ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ярилцах сэдэв: Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр чинь юу вэ?

Чөлөөт цаг  | 2016 / 06 / 23

Өнөөдрийг оролцуулаад чи энэ дэлхий дээр хэчнээн ч өдөр хоногийг өнгөрүүлсэн байж болно. Энэ хугацаанд бие дааж гаргасан хамгийн том шийдвэр чинь юу байсан бэ? Тэр шийдвэр амьдрал, үзэл бодолд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?

Ярилцах сэдэв: Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр чинь юу вэ?

- Өдийг хүртэл миний гаргасан хамгийн том шийдвэр гэвэл яриангүй одоогийн ажилдаа орох байсан. Ахлах сургуулиа төгссөний дараа надад 2 зам байсан л даа. Эхнийх нь их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурч төгсөөд банк эсвэл нэг компанид ажиллах. Нөгөөх нь амралтаараа 2 сар ажилласан жижигхэн компанийг хөл дээр нь босгох. Тэнд хэсэг ажилласны хувьд би юуг өөрчилж, юун дээр анхаарахыг өөрөөр хэлбэл юу хийхээ мэдэж байсан юм л даа. Дотроос л нэг хүн тэндэхийг чи л өөрчилж чадна гээд байсан гэх үү дээ. Их сургуульд сурахад хэзээ ч оройтохгүй юм чинь үүнийг би хийчихвэл надад харин ч илүү туршлага болно гэж бодогдож байсан. Харин бусад хүмүүс намайг амьдралаа үрэх гээ юу л гэцгээж байсан даа. Тэгээд эцсийн эцэст өөрийнхөөрөө шийдэж их сургуульд оролгүй нөгөө компанидаа ажиллаж эхэлсэн. Дотоодоос нь эхэлж өөрчлөх хэрэгтэй санагдаж, зарим ажилчид нь намайг жаахан, дээд боловсролгүй гээд үл тоомсорлож байсан ч тоолгүй хийсээр л байсан. Аз болж захирал эмэгтэй нь надад их сайн байсан даа. Одоо бодоход тэр үед үнэхээр зоригтой байж. Энэ явдлаас би бусдын жишгээр явахгүй байсан ч амжилтанд хүрч болдгийг ойлгосон. Бас өөрийгөө мундаг гэдэгт бүр ч итгэлтэй болсон шүү. (25 настай У, Ахлах менежэр, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийн 1-р курсын оюутан)

- Би нүцгэн зургаа авахуулж байсан. Тэр явдал намайг өөрийгөө огт өөр нүдээр харахад тусалсан. Зургуудаа дараа нь хараад өөрийгөө ямар үзэсгэлэнтэй болохыг гайхаж билээ. Тэрнээс хойш бэлгийн амьдрал маань ч гайхалтайгаар өөрчлөгдсөн болохоор ойр дотныхоо бүсгүйчүүлд нүцгэн зургаа авахуулж үзээ гэж зөвлөдөг болсон шүү. (Нэрээ нууцласан)

- Их сургуулийн төгсөх курс байхдаа ажил хийхийн оронд хувийн бизнесээ эхлүүлье гэж шийдээд төлөвлөгөө гаргаад нэг найзтайгаа хамт бөөн сүр болж болж, вэб сайт хийдэг компани байгуулав аа. Мэдээж нэлээн зардал гарах хэрэгтэй болж ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан байраа зарж бизнестээ хөрөнгө оруулсан. Гэвч 4 сарын дараа найз маань бүтэхгүй юм байна гээд намайг орхиод явчихсан. Ганцаараа ч гэсэн болно гээд шинэ хүн авах талаар зар тавьсан ч санаанд нийцэхүйц чадвартай хүмүүс байхгүй, үлгэн салган 1 жил яваад дампуурсан даа. Энэ явдлын дараа ээж бид хоёр хөлсний байранд, ээжийн тэтгэврийн мөнгөөр арай гэж амьдралаа залгуулдаг болсон байсан. Харин одоо бид хоёр тийм амьдралыг туулаагүй хүмүүс шиг л 4-үүлээ болоод амьдарч байна даа. Тэр явдал надад сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй байхыг, бизнесийн тооцоотой байхыг, хүн удирдана гэдэг хамгийн хэцүү бас тэвчээр шаардсан ажил болохыг ойлгуулсан. Сайхан нь гэвэл амьдралын ханьтай минь учруулсан даа.Тэгж алдаагүй байсан бол одоогийн би гэж байхгүй байсан биз ээ. Амьдрал үнэхээр баялаг шүү. (30 настай С, Хувиараа бизнес эрхлэгч)

Харин одоо чиний хуваалцах ээлж...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(226)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: annad.   2016-07-29
abgai nar aimaar hadam eejteigee usdeltsd gnuu tiim hadamtai boldg azgui ym daa

Зочин: anna.   2016-07-29
bi nuhruusuu salad 1 jil 8 sariin daraa eejtei ni usdeltsej uchraa olood hadmiinhaa guiltaar gert ni butsaad ochsonni mini amidraliin hamgiin tom shiidwer bailaa .Salsan mine ch gsn unheer tom shiidwer bsan.

