ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлгүүр хэсье: Алхааг чинь “амтлаг” болгох туслахууд

Эрүүл мэнд  | 2016 / 06 / 16

Алхах гоё л доо. Гэхдээ зүгээр нэг алхах нь уйтгартай. Тиймээс алхааг чинь “амтлаг” болгох хэдэн зүйлсийг доор жагсаалаа. Хараад шууд таалагдвал тайлбарыг нь уншаарай. Хаанаас хэдэн төгрөгөөр авахыг нь бичсэн байгаа.

Дэлгүүр хэсье: Алхааг чинь “амтлаг” болгох туслахууд

Эхлээд алхаанд чинь хэмнэл нэмэх чихэвч:

Ертөнцөөс таслах чадалтай мундаг чихэвч олоод сонсчихлоо шүү ✌🏻️😀 Алдарт @bose -н Soundlink On Ear нэртэй энэ чихэвч нь утасгүй бөгөөд bluetooth-ээр гар утас, таблет, телевизтэйгээ холбоод л ажиллуулчихна. Сонсож байхад гадны салхи, шуугиан бүгд байхгүй болж, дууныхаа хэмнэл аянд жинхнээсээ уусдаг юм билээ дээ 🎼🎼 Бас 15 цаг зайгаа барих хүчин чадалтай. Тамирчид, хөгжмийн талынхан, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүст илүү тохирох байх 😉 Хүнсний 4-р дэлгүүрийн хойд талын PC mall-д 669,000₮ гэж байсан. pc-mall.mn гэж ороод онлайнаар захиалж, хүргүүлээд авч бас болох юм байна лээ ✌🏻️👍🏻 #delguurhesye #цахилгаанбараа #bose #pcmall #чихэвч

A photo posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Энэ бол угаас тамирчдад зориулсан чихэвч юм байна 🚴🏻🏋🏻 Чихний дэлбээн дээгүүр ороож, нүхэнд нь сайтар бэхлэгддэг болохоор чихнээсээ нэг юм зүүчихсэн юм шиг унжаад байхгүй, унах гээд байгаа мэт эвгүй мэдрэгдэхгүй юм 👍🏻Phillips брэндийн Secure fit Sports earhook нэртэй чихэвч бөгөөд дуугаралт нь ч тун дажгүй 🎧🎧 Дасгал хийж байхдаа, гүйж, алхаж байхдаа сонсоход сайхан хань болно. Хүнсний 4-р дэлгүүрийн хойд талын PC mall-д 32,800₮ гэж байсан. pc-mall.mn гэж ороод онлайнаар захиалж, хүргүүлээд авч бас болох юм байна лээ шүү ✌🏻️ #delguurhesye #цахилгаанбараа #phillips #pcmall #чихэвч

A photo posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Мэдээж өндөр өсгийттэйгөө алхана гэж бараг үгүй. Тиймээс гоё пүүзнүүд:

Сүүлийн үеийн гүйлтйн @adidas-ууд ийм ултай болсон байсныг анзаарсан уу? Энэ нь boost нэртэй шинэ технологиор хийгдэж байгаа бөгөөд өмссөн байх үед бага зэрэг пүрш шиг мэдрэмж төрүүлж, гүйж, алхаж байх үед хөлд хүч өгч ядраадаггүй онцлогтой юм билээ. Энэ пүүзний үнэ 319,900₮ гэсэн. Наран моллын @adidas -т 37,38 размер байгаа шүү ✌🏻️👍🏻🚴🏻 #delguurhesye #наранмолл #naranmall #adidas #эмэгтэйспортхувцас #эмэгтэйгутал

A photo posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Алхах хамгийн сайн хань бол ус. Усаа авч явахад чамд мэдээж сав хэрэгтэй:

Өглөөний мэнд, гайхамшгууд аа ✌🏻️😀 Вива Ситигийн Макото хөүм дэлгүүрээр хэссэн цувралаа үргэлжлүүлье. Энэ бол шүүс шахагчтай усны сав. Нимбэг, лайм, жүрж гэх мэт цитрусын төрлийн жимсээ хуваагаад тэр доор нь харагдаж байгаа үзүүртэй хэсгээр шүүсийг нь шахаад дээрээс нь ус хийгээд л болчихно😊 Цэвэрлэхэд хялбар бас хуванцар болохоор хөнгөн 12,000₮. Дэлгүүрийн утас нь утас нь 98002112👍🏻✌🏻️👌🏻 #delguurhesye #гэрахуй #vivacity #уснысав #makotohomeshop

