ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Хөл хийх” хэрэгтэй байна уу?

Гоо сайхан  | 2016 / 06 / 22

Фитнесчид хөлийн булчингийн дасгалуудаар дагнахдаа “хөл хийх” гэж ярьдгийг мэднэ биз дээ? Чиний биеийн бусад хэсэг хэвийн хэрнээ хөлөөрөө өөхлөлт ихтэй эсвэл булчингийн масс бага, хүчгүй харагдаад байгаа бол энэ нийтлэл чамд зориулагджээ. Гэртээ хийх энгийн дасгалуудаас авахуулаад ямар спортын төрлөөр хичээллэвэл хөлний хөгжилд сайн болохыг жагсаасан байгаа. Хамгийн гол нь чиний тууштай хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна гэдгийг санаарай.

 “Хөл хийх” хэрэгтэй байна уу?

Хаана ч байсан хийж болох энгийн дасгалууд:

1. Гүй
Гүйх нь чамаас илүү их эрч хүч шаардах ч гэлээ түүнийхээ хэрээр илүү их өөх шатаахад туслах болно. Гүйхдээ аль болох тэгшхэн, өгсүүр ямар ч замыг сонгож болно. Өгсүүр замаар гүйвэл өөх шатахаас гадна булчин сайн ажиллаж, хөгжих болохоор булчингийн масс нэмэхийг хүсэж байгаа бүсгүйчүүдэд тохиромжтой. Харин тэгш замаар, нэг хэмнэлтэй гүйвэл хугацаа арай их шаардах ч өөх сайн шатна. Мөн чи гүйхийг өөртөө дадал болгож, илүү эрүүл хэв маягтай нэгэн болох боломжтой.

2. Өдөр бүр алх
Энэ хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дасгалын нэг. Гэхдээ мэдээж сайн алхаж байж үр дүнд хүрнэ. Гоолингоо нь 6-р сард яг үүнд хэрэгтэй “Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж”-ийг зарлаад байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй хүмүүс нэг ГРУППТ нэгдэн өдөр бүр алхаж байгаа. Би ч бас тэдний нэг. Танидаг ах маань саяхан надтай тааралдаад “Миний дүү чинь улам гоё биетэй болчихоо юу даа?” гэж хэлсэн шүү. Хамгийн гол нь тэр үед харц нь миний хөл дээр туссан байсан юм.

3. Шалан дээр хэвтэж хийх дасгал
Шалан дээр дээшээ харж гараа хоёр тийш нь тэнийлгэж хэвтэнэ. Хөлөө өвдгөөрөө нугалаад нэг хөлөө дээш нь өшиглөх маягаар өргөнө. Энэ мэтчилэн хөл тус бүртээ 60 удаа хийснээр энэ дасгал дуусна.

4. Хөлөө эргүүлэх
Аль нэг талаараа хажуу тийш харан хэвтэнэ. Бүрэн тэнцвэрээ олсоныхоо дараа хөлөө дээш өргөн хөлөөрөө жижиг тойрог үүсгэнэ. Хөл тус бүртээ 60 удаа хийнэ.

5. Үсэр үсэр бас дахин үсэр
Үсрэх нь хөлийн булчинг маш сайн ажиллуулж, өөх шатаадаг. Дээс үсрэх, шатаар үсрэх гэх мэтээр өдөр тутамдаа хийж болно.

Зааланд хийх дасгал:
1. Усанд сэлэх
Долоо хоногтоо дор хаяж 2-3 удаа тогтмол усанд сэлсэнээр калори шатаахаас гадна, хөлийн чинь булчин маш сайхан болж хөгжинө. Дээрээс нь арьс чинь уян зөөлөн болно.

2. Суурин дугуй уна
Дугуй унах нь өөх шатаах хамгийн сайн дасгалуудын нэг. Нэг цаг тасралтгүй дугуй жийхэд ойролцоогоор 500-600 калори шатаах үр дүнтэй. Дугуйныхаа арааг аль болох хөнгөн дээр тохируулж удаан аажуухан жийх нь зөв. Эсвэл BE ONE ДУГУЙН СТУДИ- д дугуйтай аеробикээр хичээллэж болох юм. Зөвхөн Гоолингоо карттай бүсгүйчүүд 20% хөнгөлөлттэй байгаа шүү. Хэрвээ картаа хараахан авч амжаагүй бол Өргөө кино театрын аль ч салбараас 2500₮ төлөөд иргэний үнэмлэхээ үзүүлээд авч болно.

Эрүүл хоол хүнс хэрэглэх:
1. Илүү их уураг
Уураг нь булчингийн хөгжилд сайн нөлөөтэй. Тийм болохоор хоол хүнсэндээ загас, тахиа зэрэг уураг ихтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ямар ямар хүнс уургаар баялаг гэдгийг ЭНДЭЭС уншаарай.

2. Өдөр бүр ногоо, жимс жимсгэнэ идэх
Жимс, хүнсний ногоонд агуулагддаг эслэг нь чиний биед хуримтлагдсан өөх тосны хэмжээг бууруулна. Ямар хэмжээгээр ямар жимснүүд идэхийг ЭНДЭЭС үзээрэй.

3. Ус сайн уух
Өдөрт хүн 8-10 стакан ус заавал ууж байгаарай. Ус сайн уух нь биен дэх хорт бодисыг гадагшлуулахаас гадна биеийн чийгшлийг хадгалж, арьсыг гэрэлтсэн болгодог. Усаа хэрхэн илүү хөгжилтэй, гоёор уух аргыг ЭНДЭЭС уншаарай.

4. Илчлэг ихтэй болон чихрийн агууламж ихтэй хүнснээс зайлсхийх
Жигнэмэг, бялуу, мөхөөлдөс, шоколад зэрэг илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь биеийн чинь аль нэг хэсэгт өөх болж хуримтлагдахаас өөр ямар ч ашиггүй гэдгийг байнга санаж байгаарай. Бас ЭДГЭЭР хүнснүүд бий.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(841)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nar.   2016-08-05
iimerhyyyy dasgaliin daraaa sungaltiin dasgal hiiwel buruu hugjij changardaggyy shyy,jisheee n dugui unchhaad bulchingaa sullaj bwl changarna ntr gej ailtgyi

Зочин: Таны нэр.   2016-06-27
alhaad bayval dajgui l boldog yum bayna. Bi ongorson 9 saraas neg taldaa 40 minut alhsan odoo chuluu shig bulchin bayna. Neg sul tal n busad hesegt yamar ch hamaagui. (hool shingeehees ooroor) . Busad hesgiin dasgal bas tusdaa hiihgui bol bolohgui. Bas ih alhaad baysan neg taliin shilbenii bulchin mash buruu changarsan baysan. Ter hol n ugaasaa gemteltey yum. teriigee dagaad maijiga ûm shig bulchin hogjson baysan. Yaj zasahaa bodood l bayna.

Зочин: Ази.   2016-06-22
Хөлийн майга засдаг дасгал байдгын боловуу үүний талаар мэдээлэл оруулаач :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com