ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал” – аас ойлгосон, тэр киноны тухай биш 4 зүйл

Энтертаймэнт  | 2016 / 07 / 13

Тэжээвэр амьтад маань бидний эзгүйд юу хийдэг бол?
Хэрвээ чи тэжээвэр амьтантай байж үзсэн бол нэг удаа ч болов энэ хариултгүй асуултыг өөрөөсөө асууж, царайндаа инээмсэглэл тодруулж байсан байх. Хотжиж, суурьшмал болсон бидний амьдралд хайртай тэжээвэр амьтнаа хаалганыхаа цаана үлдээгээд ажилдаа явна гэдэг заримдаа хүүхдээ үлдээхтэй л адил байдаг. Гэхдээ өөрийг нь хайрлан, хооллож, тоглуулж байгаа эзэн нь түүний хувьд бүх зүйл нь болдогт хүн амьтан хоёрын ялгаа бий болов уу.

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал” – аас ойлгосон, тэр киноны тухай биш 4 зүйл

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал” – энэ киноны трейлэр анх цацагдаж, бараг жилийн өмнө үзсэнээсээ хойш л би энэ киног тэсэн ядан хүлээсэн юм. 4 хөлтэй, хар алаг, эрхийн “мангар” надад ч бас байдаг болохоор бүр ч ойр санагдсаныг хэлэх хэрэгтэй. Тиймдээ ч нийтлэлийн эхэнд бичсэн асуулт яг ямар үед толгойд орж ирдгийг, хариулт нь юу болохыг би бараг л мэднэ - “Тэд хаалганы дэргэд хэвтээд бидний эргэж ирэхийг л өдөржин хүлээдэг.”

Эхлээд кино мэдээж маш хөөрхөн байсан. Хөгжилтэй, эгдүүтэй, хайр хүрэм, бяцхан дүрүүд, адал явдлуудаар дүүрэн байв. Киноны туршид өөрийн нохойнхоо өхөөрдөм ааш, хөөрхөн зангийн тухай бодож, хайр хүрсээр таарсан. Гэхдээ энэ талаар ярих нь илүүц бас киноны үйл явдлын талаар хэтэрхий их бичиж, үзээгүй хүмүүсийн сэдлийг бөхөөчихөж мэдэх болохоор киног үзсэний дараа орж ирсэн бодлуудаа доор сийрүүллээ.

Амьтад мэдээж өөрсдийн гэсэн ертөнцтэй. Магадгүй тэр нь бидний кинон дээрээс үзэж, төсөөлж, боддогоос арай өөр байж болох юм. Гэхдээ л тэднийг бидний хайр өөрчилдөг гэдэг нь үнэн. Учир нь:

1. Муу амьтан гэж байдаггүй
Энэ яг л муу хүн гэж байдаггүй гэдэгтэй ижил. Ямар ч хүний дотор сайхан сэтгэл, өрөвч зан, хайр энэрэл тодорхой хэмжээгээр нуугдаж байдаг, амьтдад ч мөн ялгаагүй. Гол нь тэднийг хайрлах хэрэгтэй. Магадгүй чи яг одоо зэрлэг араатан, хүн рүү дайрдаг амьтад, болсон явдлын талаар бодож байгаа байх л даа. Гэхдээ төсөөлөөд үз дээ... Зэрлэг байгаль дахь араатан амьтдын эргэн тойронд амьдрахын төлөөх ширүүн тэмцэл өрнөдөггүй, эцэг эх, өөрийнх нь төрлийнхөн ан хийдэггүй, магадгүй бие биенийхээ махыг идэж болно гэдгийг хэн нэгэн нь нээгээгүй байсан бол тэд өвсөн тэжээлтэн байх ч байсан юм билүү? Магадгүй дэлхий дээр махан тэжээлт амьтан гэж огт байхгүй ч байх байсан юм билүү? Хүнийг нийгэм өөрчилдөг шиг амьтдыг ч мөн ялгаагүй амьдарч буй ертөнц нь өөрчилдөг бололтой.

2. Тэд эзнээ л дууриадаг
Мэдээж бид араатан амьтдыг араатных нь зан авираас салгаж, нийгэмшүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ хэчнээн мянган жилийн туршлагаар нохой, муур, загас, туулай, усан гахай, зараа, яст мэлхий гэх мэт амьтдыг нийтлэг маягаар, зарим тохиолдолд бар, арслан, гүрвэл, ирвэс, аварга загас зэргийг ч хүмүүс гаршуулж, дэргэдээ тэжээж байна шүү дээ. Тэд ч эзэнтэйгээ удаан хамт байх тусам ижилдэн дасаж, хайрлаж, хайрлуулж хамгийн гол нь эзнээ дууриадаг. Сайн ажиглаад харвал хэрвээ эзэн нь үг дуу цөөнтэй, тайван дөлгөөн, хөгжилтэй, хөдөлгөөнтэй эсвэл түргэн ууртай, сэтгэл хөдлөл өндөртэй бол тэжээвэр амьтан нь ч тийм байдаг. Тиймээс хэн нэгний тэжээвэр амьтан зохисгүй үйлдэл хийж байвал тэр чинээгээрээ эзэн нь хайхардаггүй, буруу зуршилтай эсвэл зааж сургаж чадаагүй байна гэсэн үг. Тиймээс амьтан тэжээнэ гэдэг нь хүүхэд хүмүүжүүлэхээс дутахааргүй том хариуцлага юм.

