ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Улаанбаатарын гудмаар алхаж явахдаа сонсох 6 төрлийн плэйлист

Энтертаймэнт  | 2016 / 06 / 10

Алхах үйл явц нь өөрөө тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаараад өөр өөр байдаг. Заримдаа нисэх гэж байгаа мэт эрч хүч мэдэрч, хүчтэй гэгч нь гишгэлдэг бол зарим үед хэн нэгнийг санан гуниглаж, нулимс цийлэгнүүлэн алхана. Гэхдээ аль ч байлаа гэсэн бидний сэтгэлийн гүнээс гарч байгаа мэдрэмж учраас яг түүнд тохирсон дуугаар чимж, тухайн үеэ бүрэн мэдэрч чадвал бүтэн болох болов уу.

Улаанбаатарын гудмаар алхаж явахдаа сонсох 6 төрлийн плэйлист

Жич: 6 төрөл бүр дээр 10-20 дуутай плэйлист үүсгэсэн байгаа учраас гүйлгээд сонсоорой. Хэрвээ чамд таалагдвал татаад аваарай.

1. Хэмнэлээрээ алхааг чинь чимэх дуунууд:
Заримдаа зүгээр л гоё хэмнэлийг мэдрэх нь жаргал байдаг. Тэр хэмнэлд тохирсон ямар нэг хөдөлгөөн хийх шаардлагагүй зүгээр л мэдрэх...

2. Чамайг өөрийн эрхгүй инээмсэглүүлэх дуунууд:
Өөрөөр хэлбэл амьдрах ямар сайхан юм бэ гэж бодогдуулах дуунууд. Сонсонгуут л сэтгэл чинь мишээж, хэн нэгэнд тусалмаар, зөрөн өнгөрөх танихгүй нэгэн рүү инээмсэглэмээр санагдана. Алхах замыг чинь жаргалтай болгох плэйлистийг эндээс сонсоорой.

3. Ямар нэг хөдөлгөөн хиймээр санагдуулах дуунууд:
Тийм ээ, чи сонсоод шууд л бүжиглэмээр санагдана. Бусад хүмүүсийн нүдийг хариулж байгаад нэг зэвүүн хөдөлгөөн хийчихмээр ч юм шиг. За үгүй гэхэд, хөлөө хэмнэлээр нь хөдөлгөхийг хүсэх тийм дуунууд юм шүү.

4. Бодолд автуулах дуунууд:
Хөнгөн гунигт чинь хань болж, уйлахад чинь нулимсыг чинь арчих дуунуудыг эндээс сонсоорой. Заримдаа сэтгэлээ хөнгөн шаналгах дуртай л биз дээ?

5. Дурсамжаар чинь аялуулах дуунууд:
Яг тэр цагт, тэр дууг санагдуулдаг хүнтэй яг тэр гудамжаар алхаж байснаа санаж байна уу?

6. Гүймээр санагдуулах дуунууд:
Энэ тун сонирхолтой плэйлист. Алхаж явахдаа сонсвол өөрийн эрхгүй хөл чинь хурдасч, хөл хөдөлгөөн багатай газар оччихвол шууд гүйнэ.

Хэрвээ чи Гоолингоогийн зарласан “Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж”-д оролцож байгаа бол энэ плэйлистүүд чамайг баярлуулж байгаа байх гэж бодож байна. Харин хараахан энэ чэллэнжийн талаар мэдээгүй байгаа бол ЭНЭ группт элсэж, мэдээлэл аван чэллэнжид оролцоорой. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, дасгал хөдөлгөөн хийх цаг өөртөө гаргая гэж бодож байгаа бол чамд бүр ч их таалагдах болно.

1. #Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт10000Алхам
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(905)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bella.   2016-07-17
Duu sonsoh nmiag mash taivan bolgoj olon doloon yum bodoj setgel sanaagar unahas sergiildeg Mash goe oodrog bailgaj chaddag Urlag gdeg zuil bhku bol hun torolhton yunaas gerel gegee olj avah bilee

Зочин: vmz.   2016-06-20
alhaj, guij baihdaa duu sonsoj baisnaas zugeer l eldew ym bodood ywsan ni hamagvi deer sanagddag shde. hehe alhaj guij baihdaa uuriinhuu bied 100% focuslaj, bie ee medreh ni chuhal :)))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com