ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн “аав болох” чадварыг сайжруулдаг эрдэс бодисууд

Эрүүл мэнд  | 2016 / 06 / 28

Өмнө нь олноос тасарч хоёулахнаа л байх дуртай, бие биендээ л эрхлэхдээ сэтгэл дүүрчихдэг байсан залуу хос сүүлийн үед харин нэг л өөр. Хоёулахнаа болзохынхоо оронд хамаатныхаа жаахан дүүг паркад тоглуулахыг илүү хөгжилтэйд тооцно. Бие биедээ эрхлэхээс гадна хажуугаар өнгөрсөн бяцхан үрсийг дуу нэгтэйгээр өхөөрдөн эрхлүүлнэ. Хүүхдийн хувцасны дэлгүүрийг алгасаж чадахаа болино. Тийм ээ, тэд гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх цаг нь болжээ!

Эрчүүдийн “аав болох” чадварыг сайжруулдаг эрдэс бодисууд

Эхлээд хоёулаа сургуулиа төгсчихөөд, дараа нь байртай болчихоод, машин авчихаад, хуримтлал цуглуулчихаад гэж хойшлуулж байсан “том зорилго”-оо одоо биелүүлэх цаг нь ирчихэж. Ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бүх хосуудад шөнө бүрийн халуухан учралаас гадна өөр юу хэрэгтэй вэ? Сэтгэл санааны бэлтгэл, санхүүгийн бэлтгэл... хамгийн гол нь бие махбодийн бэлтгэл. Ээжүүдийн бие махбодийн бэлтгэлд эмчид үзүүлэх, хуучны үрэвслүүдээ эмчлүүлэх, фолийн хүчил юм уу пренатал витамин уух зэрэг багтдаг гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ аавын бие махбодийг ч давхар бэлдэх хэрэгтэй биш гэж үү? Эрчүүдийн “аав болох” буюу эр бэлгийн эсийг боловсруулах, үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг эрдэс бодисуудыг хүргэж байна.

Цайр
Эр бэлэг эрхтнүүд болон спермэнд цайр их хэмжээгээр агуулагддаг. Цайр нь зөв бүтэцтэй, эрүүл эр бэлгийн эсийг боловсруулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг эрдэс бодис юм. Цайр нь эр бэлгийн эсийн тоог олшруулж, бүтцийг сайжруулж, хөдөлгөөнийг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэн, үр тогтоох чадварыг өсгөдөг байна.

Стресс, тамхины утаа, агаарын бохирдол, архи зэргээс болж цайр дутагдаж болох бөгөөд үүний үр дүнд эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо цөөрч, тестостерон гормоны хэмжээ буурдаг бөгөөд үр тогтоох үйл явц аль нэг шатандаа саатдаг ажээ.

Жирийн эр хүн өдөрт 15 мг, цагаан хоолтон бол 30 мг, үргүйдлийн оноштой бол өдөрт 50 мг цайр авахыг эмч нар зөвлөдөг. Данийн эрдэмтэд үр тогтоох чадвар багатай эрчүүд өдөрт 5 мг фолийн хүчил, 66 мг цайрыг 26 долоо хоногийн турш уухад эр бэлгийн эсийн тоо 74 хувиар өсдгийг туршилтаар баталжээ.

Хэрвээ танай гэр бүл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол ханьдаа цайраар баялаг хоол хүнсийг сайтар өгөөрэй. Үүнд: үхрийн мах, жигнэсэн шош, тахианы гуя болон мөч, хонины мах, бууцай зэрэг орно.

Селен
Селен бол эр бэлгийнэсийг исэлдэх гэмтэл авахаас сэргийлж, үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг. Селен нь спермийн боловсруулалт, бүтэц, тоо, чанар, хөдөлгөөн, үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Мөн үрийн сувгийн спермийг шодой руу зөөвөрлөх үйл явцыг селен тэтгэдэг ажээ. Селенээр баялаг хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр хосууд илүү хурдан хугацаанд жирэмслэх боломжтой. Селен нь бразил самар, өндөг, сармис, овьёосонд ихээр агуулагддаг. Насанд хүрсэн эр хүн хэдхэн ширхэг бразил самар идэхэд л өдрийнхөө хэрэгцээг хангадаг аж. (Гэхдээ ихдүүлж болохгүй шүү)

Фолийн хүчил
Фолийн хүчлийг ургийн гажиг үүсэхээс сэргийлж эмэгтэйчүүд уудаг гэдгийг бид мэднэ. Гэтэл үр тогтоох эрчүүдэд ч бас фолийн хүчил нэн шаардлагатай аж.

