ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алхахаас хойш суухад чинь “тусалдаг” 4 нийтлэг шалтаг

Эрүүл мэнд  | 2016 / 06 / 20

Тэдгээрийг хэрхэн үгүй хийх вэ?
Хичээл зүтгэл шаардагдах, зөв зүйлийг хийхэд зарим нь зүгээр л ханцуй шамлан ордог бол зарим нь ямар нэг шалтгаар түрий барин хойшлуулдаг. Алхахыг ч мөн ялгаагүй. Эрүүл мэнд, сэтгэл санаа, амьралын хэв маягт хэчнээн хэрэгтэйг мэдэж байгаа хэрнээ л завгүй, болохгүй гэсэн шалтаг хэлж, холуур тойрсоор байдаг. Магадгүй доорх 4 чиний хувьд 100% зөвтгөх үндэслэлтэй шалтгаан байж болох л юм. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Алхах нь чамд хэрэгтэй.

Алхахаас хойш суухад чинь “тусалдаг” 4 нийтлэг шалтаг

Гоолингоо нь онлайн найзуудаа эрүүл, зөв амьдралын хэв маягтай болоход уриалж “Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж”-ийг зарлаад 20 хонож байна. Чэллэнжийг өөр дээрээ тасралтгүй хэрэгжүүлж байгаа 1000 гаруй хүмүүс ЭНЭ группт нэгдээд байгаа.

Чи ч гэсэн энэ талаар олж мэдээд, алхагч болохыг хүссэн боловч нэг л болж өгөхгүй байгаа бол үргэлжлүүлээд уншаарай. Чиний том шалтгаан гэж бодож байсан зүйлийг хялбархнаар шийдэж болох ч байсан юм билүү.

Шалтаг 1: Завгүй байна
“Үнэхээр зав алга. Уг нь надад хэрэгтэй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ өглөө гараад орой ирдэг ажилтай, нөхөр, хүүхэд, гэр орны ажил гээд дийлдэхгүй байна ш дээ.”

Ингээд сонсохоор нээрээ тиймдээ л гэж бодогдохоор шалтаг байна, найз минь. Гэхдээ бөөгнөрсөн их ажлуудад булуулчихаад байгаа нүхнээсээ чи өөрөө л гарч ирэхгүй бол тэндээ шигдсээр л байх болно. Хэн ч ажлуудыг чинь чиний өмнөөс төлөвлөж, цагийг чинь зохицуулж, завтай болгож өгөхгүй. Тиймээс одоогийн нөхцөл байдлын талаар найз нь чамд хатуухан хэдэн үг хэлье. Тэр их ажил дундаас өөртөө зав гаргаж чадахгүй байгаа нь чиний буруу. Тийм ээ, чиний буруу. Одоо болтол “Яавал би өөртөө зав гаргаж чаддаг болох вэ, яавал илүү зохион байгуулалттай болох вэ, би дараа нь үр дүнгээ өгөхгүй зүйлсэд хамаг цагаа зарцуулаад байгаа юм биш байгаа” гэж бодоогүй яваа нь чиний буруу. Өдөр тутмын ажилдаа дарагдаж завгүй байгаагаа ингэж л амьдрах ёстой юм шиг ойлгосоор байгаа чинь ч чиний буруу.

