ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэхэн ээжийн заавал унших ном – Bebe өсгөхүй

Гэр бүл  | 2016 / 07 / 02

Ээж болохоосоо өмнө болон болсны дараа уншсан хүүхдийн хүмүүжил, эх хүүхдийн эрүүл мэнд, харилцааны тухай номнуудыг тоолвол дажгүй дүн гарна. Хүүхдээ эрүүл байлгах, ухаантай болгох, үеийнхнээс нь түрүүлж хэлд, хөлд оруулах, хоногт давтамжтайгаар Моцарт сонсгохын давуу тал, аргачлалуудыг мэдэж авсан боловч яг бие хүнд маань хандсан, намайг хайрласан ном эндээс хэд нь билээ гэж бодож сууна.

Шинэхэн ээжийн заавал унших ном – Bebe өсгөхүй

Нэг ч үгүй. Нэг ч байгаагүй, мэдээж одоо ярих номыг унших хүртэл шүү дээ. (Заавал өөрийгөө хайрлуулах заавал шаардлагатай гэж үү? Үр хүүхэд маань л эрүүл… гэж ахин хэзээ ч бүү бодоорой) “Франц хүмүүжлийн нууц: Bebe өсгөхүй” номын санд минь орж ирснээс хойш манай гэр яг л шинэ цус сэлбэсэн мэт мэдрэмжийг надад өгсөн юм. Бас ямар нэгэн хэцүү, ярвигтай асуудал тохиолдсон үед ном руугаа хааяа хармаар санагдана. Яагаад гэвэл тэнд намайг яг таг ойлгоод байгаа нэг зүйл бий. Шинэхэн ээж болохоосоо өмнө бид бүгд бүсгүй хүн байсан. Найз залуудаа эрхэлдэг, жирэмснээрээ далайлгаж хүссэнээ буулгаж авдаг, дэндүү их цаг заваа гайхан байж өдөржин дэлгүүр хэсчихдэг, муугүй мөнгө үрчихдэг найзуудтайгаа хэрэгцээгүй үед ч уулздаг, гоёж гоодохдоо хачин их дуртай тийм л бүсгүй хүн байсан. Үр минь бидэнд хэмжээлшгүй аз жаргалыг авчирсан нь үнэн ч эрх танхи, ганган чамин бүсгүй хүн ямар байхыг мартуулах хэмжээнд аваачсан нь мөн л үнэн шүү дээ. Энэ номыг уншсанаар миний ойлгож авсан зүйлс бол:

1. Мөнгө үрэх, юм худалдаж авахаасаа айхаа болихыг хичээдэг болсон. Нөхрийнхөө цалинг авч гарахаараа хүүхэддээ л биш бол өөр зүйл авч чаддаггүй, нэг л гар татаад байгаа мангар мэдрэмжээ тоохгүй байхыг хичээж “Чи ийм биш шүү дээ!” гэж өөртөө хэлээд худалдагчид картаа сунгаж байгаа.

2. Охиноо бие даахыг нь дэмжих хэрэгтэйг ойлгосон. Мөөмөө хөхөх дуртай юм гээд шөнөжин авч цуг унтдагаа болиод шийдэмгийгээр оронд нь аваачиж тавьж байгаа.

3. Охиноо цаг ямагт хөгжилтэй, инээмсэглэсэн, ямар нэг зүйлийг сонирхсон байх албагүйг ойлгосон. Бас түүнийг үргэлж хөгжөөх албагүй гэдгийг. Номноос ойлгосон зүйлийг маань яг баталсан мэт нэгэн нийтлэлд “Хүүхэд уйтгарлах нь зүв зүгээр зүйл бөгөөд ийм үедээ өөрийгөө сонсож, дотоодоо ойлгож ирээдүйд ямар хүн болохоо эргэцүүлэх боломжийг түүнд өгдөг” гэж бичсэн байна лээ.

