ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Tatuka” – тай танилцсан 5 цаг

Чөлөөт цаг  | 2016 / 06 / 22

Арааны шүлс асгарам амттай харагдах креп бялууны фэйсбүүк дээрх зурагнаас энэ бүхэн эхэлсэн юм. Тэр зургийг харангуутаа л амсаж үзмээр санагдаж, хаанаас авч болохыг нь мэдэхээр Tatuka Bakery хуудас руу нь би орж сонирхсон билээ. Тэднийх 19-р хороололд нээгдээд удаагүй байгаа бөгөөд хамгийн урт цагийн хуваарьтай ажилладаг газар юм байна гэдгийг эхлээд харав. Тэгээд...

“Tatuka” – тай танилцсан 5 цаг

Тэгээд тэднийд гардаг олон төрлийн креп бялууны бас орчных нь зургуудыг харахад зорьж очиж үйлчлүүлсэн ч харамсахгүй юм шиг санагдаад байсан болохоор саяхны нэг амралтын өдрөөр айлчилсан билээ.

1. 19-р хорооллын үйлчилгээний төвийн зүүн урдхан, томоо сүүдрэвчтэйгээр тэдний кафе харагдана. Хаалгаар нь орж ирэнгүүт цонхны дэргэдэх урт ширээ анхаарлыг маань шууд л татаж, өдрийн турш энд суугаад ном уншиж, кофе уувал сайхан даа гэж бодогдов. Цонхон дээр тавьсан амьд цэцгүүд модон ширээ сандал, зөөлөн эгшиглэх хөгжмийн аятай нийлээд нэг тийм дулаахан уур амьсгал мэдрүүлэх ажээ.
2. Ингээд тэйк дээр очиход харваас аманд ороод л уусах байх гэмээр цайвар өнгийн бялуунууд нүдэнд тусна. Тэгээд юутай ч худалдагчаас нь зөвлөгөө авъя гэж бодоод “Хамгийн гоё нь аль вэ?” гэж асуутал шоколаданд дуртай юу, ийм үү тийм үү гээд сонирхлыг маань асуунгаа эелдгээр ярилцах ажээ. Эцэст нь надад Орео жигнэмэгтэй креп бялууг санал болгов. Уух юмандаа Earl Grey цай автал нийлээд 5500₮ боллоо.
3. Үнэ ч тун боломжийн санагдаж ширээндээ суугаад хүлээж байтал зөөгч нь авсан зүйлсийг маань нэг их удалгүй инээмсэглэсээр авчирч өгөв. Ореотой креп бялуу нь хэтэрхий нялуун биш хэрнээ аманд ороод хайлсан, сайхан амттай ажээ. Earl Grey цайтай ч зохиж байв. Ингээд үйлчилгээ +10, амт, чанар +10, үнэ +10 гэсэн үнэлгээ өгчихөөд би бялуугаа амтархан зооглолоо.
4. Удалгүй уулзах хүмүүс маань ирж халуун яриа өрнөж эхэлсэн юм. Тэгж байтал мантуун бууз, пирожки, аарцтай, алимтай пирог гээд шинэ зүйлс ар араасаа гарч, сайхан үнэрүүд нь хамар цоргиод, юм л бол тэйк рүү анхаарлыг маань татчихаад байв. Үүнийг маань анзаарсан уу, тус кафег үүсгэн байгуулагч залуу хүрч ирээд аарцтай пирог амсаж үзэхийг бидэнд санал болголоо. Бид ч ам уралдан тэгье тэгье бас мантуун бууз, мусс бялуу гээд өмнө авсан дээрээ нэмж зөндөө захиалга өгөв. Бүгд л их амттай, хамгийн гол нь шинэхэн, цэвэрхэн байлаа. Өглөө 08:00-00:00 цаг хүртэл ажиллаж, дөнгөж гарсан шинэ бүтээгдэхүүнүүдээр үйлчилдэг, үнэ боломжийн болохоор өдөржин суугаад ажлаа хийхэд тухтай, ядрахгүй бас өлсөхгүй.
5. Мөн тэднийд шинэхэн жигнэсэн гөөхий, талхнууд гардаг юм билээ. Хэрвээ гэр ойр бол өглөө бүр талхаа тэднийхээс авбал гоё санагдсан. Үнэ нь 800₮-1800₮ -ний хооронд бий. Эндхээр үйлчлүүлэхдээ "Шү крем" нэртэй япон амттанг нь заавал амсаж үзээрэй гэж зөвлөмөөр байна.
6. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн амнаас “Эднийх их хөөрхөн газар, энд ийм гоё газар нээгдсэн шдээ, ёстой амттай юмаа” гэсэн үгс байнга сонсогдоно. Тэндээс гарахынхаа өмнө цагаа хартал орж ирснээс хойш аль хэдийнэ 5 цаг өнгөрчихжээ. Гэхдээ л тэр цагийг үр бүтээлтэй, таашаалтай өнгөрүүлсэн болохоор бүх зүйл ок.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(109)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Энхжин.   2016-07-21
Dajgui taw tuhtai l gazar bnleshdee bitgii ingej ng taliig bari lda

Зочин: Anji.   2016-06-28
25 orchim nastai eregtei zuugch bol vnen huldvv ter haritsaa maritsaa bhgvie bhgvi. Harin arai joohon zuugch bsn ter haritsaa saitai, ghdee ih budiluu. Hariult buruu uguud dahij tootsson. Cappucino awsan chn ter yag yu bsan be mdku hhaha. Cheese cake n mangar hatuu seree ni huwaaj daahgvi bsn. Limontoi crepe cake dajgvi ghde dahij ideh dahij oroh hvsel turuugvi. Ter ved gadaa yag boroo orj bsn blhor garaad yawj chadaagvi. Er n taalagdaagvie. Orchin n ch goe bish. Piroshki mantuun buuznii l gazar bnlee dee :/

Зочин: hun .   2016-06-28
Teken deer zogsdog eregtei joohon handlagaa uurchluul taarna, evgui aranshantai, tegeed aartstai byaluu n tas hulduu baisan bolohoor idej chadaagui :(((

Зочин: zochin .   2016-06-27
orj uzsen, firoshki and mantuun buuz zardag gazar bn lee.., goolingoo reklam hiihdee joohon unen yum bichij bmaar yum..,

Зочин: Таны нэр.   2016-06-26
Aa bas neg jijkeeen ayagatai aarts biluu yu biluu 250 getsen baisii, ene ingeed 250 umy? Yu yum bol geed asuusan chin 250 bish 2500 bgzdee geed uurlaad. 250 grj bichcheed

Зочин: Sarnai.   2016-06-26
Orj uzseen, zuugchiin handlaga erduusuu ch taalgdaagui ul tooson, duugarch yadaad utasaa oroldood l baisan. Emegtei zuugch n. Menu deerhiig haraad zogsoj bhd iim unetei shdee geel tenegteed.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com