ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Судал, судал

Загвар  | 2016 / 06 / 16

Өргөн судлуудын шинэ чиг хандлага энэ зунд хамаатай. Учир нь дулааны улиралд судалтай хувцсыг илүү загварлагаар өмсөж болох юм. Хаа сайгүй судлууд нүд булааж, загварын цуглуулгуудад хүч түрж, алдартай блогчид ч нэг нэгээрээ энэ чиг хандлагыг онцолсоор байна. Харин чи үүнийг ажлынхаа хувцаснуудтай хэрхэн хослуулж болох вэ?

Ажилдаа юу өмсөх вэ: Судал, судал

Хамгийн гол нь энгийн нэг судал биш бүдүүвтэр эсвэл ижил хэмгүй судлуудыг хайж олох хэрэгтэй. Мөн ихэнх хувцас загварын блогчид цулгуй өнгийн хувцастай хослуулахыг санал болгосон байсан. Гэхдээ бусдаас онцгой байх, дүрэм зөрчих дуртай зоримогууд нь давхарлаж судлуулсан ч нүд эрээлжлүүлэхгүй, загварлаг харагдаж болдгийг үзүүлж байна.

Юуны өмнө судалтай бошинзын талаар бодож үзэхийг чамд зөвлөх байна. Учир нь гэвэл энэ чиг хандлагын хамгийн загварлаг хэсэг нь энд нуугдаж байгаа юм.

Хамгийн гол нь энгийн нэг судал биш бүдүүвтэр эсвэл ижил хэмгүй судлуудыг хайж олох хэрэгтэй. Мөн ихэнх хувцас загварын блогчид цулгуй өнгийн хувцастай хослуулахыг санал болгосон байсан. Гэхдээ бусдаас онцгой байх, дүрэм зөрчих дуртай зоримогууд нь давхарлаж судлуулсан ч нүд эрээлжлүүлэхгүй, загварлаг харагдаж болдгийг үзүүлж байна.

Юуны өмнө судалтай бошинзын талаар бодож үзэхийг чамд зөвлөх байна. Учир нь гэвэл энэ чиг хандлагын хамгийн загварлаг хэсэг нь энд нуугдаж байгаа юм.

Сонирхолтой хуваалт, залгаатай байх тусмаа загварлаг. Бүтнээрээ замбараагүй харагдахгүйн тулд илүү даруухан хувцастай хослуулаарай. Харин гутал чинь ямар ч байж болно. Гэхдээ олон давхар оломтой байх тусмаа хөлийг чинь урт харагдуулна гэдгийг санаарай.

Ингэж хослуулж болох юм. Бүхэлдээ хар цагаан юм шиг хэрнээ жижигхэн жижигхэн өөр өнгийн оруулгуудаар зуны өнгө төрх оруулаарай.

Судалтай өмд ч бас байж болох сонголт. Трапец хэлбэрийн, өргөн, шуумаг руугаа нарийссан богино загварууд нүд унагаж байгааг хэлмээр байна.

Яг юугаараа татаад байгааг нь мэдэхгүй юм. Хэлбэрийн хувьд ойролцоо хэрнээ цулгуй цамцнаас судалтай нь илүү загварлаг харагдаж, өөрийн болгох хүслийг өдөөгөөд байх юм. Цамцаа өмд, бошинз руугаа хайнга маягаар чихэх нь бас л сонирхолтой төрхийг бүрдүүлэхэд тусална.

Ингэж хослуулж болох юм. Шав шар цүнх гайхалтайгаар амь оруулж байгаа биз?

Дээр хэлсэнчлэн судалтай хувцсыг ч давхарлаж өмсөж чадахаар зоримог бүсгүй чи мөн бол бусад хувцсаа өнгө дагуу байлгахад анхаараарай. Тод өнгө оруулах шаардлагагүйгээр чи загварлаг харагдах болно. Бас судалных нь чиг өөр буюу босоо, хэвтээ, налуу байх тусмаа гоё шүү.

Ингэж хослуулж болно. Цамцныхаа хормойг бошинзондоо чихээд цулгуй өнгийн гутал цүнхтэй хослуулаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(180)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: asian tour.   2016-06-24
Наамдын амралтаа Байгалт нуурийн эрэг дээр амарч Итгэлт хамбад мөргөн ажил үйлс, эрүүл мэндээ даатган Улаан Үд хотоор зугаалж шоппинг хийж өнгөрүүлмээр байвал 4 едер 4 шенийн аялалд урьж байна. Азийн аялал tour agency Утас: 9917-3707, 9314-8000 (нийт зардал-275.000)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com