ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний үс хамгийн гоё нь

Гоо сайхан  | 2016 / 06 / 13

Яагаад гэвэл тэр маань эв эрүүл.
Тренди өнгөтэй байсан ч эрүүл л биш бол муухай л харагддаг. Тэр юу вэ? Тэр бол үс. Тэгэхээр загварлаг засалтаас илүү эрүүл байдал нь чухал байгаа биз? Эхээс төрөхдөө бид үснийхээ ширхгээс хөлийнхөө ул хүртэл эрүүл саруул байсан. Нэг ч будаг, химийн бодис хүргээгүй, хүүхдийн үс ямар зөөлхөн, торгомсог, гялалзсан байдгийг санаад үзээрэй. Харин гадаад орчны нөлөө, өөрсдийн дадал зуршил маань л тэр төрөлхийн эрүүл, гоо сайхан байдлыг алдагдуулж иржээ. Үсийг чинь насан туршид нь жаахан үеийнх шиг эрүүл хэвээр нь хадгалах хэв маяг гэвэл бид эдгээрийг зөвлөнө:

Миний үс хамгийн гоё нь

1. Шампунийнхаа хэрэглээг багасга
7 хоногт дунджаар 2 удаа үсэндээ шампунь, ангижруулагч хэрэглэх нь хамгийн боломжит тоо. Үүнээс олон удаа угаамаар байвал бусад үед нь хуурай шампунь хэрэглэх юм уу, үсээ боочихож байгаарай.

2. Хэрэглэдэг бүтээгдэхүүнээ байнга сольж бай
Шампунь, ангижруулагч худалдаж авахдаа жижиг савлагаатайг нь, хэд хэдэн янзаар нь хольж авбал зүгээр. Нэг л бүтээгдэхүүнийг байнга дагнаж хэрэглэх хэрэггүй, учир нь үс бүтээгдэхүүнд амархан дасал болдог. Тиймээс тослог, хуурай, хэвийн гэх мэт өөрийнхөө үсний төрөлхийн онцлогт тохирсон өөр нэр төрлийн шампунийг үе үе таарахаа болиод ирмэгц нь л сольж хэрэглээд байвал сайн. Харин гялалзуулах, гэмтлийг эмчлэх, хөвсийлгөх зэрэг нэмэлт үйлчилгээтэй шампуниудыг хооронд нь хольж, ээлжилж угаагаарай. 7 хоногийн эхний угаалтан дээр гялалзуулдаг шампуниа, удаах угаалтан дээр нь гэмтлийг эмчлэх шампуниа хэрэглэх маягаар гэсэн үг.

3. Өөрийнхөө самаар л самна
Хүнтэй самаа сольж хэрэглэхээс аль болох татгалзаж, өөрийн гэсэн самтай бай. Өөр нэгний үсэнд өөр нэгэн нян бий шүү дээ. Нянгийн халдвараас болоод мөөгөнцөртөх, хагтах, хуурстах гэх мэт үсний эмгэгүүд бий болдог. Мөн өдөрт дор хаяж хоёр удаа зөөлөн самаар хуйхандаа иллэг хийн самнаж байгаарай. Энэ нь тархины цусан хангамжийг сайжруулахаас гадна үсийг гялалзсан эрүүл харагдахад тусалдаг.

4. Үсээ өөрөөр нь хатаа
Бидэнд үсээ хурдан хатаах эсвэл хэвэнд оруулах шаардлага их тулгардаг. Гэхдээ үсээ болж өгвөл өөрөөр нь хатааж байх хэрэгтэй. Сэнс, алчуур зэргийг бага хэрэглэхээс гадна өрөөний дундаж хэмд хатаавал үс хэврэгшихээс сэргийлнэ. Тэгэхээр өөрөөр нь хатаана гээд халуун, хүйтэнд нойтон үстэй гарч явж ч бас болохгүй нь байна шүү. Зуны хурц нар үсний чинь өнгийг алдагдуулдаг бол өвлийн хүйтэн жавар хугарамтгай хуурай болгодог. Заавал сэнсдэх шаардлага гарвал аль болох хүйтнээр нь үлээлгээрэй.

5. Тогтмол тайруулж бай
Уртаас нь их авахгүй ч салаалсан үзүүр, хатуурч арзайсан хэсгүүдийг нь 3 сардаа нэг удаа тайруулж бай. Үсний өвчилсөн хэсэг нь эрүүл хэсгийг чинь уруу татаж, нэмж гэмтээхээс өөр шидгүй шүү.

