ууж болохгүй ш дээ.
Би: Яагаад тэр билээ?
Нөхөр: Хоорондоо таардаггүй юм.
Би: За яавал гэж, тараг шиг биед сайн юм байхгүй.
Нөхөр: Болдоггүй юм аа. Антибиотикны чинь үйлчлэлийг бууруулчихдаг байхгүй юу.
Би: Чи минь хаанаас юу сонсоо вэ? Зүгээр ээ, надад бол яах ч үгүй. Маргааш нь...
Би: Хүүе ээ, хань аа. Би ёстой балрах шахлаа шд.
Нөхөр: Юу болов?
Би: Өнөөдөр би ажил дээр эмээ уучихаад дараахан нь тараг уух гэсэн чинь өрөөнийхөн маань дэмий гэнэ ээ.
Нөхөр: За?
Би: Яасан гэсэн, тараг чинь антибиотикны үйлчлэлийг бууруулаад хаячихдаг гэж байна ш д. Хайран үнэтэй эмчилгээ маань салхинд хийсэх дөхлөө. Ямар азаар манай өрөөнийхөн надад хэлэв ээ.
Нөхөр: Уг нь би эхэлж чамд энэ тухай хэлсэн ш дээ.
Би: Өө, нээрээ тэглүү?
Нөхөр: Эр нөхрийнхөө үгийг тоохгүй юм байж өөр хүмүүсийн үгийг нэг их тоож гэнэ.
Би: Ммм, аан, үгүй ээ, за за, өө...

***
“Мөрөөдлийн” хардалт

Ажилдаа явах замд, машин дотор
Би: Хань аа, би ерөөсөө асууж байгаагүй юм байна ш д.
Нөхөр: Юуг тэр вэ?
Би: Чамд олны танил эмэгтэйчүүдээс хэн нь таалагддаг вэ?
Нөхөр: Дэмий юм асууж байх юм.
Би: Сонирхолгүй байна уу? Тэгвэл байна ш дээ, чамд оддоос хэнтэй нь ч хамаагүй унтах завшаан таарвал хэнийг нэрлэх үү?
Нөхөр: Би хариулахгүй ээ. Яршиг.
Би: За, юун сүртэй юм. Чи надаас асуусан бол би Адам гээд хариулах л байсан.
Нөхөр: Юу? Чи Адамтай уулзвал араар минь тавих нь л дээ.
Би: Үгүй ээ, бодит амьдрал дээр юу гэж тэгж байдаг юм.
Нөхөр: Тэгээд хаана гэж? Зүүдэндээ юу?
Би: За, бараг л.
Нөхөр: Тэр туранхайтай юу даа? Юу нь тийм сайхан залуу байгаа юм? Биеэрээ дүүрэн шивээстэй, хачин нарийхан хоолойтой. Тэгж яривал надаас ч царай муутай байх шүү.
Би: Зүгээр л нэг хөгжилтэй асуулт ш дээ. Хариултыг нь сүр болгох хэрэггүй. Одоо надаар хэлүүлчихсэн юм чинь, чи өөрөө хэлж л таарна даа.
Нөхөр: За яахав, Ирина Шейк.
Би: Паах, Ирина Шейк ээ? Тэр чинь бор арьстай ш дээ.
Нөхөр: Тэгээд?
Би: Чи миний цагаан арьсанд хамгийн их дуртай гэдэг биз дээ? Худлаа байсан юм уу?
Нөхөр: Ирина Шейк бол өөр хэрэг.
Би: Яагаад өөр гэж? Тэгвэл тэр чинь олон цус холилдсон эмэгтэй. Чи эрлийз эмэгтэйчүүдэд дургүй гэдэг биз дээ?
Нөхөр: Боль доо, энэ чинь тусдаа зүйл ш дээ.
Би: Би чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй.
Нөхөр: (инээн) Чи л өөрөө хариултыг нь сүр болгохгүй гэсэн ш дээ?
Би: Тэр чинь Роналдог хаясан юм чинь. Чамайг яг тоож харагдаач.
Нөхөр: Хахаха. Мэдээж ш дээ. Би ч гэсэн зүүдэндээ юу яаж болдоггүй юм уу.
Би: Заваан амьтан, чи Иринатайгаа яваарай за.
Нөхөр: Харин Адам чинь эхнэртэй хүн ш дээ, болгоомжтой байгаарай. Инээдтэй хүн шүү.
Би: Ер нь чамаас шал дэмий асуусан юм.
Уурандаа машиныхаа хаалгыг чанга хаачихаад, пид пид гишгэлэн ажил руугаа ороход нөхөр маань ард инээсээр үлдлээ.