Гэхдээ сайхан мэдээ гэвэл энэ бүхнийг өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй юм. Юуны өмнө Гоолингоо нь чамдаа өдөр тутмын амьдралдаа ч ажил хэрэгчээр хандахыг зөвлөж байна. Ажил дээрээ чи зөндөө л төсөл, арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, зорилго тавьчихаад түүнийгээ бүхий л арга замыг ашиглаж биелүүлдэг шүү дээ. Харин одоо гэр бүл, орон байртай холбоотой хувийн ажлууддаа ч ингэж хандаж эхэл. Тэдгээрт зориулж байгаа цаг ч бас цаг шүү дээ. Тэгэхээр:
- Өдөрт алхах цагийг ажил мэт төлөвлөгөөндөө зоо. Түүндээ 20 минут, 30 минутыг өгөөд заавал биелүүлэх ажил мэт хандан яг цагтаа алхаж эхлээрэй.
- Ойр тойрныхныгоо уриалж хамт алх. Танайхтай ойролцоо гэртэй ажлынхаа хамтрагчийг хамтдаа алхдаг байхад уриалж болно. Гэхдээ тэр зөвшөөрөөгүйгээс эсвэл хэдэн үг хэлснээс болж алхах төлөвлөгөөгөө тасалдуулуулж болохгүй шүү.
- Аль болох алхахыг илүүд үз. Хэдхэн километрийн цаана байгаа дэлгүүрээр хэсэх, хэдэн буудлын цаана байдаг ажилдаа очих, өдрийн хоолоо идэхээр гарахдаа машин хөлөглөхийн оронд зүгээр л гараад алхчих. Алхахын ач тусыг ахиад нэг санамаар байгаа бол ЭНДЭЭС уншаарай.
- Алхах цагаа үр дүнтэй болго. Магадгүй чамд алхах нь илүү хэдэн ажил амжуулчих цагаас чинь үрж байгаа мэт санагдаж болно. Тэгвэл алхах цагаа илүү сонирхолтой, үр бүтээлтэй болго. Алхангаа өөртэйгөө ярилцаж, дотоод руугаа өнгий. Зорилго, мөрөөдлөө бодож, ямар шинэ зүйл сурахаа тогтоо. Эсвэл оюунаа амраах цаг болгосон ч болно шүү дээ. ЭДГЭЭР плэйлистүүдээс өөрт таалагдсанаа татаж аваад алхангаа сонсож өөрийгөө сэргээ. Ингэвэл чамд огтхон ч дэмий цаг үрж байгаа мэт санагдахгүй.
- Алхахыг хүндээр хүлээж авах хэрэггүй. Хамгийн гол нь алхахын тулд заавал спорт зааланд очих, сарын төлбөр төлөх, бусдын цагт баригдах шаардлагагүйгээрээ алхаа хамгийн энгийн хэрнээ, ач тустай дасгал юм шүү дээ. Тиймээс цаг нь болохоор л хийдэг, үгүй бо хийдэггүй байх хэрэггүй. Цайны цагаараа урд талын цайны газар руу алхаж очихоо ч бага гэж битгий голоорой. ЭНД зөвлөсөн аппликешнуудаас аль нэгийг нь татаж авчихаад гар утсаа биедээ авч яваад байхад л чиний алхааг тоолоод өгчихнө.

Шалтаг 2: Хань алга аа.
“Хамтдаа алхчих хүн олдохгүй байна аа. Ганцаараа алхахаар чинь тэнэг шд.”

Хамгийн түрүүнд чамаас юуны төлөө алхах гэж байгааг чинь би асуумаар байна. Эрүүл амьдралын хэв маягтай, алхах дуртай хүн гэж өөрийгөө бусдад харуулахын тулд уу, цаг нөхцөөхийн тулд уу эсвэл эрүүл байхын тулд уу? Дээрх шалтгааны аль нь ч байсан би буруу гэхгүй. Ямартай ч алхаж эхлэх гэж байгаа нь өөрөө сайн хэрэг юм. Гэхдээ эхлээд алхахаас таашаал авч сурвал зохино. Үүний тулд заавал ханьтай байх шаардлагагүй.

- Алхах орчноо өөрөө сонгож болно. Алхахын тулд заавал ганцаараа явахад эвгүй санагдах гээд байдаг цэцэрлэгт хүрээлэн, уул руу явах шаардлагагүй. Их дэлгүүр, байрны дэргэдэх сургууль цэцэрлэгийн хашаагаар алхсан ч болно.
- Нохойг ханиа болго. Нохой бол эзнээ хөдөлгөөнтэй, тэвчээртэй, ухаантай болгодог мундаг амьтан. Түүнийг салхилуулахын тулд чи өдөрт 5000 алхмыг хангалттай хийж чадна. Дээрээс нь өөр хэн нэгэн та хоёрт хань болох ямар ч шаардлагагүй.
- Эсвэл боломжтой нэгнээс хамт алхаж чадах эсэхийг нь асуу. Гэхдээ тактиктай шүү. Түүнд ЭНЭ нийтлэлийг уншуулж алхах нь ямар хэрэгтэй талаар ухуул. Тэгээд хамтдаа алхвал ямар сайхан байх талаар хэл. Эсвэл хөршүүдээсээ урвуулсан ч болно шүү дээ. Ингээд л чи ханьтай болчихлоо.
- Хайкинг клубт элс. Тэнд бөөн алхдаг, алхах дуртай хүмүүс бий. Бас дээр нь нөхөрсөг, хөгжилтэй гэж жигтэйхэн шүү. Улаанбаатарт ямар ямар клубууд байдгийг ЭНЭ нийтлэлээс хараад аваарай.
- Фэйсбүүкээ идэвхтэй ашиглаж алхахтай холбоотой арга хэмжээ болох үед өөрийгөө мэдээлэлтэй байлга. Нэг удаагийн арга хэмжээнд л оролцоход хэчнээн олон сонирхолтой боломжууд өмнө чинь нээгдэхийг хараарай.