B витамины нэг төрөл болох фолийн хүчлээр дутагдах нь эрчүүдийн эр бэлгийн эсийн тоог цөөрөхөд хүргэдэг болохыг тогтоогоод байна. Харин эсрэгээрээ фолийн хүчлийн хэрэгцээгээ сайн хангавал эр бэлгийн эсийн гажиг үүсэх магадлал огцом буурдаг ажээ. Насанд хүрсэн эр хүн өдөрт 400 микрограм фолийн хүчил уух хэрэгтэй.

E витамин
Е витамин нь спермийн тоо, чанар, хөдөлгөөнийг сайжруулдаг хүчирхэг антиоксидант юм. Е витамин нь эр бэлгийн эсийн мембраныг эрүүл байдлаар хангаж, чөлөөт радикалуудаас хамгаалдаг аж. Е витаминаар баялаг хүнс, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр спермийн өндгөн эсэнд үр тогтоох ерөнхий чадварыг их хэмжээгээр дээшлүүлдэг аж.

Коэнзим Q 10
CoQ10 нь үрийн шингэний найрлаганд агуулагддаг бөгөөд эр бэлгийн эсүүдийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, гэмтлээс хамгаалах үүрэгтэй. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эрчүүд өдөрт 100 мг коэнзим уухыг эмч нар зөвлөж байна.

Л-Аргинин
Л-Аргинин нь эр бэлгийн эсийн үйлдвэржилт, боловсруулалтанд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бодис билээ. Эр бэлгийн эсийн толгой хэсэгт их хэмжээний л-аргинин агуулагддаг. Түүнчлэн ерөнхийдөө эр бэлгийн эсийг чанар, хөдөлгөөнийг ч дэмжиж өгөхөд оролцдог бөгөөд хөвчрөлтийг сайжруулдгаараа давхар ач холбогдолтой.

Л-Карнитин
Л-Карнитин нь үрийн сувагт ялгарч, түүгээр дамжин өнгөрч байгаа эр бэлгийн эсүүдийг антиоксидант шинж чанараараа хамгаалдаг ажээ. Тиймээс энэ нь спермийн боловсруулалт, амьдрах чадварыг сайжруулдаг гэж ойлгож болно. Л-Карнитиныг нэмэлтээр ууснаар спермийн тоо, чанар, хөдөлгөөн ч давхар сайжирдаг бөгөөд энэ бодисын хэмжээ хэдий чинээ их байна төдий чинээ эр бэлгийн эсүүд идэвхтэй, олон байдаг.

Эдгээр эрдэс бодисыг нөхөртөө хэрхэн өгөх вэ?

Дээрх бүх эрдэс бодисуудыг агуулсан, эр бэлгийн эсийн боловсролтыг сайжруулдаг, Германы DenkPharma–ийн “Fertilo Forte” бэлдмэлийг удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бүх гэр бүлүүдэд зөвлөж байна. Хариуцлагатай ээж нар жирэмсэн болохоосоо өмнө пренатал витамин ууж эхэлдэг шиг, хариуцлагатай аав нар “жирэмсэн болгох”-оосоо өмнө архи, тамхиныхаа хэрэглээг хязгаарлаж, нэмэлт витамин хэрэглэж эхэлдэг. Ингэснээр үр тогтоох хугацаа нь хурдан, жирэмслэлт хэвийн, хүүхэд эрүүл төрөх бололцоо улам нэмэгддэг билээ. Зөвхөн түүнээс гадна биеийн ерөнхий эрүүл мэнд, эсэргүүцэл ч давхар сайжирна.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо, Денк Фарм хамтран бэлтгэв.
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(580)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: enkh.   2016-08-18
“Fertilo Forte”-g haaguur zardgiin boloo? yaaj avhuu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com