4. Миний бие угаагч, цэвэрлэгч, тогооч, гэрийн үйлчлэгч, асрагч биш. Гэсэн ч эдгээр зүйлсийг заавал хийнэ гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ажлаа хөнгөвчлөх зүйлст, жишээлбэл сүүлийн үеийн технологид найдах хэрэгтэй. Нөхөртөө найдсанаас энэ хамаагүй дээр. Хариуд нь тэр чамайг бүхнийг амжуулж чаддаг мундаг эхнэр гэдэг сэтгэгдэлтэй үлдэх нь Шерил Сандбергийн зарчмаар бид эрх тэгш, тиймээс бүхнийг хувааж хийнэ гэж түүнийг албадахаас хамаагүй амттай! Зөв зүйл гэж хэлээгүй шүү, зүгээр л илүү амттай гэсэн үг.

5. Биеэ хүүхдийнхээ сүү үйлдвэрлэх хэрэгсэл гэдгээс өөрөөр ойлгох хэрэгтэй. Хөхөө арчилж, янаглахдаа хэрэглэдэг хамгийн том зэвсэг гэдгээр нь хадгалж үлдэхийг хичээх болсон.

6. Түүнийгээ илүү хайрлахыг. Нөхрөө! Үүний хариултыг “Ө, ямар гоё багет вэ?” хэсгээс уншаарай. Өөрийг чинь хайрлан байж, аминчлан захиж байгаа мэт тийм ном унших хүртлээ бид зөвхөн сайн ээж байх тухай л бодож явдаг. Энэ ном цоо шинэ гэрлийг тархинд чинь асаана гэж би итгэж байна.

Энэ номыг уншсаныхаа дараахан надад орчуулан гаргасан Ц.Нарангарав бүсгүйтэй уулзах сайхан боломж тохиосон юм. Түүнтэй уг номын талаар болоод ээж байх тухай хэдэн цагийн турш халуун яриа өрнүүлснээсээ доор сийрүүлбэл:

Би анх охиноо 7 сартай байхад нь энэ номыг аудио хувилбараар нь сонссон юм. Надад их таалагдаж, өөртөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд бодсон чинь авах юм их байгаа юм шиг санагдаж, түүнийгээ бусадтай хуваалцмаар санагдсан. Хүүхэдтэй болохоор чинь хүн аливаа сурсан, мэдсэн, дуулсан зүйлсээ бусдад хэлэхийг мэдүүлэхийг хүсдэг, өгөөмөр болчихдог шүү дээ. Нөгөө талаас би охиндоо зориулж энэ номыг орчуулсан байгаа. Орчуулж эхэлсэн нь охиноо ой хүрэх үед л дээ. Түүнийгээ асрахын хажуугаар шөнө суух, амралтын өдрөөр бүтэн барих гэх мэтээр орчуулж дуусгасан. Нэлээн тэвчээр шаардсан шүү. Харин одоо ном гарсны дараа ээжүүдээс гадна аавууд сонирхож, таалагдсан гээд л баярласнаа илэрхийлж байгаа нь их сайхан байгаа шүү. Ээжүүд “Би яг өөрийгөө уншиж байга юм шиг санагдсан” гэж их хэлдэг.

Анх би энэ номноос хүүхдийг өөрөөр нь уйлуулж унтуулах зөвлөгөөг нь хэрэгжүүлсэн юм. Анхны шөнө 15 минут гаруй нэлээн уйлж байгаад унтсан. Дараагийн шөнө 8, дараа нь 6 гээд л багасаад байсан. Ер нь хүүхэд жаахан гэлтгүй их ухаалаг юм билээ. Би охиноо ойлгохгүй гэж бодолгүйгээр “Миний охин одоо ингээд унтаарай. Ээж нь өрөөнөөс нь гарлаа шүү. Гэхдээ миний охин битгий айгаарай.” гэх мэтээр хэлэхээр яг тэрийг ойлгоод байгаа юм шиг аминдаа хайртай, унтаад өгчихнө. Хөөрхөн шүү.

