ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ жил ч бас тэврэлдэнэ

Мэдээлэл  | 2016 / 06 / 28

2013 онд 40-өөд хүн ирсэн. 2014 онд 70-аад хүн оролцсон. Харин 2015 оны 7-р сарын 1-нд бид 420-иулаа нийлж Монгол улсаа тэврэлтээр бүрхсэн билээ. Нийслэл хотод маань л лав тэврүүлэлгүй, тэврээгүй хүн маш цөөхөн үлдсэн байх. Харин энэ 6-р сар эхлэв үү үгүй юу өнгөрсөн жил, тэрний өмнө жил тэврэлтийн өдөрт маань оролцсон залуус энэ жилийн сураг ажгийг асууж эхэлсэн юм. Магадгүй чи ч бас “Энэ жил бид тэврэлдэх юм болов уу?” гэж бодож байгаа бол тэгнэ ээ бид тэврэлдэнэ.

Энэ жил ч бас тэврэлдэнэ

Олон улсад 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгож тэмдэглэдэг. Харин манай улсад Гоолингоогийн санаачлагаар, эерэг үзэл бодолтой залуучууд 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгохоор жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. Бидний гол зорилго 8 жилийн өмнөх 7 сарын 1-ний өдөр болсон үйл явдлыг хүнд хэцүү талаас нь бус сургамж гэдэг үүднээс нэхэн санаж, ахин маргаж муудалцахгүй эв эеэр асуудалд ханддаг, өөдрөг үйлдэл хийдэг өдөр болгохоор энэ өдрийг сонгосон билээ. Үүний маань ч үр дүн гарч залуус маань тэврэлтийн өдрийг бид тэсэн ядан хүлээдэг болжээ.

2013 оны 7 сарын 1 – Чингисийн талбай

Хэрхэн тэврэлтийн өдрийг гоёор тэмдэглэхийг ЭНЭ нийтлэлээр санал болгож байлаа.

2014 оны 7 сарын 1 – Чингисийн талбай

Тэр өдөр бүхэлдээ ИНГЭЖ өнгөрсөн.

2015 оны 7 сарын 1 – Чингисийн талбай

Энэ өдрийн үйл ажиллагаа ямар өргөн далайцтай, сонирхолтой, халуун дулаан болж өнгөрснийг ЭНДЭЭС харж болно. 7200 залуус нэгдэх товчийг дарсан байна гэдэг нь хэдий бүгд биеэр оролцож чадаагүй ч дэмжсэн гэдгийг илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Тэврэлтийн өдөрт оролцогчид маань жил ирэх тусам нэмэгдсээр байгаа болохоор энэ жил ч өмнөхөөсөө олуулаа онлайнаар тэврэлдэнэ гэж бодож байна.

Өнөөдөр бид анх тэврэлтийн өдрийг зохион байгуулах болсон ЗОРИЛГОО бодох юм бол харин ч 2016 оны сонгуулийн үр дүнтэй хамааралгүйгээр эв нэгдэлтэй байхыг уриалан бид өргөн дэлгэр зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ баталгаатай биш ч хэрвээ сонгуулийн үр дүн өөрийнх нь хүссэнээр гарахгүй бол тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн зарим нэг улс төрчид байгаа нь залуус бидний улс төртэй огтхон ч хамааралгүй зөвхөн эвтэй байхыг уриалдаг энэ арга хэмжээг зохион байгуулалттайгаар улс төрийн ажил болгох бодит эрсдэл байгаа юм. Тиймээс энэ тэврэлийн өдрийг дараах байдлаар хувийн хүрээндээ хийх санаачлагыг Гоолингоо нь гаргаж байна.

Тэврэлтийн өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ?

- Энэ зургаар фэйсбүүк, инстаграмынхаа профайл зургийг солиорой. Ингэснээр чи “Тэврэлтийн өдөр”-т нэгдэж, бүхнийг эерэг талаас нь хардаг, уужуу ухаантай бүсгүй/залуу гэдгээ харуулах болно.

- Хэн нэгнийг тэвэрсэн зургаа фэйсбүүк, инстаграмдаа #Тэврэлдье хаштагтайгаар хийгээрэй. “Тэврэлтийн өдөр”-өөр дамжуулж бусдын уур бухимдлыг уртаа инээмсэглэл болгож хувиргах ид шид бид бүгдэд бий.

- Фэйсбүүк, инстаграм дээрээ #Тэврэлдье хаштагийг ашиглан пост хийж онлайнаар найз нөхөд, ойр дотныхноо тэвэрч бас болно.

- Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг эсвэл найз нөхдөөрөө цуглан тэврэлтийн өдрийг бодитоор хийн тэвэрч, хайр, тав тух, аюулгүй байдлыг мэдэрч, мэдрүүлээрэй. Ингэхдээ цаасан дээр #Тэврэлдье гэж бичээд л тэврэхийг хүссэн хүндээ харуулахад хангалттай. Тэд өөрсдөө гараа сунгаж ч мэдэх юм шүү.

Бид 7 сарын 1 Монгол хүмүүс бидний хувьд эв нэгдлийн өдөр болоосой гэж юу юунаас илүү хүсэж байна. Тиймээс тэврэлтийн өдрөө ч үргэлжлүүлсээр байх болно. Маргааш бүгдээрээ идэвхтэйгээр сонгуульдаа оролцож, санал өгөх эрхээ эдэлчихээд, сонгуулийн үр дүнгээс огт хамааралгүйгээр 7 сарын 1-нд нь бие биедээ тэврэлт бэлэглэж, сайхан сэтгэлтэй, тусархаг, эх оронч, бие биенээ гэсэн сэтгэлтэй, уужуу хүмүүс гэдгээ харуулцгаая. Бие биедээ илүү ойртож, халуун сэтгэлийг нь мэдэрцгээе.

Ирээдүйдээ итгэлтэй, эерэг бодолтой, мөрөөдөл зорилготой байхад л бүх зүйл сайхан болно.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(524)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: otgoo.   2016-06-30
heden tsagaas boloh we

Зочин: Pumpkin.   2016-06-29
Гайхалтай сайхан өдрийг хамт өнгөрүүлсэн шүү Muffin... Найзыгаа маш их санаж байна. Хайртай шүү!

Зочин: Цолмон.   2016-06-28
Баярлалаа тэврэлтийн өдрийг баяртайгаар тэмдэглэх болноо

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com