Шалтаг 3: Алхах уйтгартай ш дээ
Нэг талаас чиний зөв. Өдөр бүр нэг л замаараа алхаж, ямар ч адал явдалгүй амьдарвал уйтгартай. Гэхдээ чи түүнийг сонирхолтой болгож чадна. Би алхах дуртай болохоор надад алхах уйтгартай санагддаггүй л дээ. Алхаж байхдаа би маш олон зүйлийг бодож тунгааж, шийдэл олж, дурсамжаа санаж, гоё дуунууд сонсдог. Нэг замаараа олон дахин алхдаг ч яагаад ч юм өдөр бүр надад өөр юм шиг л санагддаг. Тэгэхээр алхаж байхдаа чи юу хийх, бодох вэ гэдэг л чухал байгаа биз?

- Явах замаа өөрчил. Урдуур нь гардаг байсан гудамныхаа араар нь тойроод үз. Долоо хоногийн нэг өдөр хамаатан садан эсвэл найзынх руугаа алх. Энэ хотод чиний олж хараагүй олон зүйл “нуугдаж” байгаа шүү.
- Дуунуудаа соль. Утсан дээр чинь дандаа намуухан аялгуутай дуунууд байдаг эсвэл огт дуугүй бол алхахад зориулж хэмнэлтэй, цоглог дуунууд нэмж тат. Дуу ямар хүчтэйг чи мэдрэх болно оо.
- Алхаагаа хэмж. Сонирхолтой тоо гарна шүү. Хийж байгаа зүйлээ тоогоор тооцоолж харна гэдэг анги байдаг юм билээ. Алхаа тоолдог апликешнуудын талаар дээр нийтлэл оруулсан байгаа.
- Алхахдаа зориулж асуулт бэлд. Алхангаа бодож, хариултыг нь олох асуултууд гарга. Өөртэйгөө ярилцаж, юунд дуртай, хэн байхыг хүсдэг, зорилго мөрөөдлийн талаар асуултууд байвал гоё.
- Дурсамжаа эргэ. Алхаж явах замаараа анхны хайртайгаа болзож байсан цэцэрлэгт хүрээлэн, анхны үнсэлт болсон тэр газар гээд дурсамж ханлуулсан гудмыг эргэж болно. Энэ үед чамд юу ч уйтгартай санагдахгүй.
- Шалтаг 2-ыг унш. Зарим аргууд нь уйдсан хүмүүст хэрэгтэй шүү.

Шалтаг 4: Хөл өвдөөд байдаг юм
Яахав, чиний хөл бусдынхыг бодвол хөдлөх тийм ч дуртай биш юм болов уу? Эсвэл гуталнаасаа болж байна уу? Ингэхэд хөл чинь өвдөх үед чи ямар гуталтай байсан бэ?

- Гутлаа соль. Ерөнхийдөө алхааны эсвэл гүйлтийн гутлуудыг хөлийг аль болох бага ядраах, өвтгөх талаас нь бодолцож, энгийн гутлаас өөр материал, технологи ашиглан хийдэг. Гэтэл чи огт зориулалтын биш хавтгай, хатуу ултай гуталтай алхаад байгаа бол хөл чинь мэдээж өвдөнө. Зөв гутлаа сонгохын тулд "Adidas" гэх мэт алдартай туршлагатай брэндээс сонголтоо хийвэл зохино. Яг одоогоор Adidas брэндийн дэлгүүрт алхаанд зориулсан ямар пүүзнүүд, ямар үнээр худалдаалагдаж байгаа талаар ЭНД бичсэн байгаа.
- Өвчнөө ялга. Хөл чинь өвдөж байна. Гэхдээ гутал чинь холгосноос, хэт хавтгай хатуу ултай гутал өмссөнөөс эсвэл зүгээр л булчин чинь зангирч байна уу гэдгийг ялга. Мэдээж булчин зангирч байвал сайн хэрэг. Энэ үед нь сунгалтын дасгал хийгээд ав.
- Бүлээн усанд дүр. Алхаж орж ирээд хөлөө бүлээн усанд дүрж амраан, арчлаарай. Байнга ажиллуулаад байгаа хэрнээ анхаарал халамж тавихгүй байвал наад зах нь л гэхэд арьс нь хуурайшиж, холгоно шүү дээ.

Хэрвээ алхах нь байтугай гишгэхэд л өвдөөд байвал мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(220)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com