Бас энэ ном дээр хүүхэд ер нь өлссөндөө сэрээд байдаггүй гэдгийг шинжлэх ухаанаар баталсан гэсэн хэсэг бий. Заримдаа өлссөндөө сэрнэ л дээ. Гэхдээ бид нар ч гэсэн өлсөөд сэрдэг шдээ, заримдаа. Гэхдээ заавал юм идэж байж биш буцаад зүгээр л унтчихдаг. Үүнийг л хүүхдэд сургах хэрэгтэй юм билээ.

Энэ номноос миний онцлохыг хүсэж байгаа 5 зүлйлийг дурдъя л даа: 1. Францад төрийн үйлчилгээ нь их сайн юм билээ. Манай дээр үеийнх шиг ясли, цэцэрлэг, сургууль нь үнэгүй. Хөл хүнд бүсгүйчүүлд үзүүлэх халамж үйлчилгээ нь сайн бас үнэ төлбөргүй. Төрсний дараах гэдэсний булчин, хярзан, үтрээний булчин чангалах дасгалын курс нь хүртэл үнэгүй. Бараг л эхнэр нөхөр хоёрын харилцааг төрөлтийн дараа хэвэндээ орох хүртэл нь төрөөс тусалдаг гэхэд болно.

2. Хүүхдийг хүлээлгэх хэрэгтэй. Манайхан чинь хүүхдийг уйлуулж болохгүй гээд жаахан уйлагнав уу үгүй юуу босоод авчихдаг, ийм юм авч идмээр байна гэнгүүт нь авч өгөөд л байдаг шүү дээ. Ер нь манайхан хүүхдийг уйлуулах их дургүй хүмүүс. Гэтэл энэ ном дээр хүүхдийг уйлсан ч хүлээлгэх хэрэгтэй гэдэг. Тэр хооронд хүүхэд өөрөө өөрийгөө тайвшруулж, тэвчээртэй байж сурдаг юм байна. Америкт 1960-аад онд хийгдэж байсан 4-6 насны 600 –аад хүүхдийг хамруулсан нэг судалгааг би үзсэн юм. Тэнд нэг нэгээр нь хүүхдүүдийг өрөөнд оруулаад урд нь хөөсөн чихэр тавиад “Чи энэ чихрийг одоо шууд идэж болно. Гэхдээ чи хүлээж чадвал би чамд хоёр болгож өгнө.” гэж хэлээд гарсан байдаг. Өрөөнд болж байгаа үйл явдлыг бичиж авсан ба тэндээс харахад хүүхдүүд өнөөх чихрээ долоогоод л, жижигхэн хазаад л хөөрхөн хөөрхөн үйлдлүүд гаргаж байгаа юм л даа. Тэгээд судалгааных нь үр дүнд 30% нь хүлээж чадсан байдаг. Нөгөө хэд нь ямар нэг байдлаар хүлээж чадаагүй байгаа юм. Тэр 30% -ийг ажиглахад өрөөнд байхдаа чихээ оролдох гэх маягаар чихэрнээс анхаарлаа холдуулсан байгаа юм. Харин нөгөө хэд нь яг л нөгөө чихрэндээ анхаараад байсан. Дараа нь тэр хүүхдүүдийг харьцуулж үзэхэд сурлагын амжилт нь өөр байсан гэдэг. Төгсөлтийн шалгалтын оноо хоорондоо 200 онооны зөрүүтэй. Тэгээд архи тамхи, хар тамхи гэх мэт донтолтууд нь өнөөх 30% -д орсон хүүхдүүд дунд маш бага. Бас гэр бүл салалт ч бага байсан юм билээ. Энэ судалгаа нь өөрөө маш удаан хугацаанд үргэлжилсэн байгаа юм. Анхны судалгаа явуулсан өдрөөс 30, 40 жилийн дараа өнөөх хүүхдүүдтэйгээ холбогдож амьдралын хэв маягийн талаарх судалгааг бас хийсэн гэх мэтээр. Тэгэхээр ер нь тэвчээртэй хүн тууштай, тогтвортой болдог юм билээ. Уйлагнах бүрт нь очиж аваад байх нь хүүхдийг тэвчээргүй болгодог гэдэг.

