ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дурлалт залууг чинь баярлуулах 5 дажгүй санаа

Хайр & секс  | 2016 / 06 / 27

Өнөөдөр түүний төрсөн өдөр, эрчүүдийн аавуудын баяр эсвэл валентиний өдөр ч биш. Өнөөдөр бол энгийн нэг өдөр. Гэхдээ л чи түүнийгээ ямар нэг байдлаар баярлуулмаар байна. Харин юу байж болох вэ?

Дурлалт залууг чинь баярлуулах 5 дажгүй санаа

Дуртай, сонирхдог зүйлтэй нь холбоотой үнэтэй бэлэг авч өгч болох ч үүнийг тэдгээр онцгой өдрүүдэд зориулаад үлдээсэн нь дээр. Харин яг одоогийн нөхцөл байдалд тохирох, тийм ч том биш юм шиг хирнээ сэтгэлд нь аз жаргал бэлэглэх бэлэг нь чиний цаг хугацаа юм. Жишээ нь:

1. Түүний дуртай зүйлд дурлах цаг хугацаа
Хамгийн энгийн жишээ хэлэхэд тэр чинь хөл бөмбөгт ухаангүй дуртай, улаан фанат нь. Гэтэл чамд хөл бөмбөг тийм ч сонирхолтой сэдэв биш. Магадгүй Криштиан Роналдо Ирина Шэйкээс салснаас хойш бүр ч сонирхолгүй болсон байх. Гэхдээ чи хайртаа баярлуулахын тулд багахан цаг зарцуулаад зурагтын өмнө хамтдаа сууж болно. Харин тэр нь хэн юм, энэ нь яадаг юм, сая юу болсон бэ гэдэг асуултуудаар булаад суувал чи түүнийг баярлуулах зорилгоо биелүүлж чадахгүй. Үүний оронд өмнөх өдөр нь багахан цаг гаргаад хөл бөмбөгийн талаар, хамт үзэх тоглолт, тэнд тоглох багуудын талаар мэдээд авчих. Түүний хэмжээнд хүртэл судалдаггүй юмаа гэхэд үйлдэл бүрийг асуугаад байхааргүй болчихвол хайртад чинь харин ч таалагдана. Дээр нь гэртээ үзэх бол багахан амны зугаа бэлдсэн ч болох юм. Эсвэл асарт очих бол яадаг юм хамт яв. Тэгвэл ч найзууд нь түүнд атаархах байх даа.

2. Түүний хүсдэг зүйлийг хийж өгөх цаг хугацаа
Энэ арай халуухан утгаараа. Нөхөрт чинь хийж үзэхийг хүсдэг секс туршилт байж л таараа. Магадгүй түүнийг хийж үзье гээд чамаас шалгааж байгаа эсвэл чамд яаж хэлэх учраа олохгүй явж байж болно. Тиймээс чи эхлээд түүнээс асуу. Хэрвээ тэр хэлэхгүй байвал чи өөрийнхийгөө хэлээрэй. Тэр нь зүгээр л өмнө нь та хоёрын хийж үзээгүй зүйл байхад л болно. Ингээд хайрт чинь чамд юу хүсэж байгаагаа хэлж болох юм байна гэдгийг ойлгож тайвширна. Харин түүнийг хүслээ хэлэх үед хүний ёсноос гажууд зүйл сонсож байгаа мэт эсвэл өсвөр насны жаахан охин шиг аашлалгүй насанд хүрсэн бүсгүй шиг хүлээн авах нь чухал. Тэгээд тэр хүслийг нь биелүүлж өг. ЭНЭ нийтлэлийг бичсэн бүсгүй шиг ч байж болох юм шүү дээ.

3. Эр хүн гэдгээ мэдрэхэд нь туслах цаг хугацаа
Энэ бол тэвчээр юм. Магадгүй түүний 5 цаг хийж байгаа зүйлийг чи ганцхан цагийн дотор хийчихэж чадахаар, арай өөрөөр хийвэл хурдан дуусах юм шиг санагдаж байж болно. Тийм үед хайртдаа юу хийхийг нь заах эсвэл урдуур нь орж илүү түүнээс илүү гэдгээ харуулахын оронд зүгээр л тэвчээртэй байж, түүний хийсэн зүйлсийг магтах хэрэгтэй. Түүнд мундаг эр хүн гэдгээ мэдрэх хугацааг, чиний дэргэд байгаадаа жаргалтай байх тэр цаг хугацааг олгоорой.

4. Жижиг зүйлээр гайхшруулах цаг хугацаа
Энэ долоо хоногт хүнсээ цуглуулахдаа хайртынхаа дуртай шар айргаас хэдийг аваад тавьчих эсвэл амралтын өдрөөр машиных нь түлшийг дүүргээд өгчих. Чамтай амьдралаа холбосноор хариуцлагатай байх хэрэгтэй гэдгээ мэдрэхээс гадна байхгүй байсан бол би яана аа гэж бодогдохоор, азтай гэдгийг нь мэдрүүлээрэй. Яг л сахиусан тэнгэр бууж ирээд амьдралыг нь диваажин болгоод байгаа мэт.

5. Түүний дуртай кинонд зориулах цаг хугацаа
Хосоороо кино үзэх үед ихэвчлэн эрчүүд маань буулт хийж, бидний үзмээр байгаа киног хамтдаа үзээд суудаг шүү дээ. Харин одоо чи түүнд хүссэн киногоо үзэх боломжийг нь олгоорой. Яг одоо Өргөө кино театрын салбаруудаар гарч байгаа “Warcraft” үүнд яг тохирно. Хайрт чинь үзэхсэн гэж бодож байгаа гэдэгтэй мөрийцсөн ч болно. Би энэ киноны нэрийг анх сонсоод “За миний үзэх кино лав биш байна” гэж бодоод, трэйлэрийг нь ч үзээгүй билээ. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрөөр Өргөө орж үзэхэд тун дажгүй санагдсан шүү. Байнга л давтагддаг “манай тал”-ын ялалтаас илүү хамтдаа эвтэй найртай амьдрах нь, юуны төлөө тулалдаж байгаа вэ гэдгээ мэддэг байх нь, гэр бүлээ тэргүүнд тавих нь чухал гэдгийг харуулсан гоё кино байна лээ. Бас аливааг угаасаа л ийм байдаг гэж бодон сохроор дагах биш өөрийн гэсэн үзэл бодол, зарчимтай байх нь чухал талаар өгүүлсэн санагдсан шүү. Аан бас, дуучин Robin Thicke – ийн хуучин эхнэр Paula Patton Гаронагийн дүрд гайхалтай хувирсан байна лээ шүү.

1. Тасалбараа авахдаа Гоолингоо картандаа бонус бодуулахаа мартав аа! Хараахан картаа аваагүй байгаа бол Өргөө кино театрын бүх салбараас 2500₮ төлж, иргэний үнэмлэхээ үзүүлээд авах боломжтой.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(628)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com