6. Будагнаас татгалз
Байнга будаад байвал улам хатуу, хугарамтгай болохоос биш рекламан дээр гардаг шиг намирсан, торгомсог байлгана гэдэг юу л бол.Үсний будаг бол тэр чигтээ химийн л бодис шүү дээ. Хэрвээ цагаан үснээсээ болж будах шаардлага гардаг бол цайралтын эсрэг эмчилгээ хийлгэж болно. Эсвэл зүгээр л үүнийгээ хүлээн зөвшөөрөөд саарал үстэй болчихвол илүү донжтой харагдах ч юм билүү?

7. Хэт халуун усанд орох хэрэггүй
Хэт халуун орчинд хүний биеэс шингэн ууршиж, битүү болдог. Энэхүү нөхцөл байдал нь үсийг чинь хуурайшуулж, өвчний үндсийг тавьж өгнө. Эхний шампунь түрхэлтээс бусад үед халуун усаар үсээ битгий угааж байгаарай.

8. Хэт чанга боох хэрэггүй
Сул, байгалиараа үс моодонд ороод байхад айхтар чанга боох хэрэг байна уу? Боолтоо бүү чангал, хуйхаа бүү ядраа. Үсний уутанцрыг хэт ачааллах нь үсний ургах явцыг удаашруулж бүр цаашлаад ургалтыг зогсоож ч болно.

9. Хоолоо хорихоо боль
Хоолоо хорьж, өөрийгөө өлсгөх нь чамд огтхон ч сайн биш. Жингээ хасахаар шийдсэн байсан ч ийм арга хэрэглэж болохгүй. Үс нь байгалийн амин дэмээр тэжээгддэг учраас аль болох олон янзын амин дэмтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй.

Үсэнд хэрэгтэй амин дэм, эрдэс бодисууд хаана байдаг вэ?
Тахианы мах, бууцай, улаан чинжүү – Бэхжүүлнэ, ургуулна
Овьёос, бор будаа, бүхэл үр – Бэхжүүлнэ, ургуулна, эрүүлжүүлнэ
Бүх төрлийн самар – Бэхжүүлнэ, эрүүлжүүлнэ
Өндөг, үхрийн мах, дүпү, буурцаг – Бэхжүүлнэ, ургуулна, эрүүлжүүлнэ
Нимбэг, жүрж, улаан лооль – Эрүүлжүүлнэ, гялалзуулна

10. Хэлбэрийг нь удаан барих зориулалттай бүтээгдэхүүн муу
Ийм төрлийн бүтээгдэхүүн нь их хэмжээний алкоголь агуулагдсан байдаг учраас үсийг хуурайшуулж, арзайлгахдаа “гаргууд”. Хуурай, арзгар үс гэмтэхдээ бүр ч амархан гэсэн үг.

11. Нарнаас хамгаал
Хурц нартай үед малгай өмсөх юм уу зориулалтын хамгаалах бүтээгдэхүүн цацах зэргээр үсээ заавал хамгаалж байгаарай. Нарны хорт туяа арьсыг хөгшрүүлдэг шигээ, үсэнд чинь ч сөргөөр нөлөөлж байгаа.

12. Нарийн шүдтэй, хувцанцар сам битгий ав
Эрчүүдийн хэрэглэдэг шиг нарийн, хатуу шүдтэй хуванцар сам үсийг чинь гэмтээх болно. Үүний оронд хуйханд иллэг хийдэг зөөлөн сам хэрэглэж байгаарай.

13. Зөөлөн ус
Бидний хэрэглэдэг гоожуурын хатуулаг ихтэй, шүүгээгүй ус нь үсийг загатнуулж, хуурайшуулж, гэмтээдэг. Экзем ч үүсгэж болно. Тиймээс хааяа ч болов шүүсэн эсвэл буцалсан усаар угааж байгаарай. Мэдээж дотроос нь чийгшүүлэхийн тулд өдөр тутам ус уухаа мартаж болохгүй шүү.

Усаа зөв сонгохоос гадна угаах арга барилдаа ч бас анхаараарай:

Үсээ хэрхэн зөв угаах вэ?
- Үсээ угаахад хүртэл зөв байрлал гэж бий. Үсээ аль болох зогсож байхдаа буюу шүршүүрт орохдоо угааж байвал сайн. Доошоо тонгойж угаах нь хуйхны чинь булчинг султгаж, нүүрний арьсыг үрчлээтүүлэх сөрөг нөлөөтэй.

- Үсээ угаахаасаа өмнө эхлээд сайтар самнаж, ямар ч ширэлдээгүй болгоорой. Нойтон үс илүү хэврэг байдаг учраас, өмнө нь ширэлдээг нь гаргачихвал үсийг угаах явцад хугарч унахаас хамгаална.

- Одоо үсээ норгоно. Эхлээд халуун бүлээн усаар норговол хуйхны нүх сүв онгойж цэвэрлэгдэхэд бэлтгэгдэнэ. Мэдээж хэтэрхий халуун байж болохгүй.