3. Хүүхдүүдээ цагаар хооллодог. Өдөрт 4 удаа хооллоно. Тэр нь өөрийн гэсэн цагтай. Тийм байхаар яг хоолны цаг болох үед хүүхэд өлсөөд ирдэг учраас хоолоо ч сайн иддэг. Тэгээд Францад яслийн хоолны хороо гэж байдаг юм билээ. Яслийн хоол хэрнээ манай төрийн хүлээн авалт шиг л хүмүүс хуралдаж, маш нямбай ханддаг. Лууванг гэхэд жигнээд, чанаад, бутлаад, түүхийгээр нь гэх мэт янз бүрээр хийж өгдөг тухай гарсан байгаа.

4. Францчууд хүүхдийг ертөнцийн төв болгож харьцдаггүй. Америк ээжүүд бол хүүхдүүдээ багаас нь юу ч хийсэн магтаж сайгаа гэдэг шүү дээ. Энэ нь нэг талаараа зөв ч хэтрэх юм бол хүүхэд жаахан юман дээр л магтаал сайшаал сонсох гээд байдаг болчихно. Харин Франц ээжүүд тэр тал дээрээ арай чанга. Багад аав ээжийн маань биднийг хүмүүжүүлж байсантай ойролцоо санагдсан.

5. Бас манайхан хүүхдүүдийг их хориглодог шүү дээ. Харин энэ ном дээр хүүхэд өөрөө аливааг нээж, туршиж үзэх хэрэгтэй гэдэг. Эхлээд хүүхдэд яагаад энэ зүйл болохгүй, аюултай болохыг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй гэдэг. Францчууд мөн хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаг. Би охиноо бүр багаас нь ойлгохгүй гэж бодолгүй ном уншиж өгдөг болсон юм. Одоо намайг бараг залхтал ном уншъя ээжээ гэнэ шүү дээ. Би за ёстой залхаж болохгүй шүү гээд л уншиж өгнө дөө.

Миний бас нэг хүсэл бол номоо нийгмийн хандлагад нөлөөлөөсэй гэж хүсэж байгаа. Юу гэхээр манайхан жаахан хүүхэдтэй ээж өөртөө анхаарал тавиад, сайхан харагдаад эхлэхээр чи жаахан хүүхэдтэй байж гээд тэгдэг шүү дээ. Манай ээж, эгчийн үеийнхэнд ялангуяа ийм хандлага их ажиглагддаг шиг санагддаг. Тийм болохоор энэ номыг маань уншсан бүсгүйчүүдэд ээж, эгчдээ уншуулаарай гэж бас хэлдэг. Франц ээжүүд хүүхэд төрүүлсэн ч бүсгүй хүнийхээ амьдралыг хэзээ ч үгүй хийдэггүй. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ч сайн гэдэг нь энэ номноос харагдана. “Францчууд хүүхэд, нохой хоёрыг хэрхэн хүмүүжүүлэхийг үзүүлдэг хүмүүс” гэсэн утгатай хэлц ч байдаг юм билээ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(708)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Smile.   2016-12-05
Ene nom haana zaragdaj bgaa we

Зочин: kk.   2016-08-09
suu orohnuu gd setgel zuichid handdg mon sonin shuu kk

Зочин: mikai.   2016-08-09
Suu oroh ugaasaa setgelzuitei 95% iin hamaaraltai bdag. Eejuud bugd medne dee. Uilj unjaad gomdoj uurlasanii daraa suu tatardagiig. Neeh shoolood bh yum bhgui.

Зочин: Батчи.   2016-07-27
Хөөх ямар гоё юм бэ. Авч уншнаа.

