ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 06 / 28

6-р сарын сүүл 7 сарын эхний өдрүүд нийлсэн энэ долоо хоногт сонгуулиа өгөхөөс гадна юу юу хийж илүү сонирхолтой болгож болох вэ? Эндээс уншаарай:

Гоолингоо зөвлөж байна
1. Дэлхий дээрх цор ганц зургийн цомог чамд бий гээд төсөөл дөө
Яг чинийх шигийг хэчнээн хайгаад хэн ч олохгүй. Учир нь тэнд чиний л гэх дурсамжууд, чамайг л илэрхийлэх загвар бийн дээр түүнийг ганцхан хувь гар аргаар урласан байгаа. Сайхан сонсогдож байна уу?
Энэ бол “Glaring Art Studio” –ийн урладаг зургийн цомог юм. “Захиалагч бүр онцгой, хамгаас хайртай гэсэн хүндээ бидний бүтээлийг бэлэглэдэг болохоор бид ч хийхдээ тухайн бүтээлдээ шимтэн орж, эзэн нь хэрхэн баярлах бол хэмээн төсөөлж урладаг. Бидний ажил бол маш том аз жаргал юм.” гэж уран гартай бүсгүйчүүд маань ярьж байна лээ. Ийм хүмүүсийн гараас мэдээж сайхан л бүтээл гарах учраас та нартаа би ам бардам зөвлөөд байгаа юм. Цор ганц, онцгой зүйлийг хүсдэг, гар урлалд дуртай бүсгүйчүүлд маань заавал таалагдах байх. Мөн ихэнх зургууд дижитал хэлбэртэйгээр гар утас, таблет, компьютерууд дээр л хадгалагддаг болоод байгаа энэ үед бодит зурагтай зургийн цомог гэдэг урьд өмнөхөөсөө ч онцгой, гайхалтай бэлэг болж чадна. Миний харснаар тэр зургийн цомгийг, хайртай залуу, шинэхэн мэндэлсэн үр, аав ээж, дотно найзууд, хамт олон гэх мэт хүмүүст болон ганцхан өөртөө зориулж тусгайлан хөтөлвөл гоё санагдсан шүү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авч, тэдэнтэй холбогдохыг хүсвэл:
Фэйсбүүк https://www.facebook.com/Glaring.Art.Studio
Инстаграм @glaring_art_studio
Утас 99168655, 99675771, 99091905
2. “Denim day” –д чамайг дуудаж байна
Жийнсэнд дургүй бүсгүй гэж бараг л байхгүй байх тэ? Ер нь 8 настайгаас 80 настай хүртэл бүгд жийнсэнд дуртай. Хуучрах тусмаа улам загварлаг, гоё харагддаг жийнснээс ойрын үед хувцасныхаа шүүгээнд хэд хэдийг нэмэх бодолтой байгаа бол Хүүхдийн 100 –ийн Наран Моллын 2 давхрыг зориорой. Алдарт Esprit, Celio, FOX, Timberland –ын жийнсэн өмд, хүрэм, даашинзууд 50%, 70% хүртэл хямдарчихсан байгаа. Эрэгтэй, эмэгтэй бас хүүхдийн гээд бүх насныханд таарах жийнсүүд байгаа болохоор гэр бүлээрээ хэсэхэд яг тохиромжтой. Аан бас Eva Lingerie –н чанартай, гоё дотуур хувцсууд ч бас 50% хүртэл хямдарна гэсэн. 7 сарын 10-ныг хүртэл Нарангаар ороод гарахад жийнс “үнэртэж” байх болно.
3. Энэ бямба гаргийн маршрут – Брити Грэй
Заримдаа бидэнд гадуур нэг их зарагдаад байдаггүй сонин содон зүйлс хэрэг болдог. Харин заримдаа зүгээр л бусдынхаас огт өөр онцгой зүйлийг хүснэ. Яг л тийм сонирхолтой зүйлс олж болох “Их хотын худалдаа” энэ бямба гарагт МУИС-ын Эдийн засгийн сургуулийн замын эсрэг талд байрлах Briti Grey гарденд 12-20 цагийн хооронд болох гэж байна. Тэнд очвол амтат хоол зооглон, хүссэн уух зүйлсээ ууж хөгжим сонсонгоо дэлхийгээр хэрэн хэссэн шинэ болоод ганц хоёр удаа л хэрэглэсэн шинээс ялгаагүй сонирхолтой зүйлс, гар урлалын бүтээлүүдээс өөрт хэрэгтэй, сонирхолтойг олж авах боломжтой ажээ. Эсвэл чамд хэрэггүй ч бусдад хэрэгтэй зүйлс байгаа бол тэдгээрээ худалдан борлуулах боломж ч тэнд бий ажээ. Гэхдээ тэнд бүтээгдэхүүнээ худалдахын тулд эхлээд бүртгүүлж, зохион байгуулагчидтай нь тохирох хэрэгтэй. Харин худалдан авалт хийж, сонирхохоор очих бол хүн бүрт нээлттэй. Өдрийн худалдааны дараа үдэшлэгтэй гэсэн шүү бас. Энэ бямба гараг ч уйдах завгүй өнгөрөх нь дээ.
4. Хөхний товчийг гаргах иллэг
Ил гараагүй хөхний толгойноосоо болоод олон бүсгүйчүүд сексийн тал дээр өөртөө итгэлгүй байдаг. Хөхний толгойгоо хүүхэд гаргахаасаа өмнө ил гаргахгүй бол нярайг хөхүүлэхэд хүндрэлтэй ба, хагарах магадлал нь өндөрсөдөг. Тэр жижигхэн бөндгөрийг нааш татах массажны аргыг толилуулъя. Эхлээд хоёр эрхий хуруугаа хөхний товчны хүрээний хоёр талд нь байрлуулна. Хүрээний дөнгөж ирмэг хавьцаа тавибал сайн. Тэгээд эрхий хуруунуудаараа хөхөө доош дарангаа, хоёр суга руугаа татна. Өөрөөр хэлвэл хоёр эрхий хуруугаараа хөхөө хоёр тийш сунгаж дарна гэсэн үг юм. Дараа нь хоёр хуруугаа хөхний хүрээний тойргийн дагуу өөр өөр газар байрлуулж, аль болох олон зүг рүү сунгаж дарах хэрэгтэй: Дасгалыг өдөрт 5 удаа хийснээр хөхний товч гарна.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(407)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com