ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тоостой гуталтай хүний “тоосгүй” бодол

Чөлөөт цаг  | 2016 / 06 / 15

Хүн тагтаа хоёрт ялгаа байна уу? Надад лав өд байхгүй, чамд байгаа ч байж болох юм, маргахгүй. Энэ байрны урд өөрсөддөө зориулсан цэг үүсгээд, хүмүүсийн асгаж өгсөн будаанаас бөөнөөрөө хооллож байгаа “хэсэг бүлэг” тагтаанууд Гандангаас ирсэн бололтой. Өнгөрсөн жилээс Ганданд тагтаа хооллохыг хориглосон. Тэгээд л тэд нүүгээд, энд ирчихсэн байх нь. Хүнс хаана байна, тэнд амьтад байх жамтай. Гэхдээ тагтаа энх тайван, амар амгалангийн бэлгэдэл биш, хүмүүс тэдэнд будаа өгдөггүй байсан бол яах байсан бол? Өөрсдөө хаа нэгтээгээс хоолоо олж л таарах байх. Ямар ч байсан хүний гарыг лав хүлээхгүй, хайхгүй. Хүнээр хооллуулаад сурчихна гэдэг нэг ийм муу талтай ажээ. Санаа амар тэжээлгээд амьдарч байтал хэзээ нэг цагт хэн ч юм хоол өгөхийг нь хорьчихвол яах болж байна? Яг л Ганданд тагтаа хооллохыг хорьсон шиг. Өөрөөсөө л хамаарч амьдрах хэрэгтэй.

Тоостой гуталтай хүний “тоосгүй” бодол

Хоол гэснээс ходоод хонхолзож байна гэж жигтэйхэн. Пиццаны газраар орж хямдхан хоолыг үнэтэй авч идэх үү, болих уу. Тэр ч миний биш, баян хүний л зан биз. Нэг танил маань “идсээр” байгаад их баяжсан гэсэн, “буяных” гэж сайрхана лээ. Гүй ээ, нээрээ л баячуудын ихэнх нь гүзээтэй байдаг, баян хүн зураарай гэж дүүдээ хэлвэл аягүй бол гүзээтэй хүн зурна даа. Тэгэх ёстой юу? Үгүй л дээ, манайхан л тэгдэг юм. Танайхан харин яадаг вэ? Япончуудаас асуувал тэд ингэж хариулна. “Манайхан илүүдэл жинтэй хүнийг дээд албан тушаалд томилдоггүй” гэх. Идэх уухаа удирдаж чадахгүй хүн албан байгууллагыг удирдаж чадахгүй гэсэн санаа юм гэсэн. Санадаг л санаа, боддог л бодол. Ер нь бүх нийтээрээ хэмнэлтийн горим руу шилжиж, хамгаа танаж байгаа энэ үед даргаа сонгохдоо ч бас хэмнэлт гаргамаар л юм байна.

Хажууд явж байгаа, явах ч гэж дээ бараг “зогсож” байгаа шахуу машины жолооч нар ч бас дотроо хэмнэлтийн тухай л бодоод хөмсгөө зангидаж суугаа байх. Арван минут алхаж болох газрыг хорин минут сууж туулангаа бензинээ үрж, үрэнгээ яаж хэмнэх тухай бодоод л. Аан тэд хөлөө хэмнэж байгаа юм болов уу? Арай ч үгүй байлгүй дээ. Өө, алхахаар чинь, гутал муухай болно! Гутлаа хэмнэж байгаа юм байна. Миний муу гутал ч түрүүнээс хойш нэлээн их шороо тоос болчихож. Аргагүй, болох л ёстой, гутлын үзүүр тоос болохгүй бол намайг “хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа” залуу хүн гэдгийг хэн нотлох юм? Хэн ч нотлохгүй, Аглуу, Бархүү хоёр ч нотлохгүй. Тэгэхээр тоостой гутал, тостой гараараа бахархаж алхана шүү, харин ч нэг.

Та хэд ч гэсэн түгжрэл дунд сууж байхаар, над шиг алх л даа. Тэгвэл ядаж л тагтаа хооллох боломж гарна. Тэгээд дараа нь буянаараа хангалттай сайрхаж болно. Өгсөөр байгаад баяжсан хүмүүс бас байдаг л юм билээ...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(343)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mgl.   2016-06-17
manai mongold humuus yavgan alhaj yavahiig ih dord hereg gej uzdeg yum bilee huluu hemnesendee bish bi mashingui alhaad yavchihdag gevel hun tooj haritsahgui neg tiim sonin materiallag niigemd amidarch bna daa bid nar

Зочин: khulan.   2016-06-15
Goolingoo medeendee unelgee ugdug bolguul zugeer yumuu :))) bi bol ihenhdee ner mail hayg toon code bicheed comment bichxees zalhuu hurdeg

Зочин: khulan.   2016-06-15
Goolingoo medeendee unelgee ugdug bolguul zugeer yumuu :))) bi bol ihenhdee ner mail hayg toon code bicheed comment bichxees zalhuu hurdeg

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com