Зочин: hishge.   2016-07-28
Bolor masta hoyula yg adilhan bn tehuu bi bs sur ooro huselteere garsan nuhur mn nds hed ah bas ert huuhedtei bolson gd soliotoim

Зочин: Bolor masta.   2016-07-26
Tolbor ondortei hvsen hvsen orson ih surguulia 2r kurseesee heniig ch vgig sonsolgvi orhison. 21 ch hvreegvi baij gadaadad zunjingaa hiij olson mongooroo biznes ehlvvleed udaa ch vgvi dampuursan. Hezee ch ochihgvi gej bodoj bsan hachin ih surguulid orson. hezee ch ert hvvhedtei boloy gej bodoggvi bsan atlaa ert hvvhedtei bolson. ooroosoo olon ah hvntei suusan. Hadmiinhasa hamag yumnuda awaad gertee amidrah shiidwer gargasan, medehgvie bi ersdeld durtai sonirholtoi amidraliig hvsch morooddog bolohoor haya ergvv ch gemeer zorigtoi ch gemeer olon shiidwer gargaj bsan. ene l namaig todorhoilj namaig hen be gedgiig haruuldag baih. odoo bi zaluu bga bolohoor tsaashid bvr ch soliotoi shiidwervvd gargah baih

Зочин: =))).   2016-07-11
Yu gej dee, huuhed l amidrald gerel gegee nemj irdeg. Haranhuig n ch anzaarahgui baisan amidraliig giiguulj irdeg hun n baihgui yu ter :)

Зочин: b.   2016-07-02
huuhed gdg huseh zuil bish yalangaya bidnii onoogiin niigemd yer ni huuhedgui bsn ni dr gj boddg hoyriin hoorond eliirsen balairsn nohortei bsns bgagui n dr

Зочин: Tugs.   2016-06-28
Yagaad amidarliinx n tom shiidwer xuuxed bn we? gj bodood uzwel ted diilenx n gants bie eej bx magadlaltai ym. Bur anxnaasaa l tiim bsan. Nasan turshdaa gants bie eej bx uu? eswel oor zam songox uu? gdg zuiltei tulgarsan xumuusiin xamgiin tom, zow shiidwer n etssiin etsest xuuxed n bga ym. Bi ch bas tiim l eej. Ternees bish tiimee emegtei xun bur l xuuxedtei bolox n jam yosnii l asuudal :)

Зочин: АМЖИЛТ.   2016-06-28
Маш олон охид анхны хүүхдээ гаргах эсэхээ шийдэхдээ их айдаг, эргэлздэг. Өөрөөс биш бусдаас хамаарсан шийдвэр гаргах нь олон. 30+ эмэгтэйчүүд бол өөр байх л даа.

Зочин: Таны нэр.   2016-06-27
huuhed gesen humuusiig gayhchihlaa. huuhed tertey tergui garna. enee teree ovchin en ter oor nohtsolgui l bol. harin nohor songoh bol tom songolt bayh. tanihgui huniig amidraliin partnereer songono gedeg tom hariutslaga.

Зочин: mergejil.   2016-06-27
surguulia togsood mergejil songoh hamgiin tom amidrald noloolson shiidver gej boddog. Odoo minii amidral bugd ter shiidveriin damaa damaa ur dun n baydag. Zaimdaa ch bi oor mergejil songoson bol shal oor amidraltay hun bayh baysan gej boddog. Ene zamaasaa garah er n durgui.

Зочин: zochin.   2016-06-27
энэ нийтлэлийг уншаад зог туслаа хэхэ.Нээрээ миний амьдралдаа гаргаж байсан хамгийн том шийдвэр юу билээ гэж бодлоо. Миний охин л юм даа, жирэмсэн гэдгээ найз залуудаа хэлсэн тэр мөчөөс эхлэн өнөөдрийг хүртэл 2 жил ганц бие ээж явж байна. Авахуулах тухай огтхон ч бодолгүй төрөөгүй, одоо миний амьдралын минь баяр баясал зорилго минь охин минь юм даа.