Зочин: kkk.   2016-07-27
suu orohgui bn gd setgelzuichid handlaa gnuu vahhaaa haaa kkk xixix eleg hoshloo unen medrel ymaa yanaa

Зочин: KAILAS.   2016-07-27
Энэ номон дээрх аргыг манай ээж мэддэг байсан юм шигээ хэхэ. Ер нь нилээн төстэй аргууд хэрэглэдэг байж. Унтахад нь бол бүүвэйлж байгаад унтуулдаг. Харин авахуулах гээд уйлахаар авдаггүй байсан манай ээж. Уйлаад дуусангуут нь очиж үнсэж үнэрлэдэг, тайвшруулдаг. Тэгээд хүссэн болгоныг нь авч өгдөггүй , мөнгө хаанаас бий болдгийг ойлгуулдаг тайлбарладаг. Болохгүй гэхээсээ урьтаад яг яагаад болохгүй гэдгийг хэлж өгдөг байсан. Юу зөв юу бурууг сайн хэлнэ. Хүүхэд зөрвөл тэгээд орхино , хүүхэд алдаад ээж дээрээ ирэхээр би хэлээгүй юу гэсэн харцаар хараад инээнэ хэхэ. Ер нь одоо залуу ээж аавуудыг харахаар ихэнх нь хүүхдээ боль болохгүй гээд байдаг яагаад гэдгийг нь эвтэйхэн хэлээд өгчихдөггүй тиймээс хүүхэд улам зөрөөд уурладаг яагаад гэдгийг нь мэдэхгүй учраас хөөрхий минь. Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж байх хэрэгтэй. Яриаг нь анхааралтай сонсож өгдөг байх хэрэгтэй.

Зочин: bayar.   2016-07-27
Tuya-d bi 40 nastai turuus huugee 2 sartai bhad suugui bolood. olon uym idsen suu oroogui. tgd mergejliin setgelzuichid handsan. huniionchin tarhi suu bolobsruuldag uym bn. tgd bainga suugui yanaa gej bodood bhaar suu tatardag uymbn lee. tgd ehleed suu orohgui gej bodood huugee ugjaad /daanch ugj uugaagui. halbagaar ugch bsn/ taivshiraad ireheer aundaa suu orood eheldeg uym bn lee. taivan bj suunii talaar bodohoo bagasgah htei.

Зочин: tuya.   2016-07-20
bayrlalaa zowologoo ogsond xoxond svv oruuldag tsai ntr gj bdag genee ter xer sain bdiin bol

Зочин: ganaa.   2016-07-20
snuu aloe sain uugaarai bas brokoli sain suu oruuldag shu

Зочин: ganaa.   2016-07-20
snuu aloe sain uugaarai bas brokoli sain suu oruuldag shu

Зочин: Таны нэр.   2016-07-19
dalain baitsaatai honini mahtai shol sain suu oruuldg

Зочин: tuya.   2016-07-19
sain bnuu bi torood sar boloogvi bga xoxond maani sain svv ordgvv eee ymar arga xereglexvv tuslasch

Зочин: Joki .   2016-07-13
Ene sait ug ni minii oroh durtai sait ymsan 7 sariin 2 noos hoish yu ch niitlegdehgui tag bolchih ym

Зочин: Zochin.   2016-07-13
Yamarch medegdel ntr bhgu alga bolchih um unen hariutslagagui umda Goolingoo,

Зочин: :).   2016-07-09
Goolingoo ygad niitlel hiihee bolichwoo hvleegeed l udur bolgn orj vzhin ^_^

Зочин: Burte.   2016-07-08
Bi law huuhdedee buhnee zoriulj ooriigoo hosor haylaa geed huuhed chuham haihramjtai hamag amitand ooriigoo zoriulsan hun bolno gj bodohgui bn...bi law ohin maani bagaasaa goo zuin medremjtei emegteileg baigaasai gj hussendee ali boloh l oortei tsag zartsuulj ooriigoo hairlahiig husdeg, huuhed gdg bidnees l ulger duurailal awna.Mongolchuud ugaasaa heterhii huhedteigee nyalagnaj nyaltsagnaj haritsdag hairlaj bga ni ene geed buur dawraagaad haytsan, ymar ch biyee daah chadwar bhgui ah egch aaw eejee hundeldeggui hussen bolgonoo huuhduud ni uilj bgad awahuuldag.Etsest ni eej l boon stress uur buhimdaltai boltson bj bdg shuu dee. Huuhed biyee daaj gantsaaraa untaj gantsaaraa hooloo idej husseneeree aashlahgui blaa geed neeh selfish huuhed bolj osno gj bi ogthon ch bodohgui bn