- Хэрвээ үс чинь урт бол шампунь хэрэглэхээсээ өмнө бага зэрэг ангижруулагчаар үзүүр хэсэгт нь иллэг хийгээрэй. Энэ нь үсний үзүүрийг гэмтэх, хатуурахаас хамгаалахаас гадна чийгшүүлэх үйлдэлтэй.

- Дараа нь шампуниа нэг зоосны хэмжээтэй багаар авна. Үс чинь урт ч бай, богино ч бай энэ хэмжээ өөрчлөгдөхгүй. Учир нь шампунь хуйхыг л цэвэрлэх зориулалттай болохоор үзүүр хүртэл ихээр хүргэж угаах шаардлагагүй байдаг. Гартаа авсан шампуниа хоёр алгандаа үрж хувааж аваад, толгойныхоо дагзны дээд хэсгээс эхлэн түрхэж хөөсрүүлнэ. Учир нь толгойн энэ хэсэг хамгийн халуун байдаг учраас илүү их тослогтсон байдаг. Дараа нь орой, дагз гээд хуйхаа нэлэнхүйд нь хөөсрүүлж иллэг хийн угаана. Дээр хэлсэнчлэн үсний чинь үзүүрт хөөс нь хүрэхгүй байсан ч санаа зовох хэрэггүй шүү. Шампуниа арилгахдаа бүлээн ус ашиглаарай.

- Харин одоо хоёр дахь угаалт буюу шампуньд агуулагдсан тэжээлт бодисуудыг үсэндээ шингээж авах цаг. Үүний тулд ахиад дээрхтэй ижил хэмжээний шампунь гар дээрээ авч, дээрхтэй ижил дарааллаар хөөсрүүлж эхэлнэ. Хоёр дахь удаад шампунь өмнөхтэйгөө ижил хэмжээтэй байсан ч илүү ихээр хөөсөрдөг болохоор үсний чинь үзүүрт өөрөө л яваад оччихно. Гэхдээ л үзүүрийг нь тусгайлан хөөсрүүлж, үрж угааж огт болохгүй. Үсний хамгийн эмзэг хэсэг болох үзүүрийг хүчтэй угаах тусам хуурайшиж хугарах тул илж угаахад л хангалттай. Энэ удаад хуйхандаа өмнөхөөсөө илүү удаан хугацаагаар иллэг хийж өгөөрэй. Иллэгийг хумсаараа маажиж биш хурууныхаа өндгөөр, бага даралттайгаар дарж хийх нь зөв. Толгой дүүрэн цагаан хөөс болж, хангалттай их иллэг хийснийхээ дараа ахин бүлээн усаар угааж зайлна.

- Одоо ангижруулагч түрхэх ээлж ирлээ. Үснийхээ уртыг 100% гэж үзвэл, үзүүрээс нь дээшхи 50%-д нь л ангижруулагчаа түрх. Өөрөөр хэлбэл, талаас нь доош түрхэнэ гэсэн үг. Үүнийгээ зөөлөн шүдтэй шампуниар самнах, иллэг хийх зэргээр сайтар шингээж өгнө. Боломжтой бол ангижруулагчтай чигээр нь хэсэг боогоод 5-7 минут байлгахад гэмгүй. Энэ нь үсний үзүүрийг хуурайшихаас хамгаалж зөөлөн намирсан болгоно. Ангижруулагчаа зайлахдаа хүйтэвтэр бүлээн ус хэрэглээрэй. Энэ нь хуйхны чинь нээгдсэн нүхнүүдийг буцаан хааж байгаа юм.

- Үсээ хатаахдаа алчуураараа хэт ширүүн арчиж, хооронд нь үрж болохгүй. Дээр хэлсэнчлэн нойтон үс илүү хэврэг байдаг. Усыг нь алчуурандаа дарах маягаар шингээгээд аль болох өөрөөр нь хатаагаарай. Сэнсээр үлээлгэх шаардлагатай бол хүйтэн дээр нь тавиарай. Эрүүл үс хэвэнд оруулагч бүх төрлийн эд зүйлсэд ямар их дургүй гээч!

Эцэст нь хэлэхэд гоо сайхан бол өдөр тутмын зөв дадал юм.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(946)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: n.   2016-06-16
Huurai shampoo dry shampoo pssst geed tsatsdag yag usnii lak shig tsatsdag tehdee talk ntr aguulsan bdg oriflame ntrt bdgiin tehdee oriflameiin aiimar muu yum bnlee 2 yanziig ni avsan ali ali ni muu bnlee pssst biluu tiim america huurai shampoo gaigu bsn er ni bdgiimooo japan huurai shampoo ih zuger bdgiin

Зочин: suvdaa.   2016-06-14
huurai shampoo gj ymar shampoo ve

Зочин: Suvd.   2016-06-13
bayrlalaa ^_^ <3

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com