Зочин: Tugs.   2016-06-26
Minii amidraliin xamgiin tom shiidwer gwl xuuxed ym daa. Olon xun olon l zuil zowloson ch etssiin shiidweriig bi gargadag. Tgd ter n "naddaa" xamgiin zow n bdag :) xun er n ooriinxoo az jargaliin toloo l shiidwer gargax xeregtei. Oor yuch bodox xereggui.

Зочин: Xoxo.   2016-06-26
Odoogoor minii amidralda gargasan hamgiin tom shiidver bol egchiigee hort havdar tussaniig medeed hamtdaa Solongos yavah bsn um bn. Solongosoor A B ch bhgu bi angli helendee naidaad egchigee Solongosiin emnelegt sahihaar yavsan. Mongold ih surguuliinhaa hicheelees chuluu avch daraa n teriige nuhuj 2 dahin ih achaalaltai bhaa medseer bj yavsan yum da. Medeej tend egchteigee 2uulahnaa hunii nutagt unagan heliig n medehgu amidarn gedeg amargu bsn ch ndd mash ih zuilsiig oilguulj ugsun. Dunguj 20 hursen bi amidraliig shal oor nudeer hardag bolsn shu. Ue ue egchiigee emnelegt hevtsen ued n gantsaaraa amidardag bsn bolhoor door bichsen commenttei adil jhn zojigrood Bi Bi gesen uzel ihesdeg um bilee. Solongos yavah shiidver min ndd bsn mash olon surguuliin min carrieriig bhgu blgoson ch erguuleed amidariin tom tom surgamjuudiig ugsun

Зочин: Okonoo.   2016-06-25
Za bi gdg hun chn solongos yvahiin buun tuus blaa. 10n jilee tugsuud l 1 jil unjuud l ngu hussen solongosruuga yvlaa shu. Mdeej bakalavraar surah bsn blhoor tulburuu ajil hj olood suraltsana gdg hetsuu bailaa. Dr n hunii gazar ochson hun chn geriihniige nzuudiigaa bugdiig n sanaad l dr n bas bus daramttai zuil bdg bsn blhoor 2jil blood genet l mglruuga butsay. Odoo l eej duu 2iinhoo hajuud bhku bl 1 l mdhd tugsuud tusdaa garahnee gdgiig oilgosn ym da. Odoo mgldo oyutan, sanaa zovoh zuilgui eej duu 2iigo tevreed hevtej bn da. Zarim bolohku zuild zgr l buugaad ugsun n dr ym bnlee.

Зочин: tsomo.   2016-06-24
minii hamgiin tom shiidwer gewel odooniihoo nuhurtei suuh shiidweriig uuruu gargasan uchir n nadaas olon nasaar ah ch gsn hajudah hvnde uneherin halamjtai sain hvn.udahgui huurhun huuhedteI bolno ged l hicheged bn urinhu amidraliig uuru shideh shig saihan zuil bhgui sanagdsan urd n bi busdin vgig sonsoj 29 hvrtle gants biye yawsan odoo saihan bnoo ene bol minii l amidral gdgiig oilgoson busdin duulgawraar busdin vger amidrah hereggui amjilt

Зочин: Mmi.   2016-06-24
Amidraldaa gargasan hamgiin tom shiidver min gadagshaa yavah bsn yum. yapon ochood surangaa ajillana gdg jinhene ooriin hucheer olson mongonii amtiig medruulj amidraliig harah untsgiig min oorchilj bie hun bolgoj tolovshson gj boddog. Ajil, erdem nom, yapon hel suraad daraa n mongold ireed anhnii ajil boloh yaponii horongo oruulalttai companyd ajild orj nohorteigee uchirsan daa

Зочин: tuya.   2016-06-23
Hamgiin tom shiidver mini 10 jil hanilsan haniasaa salah bsan yum Ene salalt nadad mash ih zuiliig oilguulj uhaaruulsan 10 jil hamt bhdaa taniagui hunee jinhene nuur tsaraig ni tanisan Aldsan geheesee iluu onoson shiidver bsan daa