3. Дэлхий ертөнцийг илүү сайхан болгоё гэвэл өөрөөсөө, өөрийнхөө гэр бүлээс эхэл
Бас өөрийнхөө тэжээвэр амьтнаас...
Хүн бүр амьтан тэжээх шаардлагагүй ч хэрвээ чи тэжээх гэж байгаа, тэжээдэг бол тэр хөөрхий амьтныг аз жаргалтай гэрт амьдруулж, айх айдасгүй байлгаж чадах эсэхээ эхлээд сайн бодоорой. Зүгээр л хөөрхөн гөлөг, муур, туулайтай болохыг хүсдэг бол сэтгэл хөдлөлдөө автаж огт болохгүй. Эргээд түүнийг ямар амьтан болгон хүмүүжүүлж чадах вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй шүү. Гэр бүлтэй болохоосоо өмнө бүхнийг төлөвлөдөг шиг л...

4. Гэр бүлээрээ үз
Найзын маань ээж нохойнд дургүй юм л даа. Гэтэл энэ кино түүний сэтгэлийг хөдөлгөж, нохойг нь “ад үзэх” – ээ гайхалтайгаар багасаад байгаа гэсэн. Гол дүрийн Максыг яг л манай нохой байна гээд байна лээ. Тэгэхээр хэрвээ чамд ч бас ийм төрлийн асуудал бий бол хамтдаа энэ киног үзчихвэл шийдэгдэж мэдэх юм шүү. Наадмын амралт ч сайхан таарч байна. Гэр бүлээрээ үзээрэй.

Эцэст нь чи дээрх киног үзье эсвэл дүү нар болон бяцхан үрсдээ үзүүлье гэж бодож байвал Өргөө кино театраар үйлчлүүлэх бүртээ Гоолингоо картандаа 10%-13% бонус бодуулах эрхтэй гэдгээ битгий мартаарай. Хэрвээ картаа хараахан авч амжаагүй бол Өргөө кино театрын бүх салбараас 2500₮ төлж, иргэний үнэмлэхээ үзүүлээд авч болно шүү. Зөвхөн бүсгүйчүүлд зориулсан ягаан өнгийн Гоолингоо карт.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(508)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ичинхорол.   2016-09-21
манайх хөөрхөн муурийн зулзагатай түүндээ нэр өгч амжаагүй урд нь байсан муураа санаад хүүхэд маанаь дахин нэг зулзага авчээ.тэр маань нялх болохоор арчилгаа их юм.хүмүүсийг муур хайрлан тэжээж ббайгаасай гэж боддог.амьтанд бас нэгэн амьдрал бэлэглэж бгаа хэрэг юм.

Зочин: ичинхорол.   2016-09-21
манайх хөөрхөн муурийн зулзагатай түүндээ нэр өгч амжаагүй урд нь байсан муураа санаад хүүхэд маанаь дахин нэг зулзага авчээ.тэр маань нялх болохоор арчилгаа их юм.хүмүүсийг муур хайрлан тэжээж ббайгаасай гэж боддог.амьтанд бас нэгэн амьдрал бэлэглэж бгаа хэрэг юм.

Зочин: Gantig.   2016-07-20
Чи хэрвээ нохойтойгоо л амьдардаг бол чи өглөө ажилдаа гараад явна өдөржин хар мянган сайн муу бодол бодож амьдралын тухай эргэцүүлнэ. Харин гэртээ орхиод гарсан нохой чинь өдөржин зөвхөн хэзээ чамайг ороод ирэх бол гээд хаалгаруу ширтээд сууж байна гээд боддоо

Зочин: huurhun .   2016-07-17
Sayhan uzsen uneheer huurhun bsn shu tejeever amitad bol bidnii amidraliin negeehen heseg hobby zugaa erhluuldeg toglodog ng zuil yu bdim tiim bdg bol tednii huvid bid buhel buten amidral ni bdg tiimees tedniig chin setgeleesee hairlaj bgarai

Зочин: Rene.   2016-07-14
Hoorhon ym be

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com