***
Жинхэнэ хайр “үгтэй” ойлголцдог

Би: Энийг хар аа, хайр аа. “Жинхэнэ хайр үггүй ойлголцдог” гэсэн байна.
Нөхөр: Хэн?
Би: Нэг хүн share хийчихэж. Үнэн ч юм шиг ээ.
Нөхөр: Яаж байна?
Би: Би чиний яасан ийснийг царайны чинь хувирлаар шууд уншиж чадна.
Нөхөр: Нээрээ юу?
Би: Тийм ээ. Хэлэх үү? Чи өөрийгөө буруутгах юм уу яахаа мэдэхгүй байвал гараараа хөмсөгнийхөө голд чимхдэг. Бас хайр чинь хүрээд уярахаараа яг ийм инээмсэглэл гаргадаг (уруулаа дотогш нь жимийн мишээж үзүүлэв).
Нөхөр: Хөөх, би өөрөө ч анзаардаггүй юм байна. За өөр?
Би: Хэлэх үгээ олохгүй үедээ чи зэвүүнээр инээдэг. Дургүй юмаа хүчээр хийх үедээ хөдөлгөөн чинь удааширдаг. Харин ичихээрээ хумсаа оролддог.
Нөхөр: Яаж ийм юмыг анзаардаг байна аа? Мундаг юм аа, миний хайр.
Би: Мундагтаа биш ээ, чамд тийм их хайртай л байхгүй юу. “Жинхэнэ хайр үггүй ойлголцдог” гэж байгаа биз дээ? Одоо намайг хэлээрэй.
Нөхөр: Би ерөөсөө тийм юм анзаардаггүй ш дээ.
Би: Ерөөсөө ч үү? Чи надад хайртай, санаа тавьдаг л юм бол анзаарсан л байж таараа даа. За би чамд тусалж гаргадаг хувирлуудаа үзүүлье, чи нэрлээрэй. Эхэллээ...
Нөхөр: ... Нойр чинь хүрэхээрээ ингэдэг билүү?
Би: Биш ээ, уйтгартай санагдахаараа ингэдэг ш дээ. Одоо тэгвэл энэ...
Нөхөр: ...Дургүй чинь хүрэхээр эрхий хуруугаа хаздаг билүү?
Би: Юу гэж дээ. Юм бодоод эхлэхээрээ ингэдэг. Чи надад хангалттай хайргүй юм байна дөө.
Нөхөр: Тийм юм гэж юу байхав дээ.
Би: Тээр чи одоо эргэлзсэн царай гаргаад л байна. Дээр Төгөлдөрт мөнгө зээлэх үү, яах уу гээд тээнэгэлзэж байхдаа чи бас яг ийм царай гаргасан юм чинь.
Нөхөр: Буруу таалаа. Би “Яая даа, байз” гэхээрээ ийм царай гаргадаг юм.
Би: Өө тийм үү? (Бантсандаа дуугүй болов)
Нөхөр: Миний хайр ч намайг таагаад хэрэггүй, хайр нь ч чамайгаа таах гэж оролдоод яах юм? Тийм биз дээ? Зүгээр л нээлттэй байцгаая.
Тэгье гэж хэлээгүй ч тэврээд хэвтсэнээр бид хоёрын яриа өндөрлөв.

***
Ээждээ ч муулахгүй юм чинь!

Бүтэнсайны өглөө унтаж байтал утас дуугарав. Ээж залгаж байна.
Би: (орноосоо өндийв) Байна уу? Миний ээж сайхан амрав уу? Аанхаан, аанхаан, за ашгүй дээ. Бид хоёр сайн сайн. Манай хүн онц байгаа. Гүй ш дээ, цаа чинь ёстой эрт сэрдэг ш дээ. Эрт сэрээд л хамаг юмаа гялалзуулчихдаг хүн (хэлснээ батлахын тулд нөхрийнхөө хурхирч байгаа чимээнээс холдохоор унтлагын өрөөнөөс сэмээрхэн гарлаа). Аанхаан, надаас илүү цэвэрч гээд бод доо? Бүх юмаа эмх замбараатай байлгадаг зуршилтай хүн болохоор надад их амар байдаг юм. Ккк. Нээрээ та оймсоо бөөрөнхийлөөд шидчихдэг эрчүүдэд ёстой дургүй тэ? Манай хүн ямар азаар тийм биш юм (утсаа мөрөндөө хавчуулангаа коридорт энд тэндгүй хэвтэж байгаа өрөөсөн оймснуудыг түүж угаалгын сагсанд хийгээд амжлаа) Амсдаггүй гэдгийг нь та мэдэж л байгаа ш дээ. Тэгэх зав ч байхгүй. (хөргөгчөө онгойлготол өчигдөр оройны шар айрагны шил харшилдаж дуугарав) Та юу хийж байгаа юм? Өө, манай хүн надад өглөөний цай бэлдэхэд туслаад л байж байна. Танд мэнд хүргэж байна шүү. За пока, ээж, үнсье. (утсаа тасалж унтлагын өрөөндөө орж ирээд үд болтол унтаж байгаа ханийнхаа хажуугаар нь орж хэвтлээ) Нөхөр: (нойрмог хоолойгоор) Хэн ярьж байна, хань аа? Би: (бодов) Хайрт аа, чиний минь дутагдлыг би л мэдэж байвал болох нь тэр.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(949)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: B.   2016-08-10
hairigaa sanachihlaa. hol baisaar bgad 2 bienee ulam l medehgui bolood uulzah toolond tuuneesee oor shine ym olj harah ym daa

Зочин: bella.   2016-07-09
nohorteigee yag ingedeg shu ooroo turuulj asuuchaad hii hardaad l kkk ene deerhiig bugdiig ni hiij bsan yum bn hairiigaa nuur sanachlaa

Зочин: bobi.   2016-06-12
anhniihaa hairig sanachihlaa, hamt bsan ter uy odoo bodohod jargaltai l sanagdah ym, muugaar dursaad yahav dee. boloh yostoi ym boldogooroo l bno

Зочин: @mor.   2016-06-09
Goolingoo go2 ;)

Зочин: muugii.   2016-06-08
xairtai huniihee muu taliig busdad heleed hereggui gedeg chi uuchlaad martah ch ter humus buru oilgolt n hewer l uldeh bolno alda madagiig n olond delgehde 2ulhna bhda helj olnoo dund magtah heregtei

Зочин: namuun.   2016-06-08
tiim shuu nuhriinhuu dutagdliig uuru l medej bhd bolno uur hend c muulah hereggui. eejdee c, nzudda c ter

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com