Зочин: Jenny .   2016-06-23
Minii amidraldaa gargasan hamgiin tom zov shiidver gevel ohinoo toruulsen mini.nohor bid 2 dongoj togsood ali ali ni ajilgui oroh orongui mongogui hondlongiin hunii nudeer bol jinhene haranhui ehelsen dee kkk. Hun bolgon l ta 2 yu yuchgui baij huuhedtei bolloo avhuul gedeg bsan odoo bol bair hashaa baishintai unah unaatai ym ymtai bolson huuhedtei boloogui bsan bol ingej ih hicheej amidraliin toloo meriih baisan bolvuu gj boddog huuhed tsag ni bolhooroo irdeg gj unen ug shuu

Зочин: Ariun.   2016-06-23
Би ганцаараа байр түрээслэж амьдрахаар болов оо. Тийм ч том шийдвэр биш ч гэсэн жижиг сажиг олон зүйлийг надад өгсөн юм. Анх хүмүүс ганцаараа хэцүү дээ, цалингаараа түрээсээ төлөөд л дуусна гээд л "битгий" гэх олон хүн байсан. Тэгсэн ч гэсэн ганцаараа эрх чөлөөтэй баймаар санагдаад шинэ гэрлүүгээ нүүлээ дээ. Ганцаараа болохоор хоол идэх сонирхолгүй болохоор гоё тураал, өөрийгөө чагнах боломж цаг хугацаа ихсээл, хувцасаа эвхэхгүй, аягаа угаахгүй байсан ч надад үг хэлэх хэн ч байхгүй, эрт унтах боломжтой, гэртээ өөрийн гэсэн орон зайг бүрдүүлээд л энд тэнд юм наагаад л, саад болох хүнгүй сайхан гэх зүйл олон байлаа. Гэхдээ оройтох үед ирэх болж байна уу гэх хүнгүй, хамтдаа суугаад хооллох, ярилцах, ядаж л хувцасныхаа зохисон зохиогүйг асуух хүнгүй, орой гэртээ ирээд л гав ганцаараа, ярьмаар байдаг надаас өөр хэн ч үгүй тийм орон зай... сайны хажуугаар саар зүйлс бас байсөөн. Сүүлдээ бүүр зожигорцон, хэн нэгэн гэрт ирнэ гэхээр, ажил дээр өрөөнд хүн орж ирэхээр, ер нь л олуулаа бужигнасан юм бүхнээс залхдаг болчихсон. Хүн угийн л нийгмийн амьтан болохоор ганцаараа байхаар нийгмээс улам хөндийрөөд байдаг юм шиг л санагдсан. ганцаараа амьдрах тав тухтай хэдий ч магадгүй "би" үзэл давамгайлаад бусдыг сонсохоо болиод, бусад хүмүүс таалагдахгүй болоод хэтэрхий өөрөөрөө байдаг болчихдог юм билээ. Миний хэлэх гэсэн зүйл юу вэ гэхээр битгий өөртөө ганцаардлыг урин дуудаарай, найзууд ойр дотныхонтойгоо ярилцаж өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгийг битгий мартаарай. Чамд хэн нэгэн хэрэгтэй, чи өөрөө ч хэн нэгэнд чухал гэдгээ үргэлж мэдэрч байгаарай.

Зочин: J.   2016-06-23
Миний хувьд гэвэл тусдаа гарах шийдвэр маань л одоогийн байдлаар хамгийн том шийдвэр минь байсан юм уудаа. Эмэгтэй хүний хувьд заяаны ханиа сонгоно гэдэг амьдралынхаа үлдсэн бүх хувь заяагаа сонгож банйа л гэсэн үг. Тиймээс их бодсон ч тэгээд л нэг л мэдэхэд тусдаа гарах маань болчихсон шүү. Одоо бодохд бас л их яаруу шийдвэр байж дээ гэж хааяа боддог юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд чиний амьдралтай холбоотой сонголтон дээр хэн нэгнийг сонсох хэрэггүй шүү. Хүн болгон өөр өөрсдийнхөөрөө л ярьдаг. Чиний амьдрал учраас чи бүх зүйлээ өөрөө шийдэж өөрийн амьдралаа өөрийнхөөрөө босгоорой гэж зөвлье дөө.

Зочин: ss.   2016-06-23
Бодоод байсан чинь 19 настайдаа хүүхдээ гаргах шийдвэр маань л хамгийн том юм байна. Одоо хүү маань 16 настай, том сайхан залуу болсон. Хүн бүр л бид 2ыг эгч дүү шиг юм гэдэг :)))) 8%-ын байрны зээлтэй, ажилдаа алхаж явдаг, өдрийн хоолоо гэрээсээ авчирдаг, цалингаас цалин, өрнөөс өрний хооронд байгаа ч гэсэн үнэхээр сайхан байнаа. БОЛНО ДООО

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com