Зочин: O-toi sanal neg bna. .   2016-07-06
O-TOI SANAL NEG BNA. Bi bas huuhduudee yag l tegej bodoj hairlaj enhriildeg. Tertee tergui ted tom bolohooroo bidentei untahgui! Bidend erhlen toglohgui. Bi baruund amidardag ihenh n huuhdee ingej osgosnoosoo bolood nogooh n etseg ehee ch hairlahaa medehgui hayaad ybdag.

Зочин: Uyanga.   2016-07-06
Өөртөө хэрэгтэйг нь аваад хэрэггүй дэмий санагдсанаа хаях л хэрэгтэй Гэхдээ уншаад үзэхэд илүүдэхгүй байхаа Мэдэхгүй юм олон байгаа Гэхдээ хүүхдийг номын үгээр гэлтгүй миний хүүхэд ямар ааш араншинтай хүүхэд билээ гэж бодож хүүхдэдээ цаг гаргаж хүмүүжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.

Зочин: o.   2016-07-05
za bi 3 nastai ohintoi eej bnaa, ohinoo 5,6 sartai bhaas n america arga cry out turshij uzsen bolohoor humuust turshlaga boloosoi gesen uudnees setgegdel bichlee. yag tovchhon tailbarlahad usand oruulaal massage hiigeel nom unshaal 1 routine-r untah tsag bolloo gsn signal huuhddee uguud uruund n gantsaarang n uldeed uilsan ch bsn avahgui uuruur n untuulj surgah arga gsn ug. yostoi demii yum bnlee. odoo bodohod ter 7,8 honog yah gj huuhdee zovoosiim dee gj boddog. manai huuhed ehnii udur 18 min 2dohoos 5,6 min uilaal, 3dah honogoos joohon joohon uilaad untaj sursan gelee ch shunu tsochij uilaad bsn, tgd uruvduud bdg yum bnle. huuhdee erhluuleed huhuuleed tevreed untah shig jargal haana bhav dee, uillaa gd oi ungurtluu l uilna, tomrood ireheer udaan teverch ch chadahaa baina, tgd bodohoor huuhdiinhee husleer hamtdaa baigaal enhriileel hairlaal bj bsn deer yum bnlee. tsaaduul chin uhaantai kkk

Зочин: n.   2016-07-04
ter uiluulj untuuldag cry out bol bas neg trend bolhos bish sain arga bish shyyy selfish l arga doo huuhedtei sh huuhedgui yum shig yav gesn setgehuitei humuusiin l arga yum bnlee. Unshsan bolgon chin sain, bodit, scientifically proven arga bishshde. er ni ingej ussun huuhduud tom bolod haihramjgui, busdad uuriiguu zoriulah chadvargui negen bolj usdg gedgiim bnle. Medeej shyy dee eej ni huuhedde uuriiguu zoriulj chadku bgaam chinkkk

Зочин: сараа.   2016-07-04
goyo nom yum shg bna ene nomig haans ymar vneer hudaldj awah u

Зочин: Таны нэр.   2016-07-04
francechuud yag manay socialismiin ueiin eej nartay adil ajlaa hiigeed daruuhan huuhdee zongoor n hayaj osgodog tayvanduu gesen. Amerik swiss anglichuud n teg inge gedeg bas huuhed gargasan hun huuhdee harahgui ajil hiilee gedeg gej baygaa.

Зочин: saikhnaa.   2016-07-03
sainu ? ene nomiig haanaas avch boloh ve?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com