ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

Гоо сайхан  | 2016 / 06 / 20

Зун гэдэг Монгол бүсгүйчүүд бидний хувьд хамгийн сайхнаараа гэрэлтэн алхдаг үе шүү дээ. Бариу, өнгөлөг хувцаснууд, өсгийтэй, өсгийгүй гутлууд гээд бодоход л гоё. Гэхдээ гоо сайхны арчилгаа тал дээрээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй улирал гэдгийг санаж байх хэрэгтэй. Халуун нар, салхи, шороо, тоос гээд олон шалтгаанаар арьс, үс өнгөө алдаж, гэмтэж, гунддаг. Тэгэхээр зуны аагим халуунд үсээ хэрхэн гялалзсан, намирсан, сайхан хэвээр нь хадгалж авч үлдэх вэ гэвэл:

Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

1.Үсээ тогтмол хугацаанд зайл
Манай оронд зуны улирал ихэвчлэн шороо тоостой, хуурай байдаг шүү дээ. Өдөржин гадуур явж байгаад л орой гэртээ ирээд нүүрээ цэвэрлэхэд ямар их бохирдол гардаг билээ дээ. Үс ч мөн нүүртэй адил бохирдож байгаа. Халуун наранд халууцаж хөлөрсөн хуйхан дээр нь шороо бужигнахаар ямар болох нь төсөөлөгдөж байгаа биз дээ? Гэхдээ үсээ ойр ойрхон шампунидаж угаах нь тийм ч зөв сонголт биш. Тиймээс болж өгвөл шүршүүрт орохдоо үсээ зайлчихаж байвал сайн шүү. Харин шампуниар 7 хоногтоо 2-3 уудаа угаахад хангалттай.

2. Хамгаалах үйлчилгээтэй шампунь хэрэглэ
Нарны туяа үсийг амархан хуурайшуулж, хэврэг болгодог болохоор үсээ хамгаалахын тулд сонгон хэрэглэх шампунь чинь чийгшүүлж, тэжээл өгөх үйлчилгээтэй буюу байх нь зүйтэй. Бохирдолыг нь сайн арилгадаг хэдий ч хатууруулдаг шампунь огтхон ч хэрэглэж болохгүй шүү.

3.Ангижруулагчийг алгасч болохгүй
Халуун наранд амархан хөлөрч, бохирдохоос ангижруулагч сэргийлнэ. Үсийг чинь гөлгөр, гялалзсан хэвээр хадгалж үлдэх гол зүйл нь мөн л ангижруулагч юм. Тэгэхээр үсээ угаах үедээ ангижруулагчийг алгасч болохгүй шүү.

4. Бие дэх шингэнээ сайн нөх
Ус уу найз минь. Бие дэх чийгээр л үс, арьс маань чийгээ нөхөж байгаа шүү дээ. Тиймээс халуун, хуурай нөхцөлд бие дэх чийг бага байж огт болохгүй.

5.Аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонго
Хүн гэдэг өөрөө байгалийн амьтан шүү дээ. Тийм ч болохоор байгалийн гаралтай зүйлс нь л бидэнд хавь илүү үр өгөөжтэй байж таарна. Ялангуяа зуны өдрүүдэд байгалийн гаралтай шампунь, ангижруулагч, маскууд чиний сайн нөхөр байх болно.

6.Маск тавьж, иллэг хий
Халууцаж, хөлөрсөн хуйх амархан бөглөрөх болохоор хуйхандаа иллэг хийн цусны эргэлтийг нь сайжруулж байхаа мартаж болохгүй. Мөн хуурайшилт их явагддаг учраас долоо хоногтоо нэг удаа ч гэсэн чийгшүүлэх маск тавьж байх нь сайн.

7.Нарны шууд тусгалаас үсээ хамгаал
Халуунд малгай өмсөөд яваад байх хэцүү байж болно. Гэхдээ хурц нартай өдрүүдэд нимгэн, торгомсог алчуурч юм уу, гоёмсог малгайгаар гангарангаа үсээ нарны шууд тусгалаас хамгаалж байгаарай. Эсвэл шүхэр авч яв. Олон цагаар гадуур явах, аялал зугаалгаар явахдаа заавал алчуур, малгай хэрэглэж заншаарай.

8. Үсээ битгий будаарай
Химийн гаралтай шампуний хор нөлөө зуны улиралд илүү идэвхжиж, үсийг чинь хэврэг, хугарамтгай болгоно. Будаг гэдэг тэр чигтээ химийн хор учраас угаасаа халуун наранд өртөн гэмтэж байгаа үсэндээ нэрмээс болж байна л гэсэн үг. Тийм болохоор хэрвээ үснийхээ өнгийг өөрчилмөөр байгаа бол зунаас өөр улирлыг сонговол сайн. Мөн дээрээс нь байнга хөлөрч, бохирдож байгаа учраас будагны тогтоц ч муу байдаг.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо - Гэрэл
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(248)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Chantsaldulam.   2016-07-14
Taalagdlaa zowolgoog tani vilchlvvlechiddee newtrvvl taraaj boloh uu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com