ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 06 / 21

Нараар эхэлсэн ч хураар үргэлжилж байгаа энэ долоо хоногийг хэрхэн илүү амттай болгох вэ? Гоолингоогийнхоо өгөх санаануудыг эндээс уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Биеийн лосьонд “шумба”
Шумба гэдэг үг нь бараг л шууд утгаараа гэж ойлгож болно. Өглөө бүр шүршүүрт орсныхоо дараа хүзүүнээсээ хөл хүртэл биеэ тэр чигт нь лосьон, чийгшүүлэх үйлчилгээтэй тосонд булхуул. Бид загвар өмсөгчдийн арьсны сайхныг биширдэг хирнээ түүнийг бий болгоход хааяа л нэг биеийнхээ зарим хэсэгт түрхсэн болоод орхидог чийгшүүлэгч тос хамгийн чухал үүрэгтэй гэдгийг мэддэггүй. Хэдий их цаг авдаг ч гэсэн энэ долоо хоногоос эхлэн жимсгэнэ, цэцэгсийн үнэртэй лосьоноо түрхэхэд заавал хэдэн минутыг зарцуул. Хайртай хүндээ “Илээд үз дээ” гэж хэлмээр тийм зөөлөн сайхан арьстай болох болно.
2. Хуриманд явахдаа сальфеткуудаа мартав аа!
Өчигдөр найз бүсгүйнхээ хуриманд яваад нэг их том сургамжтай хоцорлоо. Хуурай нойтон сальфетка, усны хамгаалалттай сормуусны будаггүйгээр хуриманд очих нь орой нүднийхээ эргэн тойронд халтартай, арилсан будагтай гэртээ харихын цондон юм байна. Энэ жилийн хуримнуудад явахдаа уярлын нулимсандаа бэлтгэлтэй гарахыг Гоолингоо нь зөвлөж байна. Тэгвэл тэнд танилцсан нөгөө талын хамаатны сайхан залуугаас санаа зоволгүйгээр дураараа уйлж болно шүү.
3. Улаан лоолинд “хариулт” бий
“Яаж суганыхаа эвгүй үнэрийг арилгах вэ?” гэсэн асуултын хариулт юм л даа. Гоолингоогийн нэгэн нийтлэлийн доор уншигч бүсгүй өөрийнхөө гаран доорх гамшгийн үнэртэйгээ тэмцдэг аргаас хуваалцсан байсан. Хүмүүсийн зөвлөсөн бүх л аргыг хэрэглэж үзсэн боловч үр дүнгээ өгөөгүй мөртлөө, улаан лоолиор арчиж үзтэл гуравхан хоногийн дотор хулмасны үнэр ор мөргүй арилсан хэмээн өөрөө бичсэн байна лээ. Өдөр бүр усанд орсныхоо дараа жижиг улаан лоолийг таллаж хэрчээд, хоёр сугандаа шүүстэй талаар нь үрж байгаад арчиж авна. Хэрвээ шууд гэрээсээ гарах бол цагаан өнгийн хувцас битгий өмсөөрэй гэж тэрээр зөвлөсөн. Учир нь улаан лоолины шүүс цайвар хувцсыг шар толбо болгодог гэмтэй юм. Хэрвээ эвгүй үнэрнээсээ болоод мөр ил гаргасан хувцас өмсөж чаддаггүй, удаан гадуур явахаараа л сандарч эхэлдэг бүсгүйчүүд энэ аргыг өдөр тутамдаа хэрэглээд үзээрэй.
4. Алхангаа өгзгөө хөгжүүл
Алхах бол өгзөг хөгжүүлэх хамгийн сайн дасгалуудын нэг. Нарлаг өглөөг автобус, эсвэл машин дотроо өнгөрүүлэхийг хүсээгүй эрч хүчтэй бүсгүйчүүддээ ажил руугаа алхангаа өгзгөө өдрөөс өдөрт улам ондгор болгох аргыг зааж өгье. Хөлөө урагш тавих тоолондоо тэр талынхаа өгзгийг чангал. Тэр үед өгзөг гуя хоёрыг чинь холбож байгаа завсар хавчигдаж байгаа нь мэдрэгдэх болно. 30 минутын турш ингэж чангалан алхвал фитнесс клубт өгзөгний дасгал хийсэнтэй дүйцэхүйц үр дүнд хүрнэ. Өдөр бүр 10000 алхаад байвал 30 хоногийн дараа л гэхэд өгзөг чинь алим шиг л гоё хэлбэртэй бас чанга болох байна шүү дээ. Гоолингоогийн зарласан “Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж”-д https://www.facebook.com/groups/1001487556614657/ энэ холбоос дээр дарж нэгдээд, өгзөгний дасгалаа өдөр бүр хэрэгжүүлэхдээ түлхэц өгөөрэй. Аан бас, зарим хэсэгт жижигхэн алхаагаар аль болох олон удаа хөлөө зөөж алхаарай, ингэх нь булчинг илүү сайн ажиллуулах болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(406)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com