A photo posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Миний бодлоор Улаанбаатар дахь хамгийн гоё бөгөөд сайн сонголттой усны савны дэлгүүр одоогоор Вива Ситид байдаг Макото хөүм. Халуунаа барьдаг, барьдаггүй, шүүс шахагчтай гээд хэд хэдэн төрөл бий. Бас тэр царай зүсийг нь хар л даа 👌🏻😀😎 Ийм савтай бол өдөр бүр ус дүүргээд авч явж ууна даа 😜 захынх нь савнуудын үнэ дээрээ бичээстэй байна. Харин голын my bottle гэсэн бичигтэй хуванцар сав гадуур ууттайгаа 12,000₮ гэж байсан шүү Ахиад бас бий 😉 #delguurhesye #гэрахуй #vivacity #уснысав

A photo posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Бас Good Price –т хөөрхөн усны савнууд байна лээ шүү. Нар ээсэн сайхан өдрүүдээр алхах учраас чамд хамгаалалт хэрэгтэй. Арьсаа нарнаас хамгаалахад чинь зориулж нарны тосыг бонусаар санал болгож байна.

Энэ зун арьсыг чинь нарны хортой туяанаас хамгаалж, санаа амар илчийг нь мэдрэхэд туслах UV beauty shield SPF50 тосыг би санал болгож байна ✌🏻️😀 Энэ тосыг би сүүлийн хоёр жил дараалан хэрэглэж байгаа бөгөөд усан суурьтай болохоор бөөгнөрөөд байхгүй хурдан шингэхээс гадна өдрийн турш сайн хамгаалдаг гэж боддог шүү 😉 Нэг зүйлийг аминчилж зөвлөхөд нарны тосныхоо доор суурь тосоо эхлээд заавал тавьж байх хэрэгтэйг мартаж болохгүй шүү. Энэ тос @yves_rocher_mongolia - ийн бүх салбараар 47,500₮ -өөр худалдаалагдаж байгаа. Нээрээ 6 сарыг дуустал бүх нарнаас тоснууд нь 10% хямдралтай байгаа юм билээ. Утас нь 70007683 #delguurhesye #гоосайхныбүтээгдэхүүн #yvesrocher #нарнытос

A photo posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Бас нарны шил:

@delguurhesye–г дагахаа мартав аа! Чи дэлгүүр хэсэх биш дэлгүүр чам дээр ирнэ.

Гоолингоогийн #Сард1Хэвшил –ийн энэ сарын чаленжийг харсан уу? Энэ бол “Өдөрт 10 мянган алхам”. Группт маань нэгдсэн 1000 гаруй хүн аль хэдийнэ үүнийг мөрдлөг болгоод эхэлчихэж. Ихэнх нь тоогоо давуулан биелүүлж байгаа гээд л бодчих. Тэгэхээр чи ч бас яагаад нэгдэж болохгүй гэж? 10 мянга гэдэг их тоо мэт санагдаж байгаа ч үүнд ойролцоогоор 8 км зай л багтаж байгаа юм. Хэрвээ зүгээр алхахад сонирхолгүй байвал Хүннү Молл, Мишээл Экспо, Viva City гэх мэт нэг тойроход л хэдэн км –ийг туулахаар том обьектыг сонгоод, элдэв юм харж сонирхонгоо алхвал цаг ч, тоо ч хурдан явна. Эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний Соёл Амралтын хүрээлэнг тойрсон ч болно. Зорилго тавиад, түүнд хүрэх замаа сонирхолтой байлгаж чадвал чи үүнийг амархаан дөнгөчихнө. Бас алхаа чамаас ямар ч нэмэлт төхөөрөмж, төлбөр, авьяас шаардахгүй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(160)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gashun.   2016-06-17
Goolingoodoo bayarlalaa saihan baraanuud baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com