ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зүгээр алхахаас ч илүү: Яагаад хайкинг гэж?

Чөлөөт цаг  | 2016 / 06 / 11

Гоолингоогоос зарласан Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж хэрэгжээд 10 хонож байна. Өнгөрсөн өдрүүдэд бүгдээрээ ихэвчлэн тэгшхэн гадаргуутай, засмал замыг туулжээ. Тиймээс одоо долоо хоногийн амралтын аль нэг өдрийн 10 мянган алхмаа өгсүүр, уруу, хөрстэй, чулуутай газарт зориулж, хөлөө сорихыг уриалж байна. Уулын алхалт хийхийг эрүүл мэндэд сайн гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ хэр их сайн гэдгийг нь мэдэх үү?

Зүгээр алхахаас ч илүү: Яагаад хайкинг гэж?

• Цусны даралт ихсэх, 2-р төрлийн чихрийн шижин, бүдүүн гэдэс, уушги, хөхний хорт хавдар зэрэг түгээмэл, бэрх, жил ирэх тусам залуужсаар байгаа өвчнүүдийн эрсдлийг огцом бууруулна. Залуу хүн байж өвчний үүр болсон хүмүүс эргэн тойронд чинь харагдаж байгаа биз?
• Нуруу, хөл, өвдөг, тааз гэх мэт үе мөчний бүхий л төрлийн өвчнүүдээс сэргийлж, ясны сийрэгжилтэд өртөх хугацааг олон жилээр хойшлуулна. Үе мөч гэдэг байнгын жигд хөдөлгөөн хийх тусмаа л чангарч, тэжээгдэж, залуу байдлаа хадгалж байдаг билээ.
• Уулын алхалт нь биед жигд ачаалал өгдөг спорт учраас хэвлий, гуя, өгзөг, гар зэрэг хэсгүүдийн булчин хөгжиж чангарна. Харин булчин хөгжих тусам чийрэг, эсэргүүцэл сайтай, чадалтай болж, үе мөчөө бүх талаас нь “жийрэглэн” хамгаална гэсэн үг.
• Амьдрах хэчнээн сайхан болохыг тогтмол мэдэрч стрессээс ангижирна. Ууланд алхана гэдэг угаасаа хүмүүс бидний төрөлхийн, байгалиасаа хийх ёстой зүйл гэлтэй. Хайкинг хийдэг хүмүүс жирийн фитнесс хийдэг хүмүүсээс ч илүү аз жаргалтай, энерги эрч хүчийн түвшин өндөртэй байдаг.

Ууланд алхахдаа энд тэндээс нь биш, зориулалтын замын дагуу алхах ёстой. Анхлан алхагч бидэнд өөрсдөө дур мэдэн алхахаас илүү нэгдсэн клубын зохион байгуулалтанд хамрагдаж явах нь илүү хялбар, ашигтай юм. Одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тогтмол арга хэмжээ зохион байгуулж буй 7 хайкинг клубуудыг танилцуулж байна. Олонх нь энэ Ням гаригт 10 – 23 км-ийн нээлттэй алхалтууд зарласан байгаа. Нээлттэй алхалтанд оролцохын тулд хувийн бэлтгэлээ сайтар хангахаас гадна унааны 4000 – 10000 төгрөгийн хураамж төлдөг. Амжиж бүртгүүлээрэй, алхагчид аа.

1. Эрүүл Монгол клуб
Фейсбүүк хаяг Эрүүл Монгол Клуб
Энэ Ням гаригийн нээлттэй алхалт: Тус клубээс Богд уул-Хүүшийн ам чиглэлд 10 км-ийн нээлттэй алхалт зарлажээ. Бүртгэл нь явагдаж байгаа.

2. Уулчин Монгол нийгэмлэг
Фейсбүүк хаяг Уулчин Монгол нийгэмлэг
Энэ Ням гаригийн нээлттэй алхалт: Тус клубээс Баруун ширээт – Дашийн хад чиглэлд нээллттэй алхалт зарлажээ. Бүртгэл нь явагдаж байгаа.

3. Summit Mountaineering & Climbing club
Фейсбүүк хаяг Summit Клуб

4. Уул, үүл аялагч клуб
Фейсбүүк хаяг Уул Үүл аялагч Клуб
Энэ Ням гаригийн нээлттэй алхалт: Тус клубээс Жаргалантын ам – Манзушир чиглэлд 20 км –ийн нээллттэй алхалт зарлажээ. Бүртгэл нь явагдаж байгаа.

5. Хайрхан аялагч клуб
Фейсбүүк хаяг Хайрхан Клуб
Энэ Ням гаригийн нээлттэй алхалт: Тус клубээс Хэнтий нурууны Ухаа хайрханд авирах 23 км –ийн нээллттэй алхалт зарлажээ. Бүртгэл нь явагдаж байгаа.

6. UB hiking club
Фейсбүүк хаяг UB клуб
Энэ Ням гаригийн нээлттэй алхалт: Зайсан - Баруун ширээт - Бидний хад чиглэлд нээлттэй, төлбөргүй аялал зохион байгуулж байна. Бүртгэл нь явагдаж байгаа.

7. Хязгааргүйд мац – Уулын спортын клуб
Фейсбүүк хаяг Хязгааргүйд мац клуб

Хувийн бэлтгэлдээ юу юу авч явах шаардлагатай вэ?

Үнэтэй, олон хэрэгсэл авах хэрэгтэй болно гэж бүү төвөгшөөгөөрэй. Мэргэжлийн, уртын зайны алхалт биш учраас тийм ч их юм шаардагдахгүй. Нээлттэй алхалтуудад оролцохдоо эхдээд тухайн зохион байгуулж буй клубын гишүүдээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Хэдэн км алхаж, хэдэн цаг үргэлжлэх, дундаа хэдэн удаа амрах, замдаа ус туулах эсэх гэх зэргийг асуугаарай. Тэгээд авсан мэдээллийнхээ дагуу хувийн бэлтгэлээ сайтар хангана. Аль ч алхалтанд үүргэвч, уулын таяг, түрий, нарны шил, нарны хамгаалалтын тос, уух шингэн, үдийн хоол зэрэг хэрэг болдог.

Клубт хамрагдалгүйгээр, дангаараа алхвал хаанаас эхлэх вэ?

Хотын иргэдийг амралтын өдрүүдээ цэвэр агаарт, эрүүл идэвхтэй байдлаар өнгөрүүлэх боломжоор хангахын тулд саяхан Богд уул руу алхах 5 чиглэл тогтоож, зам жимийг нь цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байршуулсан. Уулын энгэрт буюу, жим эхлэх цэгтээ машины зогсоолтой учраас шууд гэр бүлээрээ давхиад л оччихно. Харин амралтын цэгүүд нь зураг авахад хамгийн сайхан байрлалуудыг сонгосон юм билээ. Богд ууланд алхах 5 чиглэлээс өөртөө тохиромжойг сонгоорой:

1. Төрхурах – Цэцээ гүн - 8.5 км
2. Манзушир - Цэцээ гүн - 8.4 км
3. Зайсан - Дугуй цагаан - Баруун ширээт - 4.5 км
4. Зайсан - Тэнгэр хад - 6.4 км
5. Баянзүрхийн товчоо - Тэмээн хад - 3.1 км

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(570)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com