ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Огт мөнгө зарлагадах шаардлагагүй болзооны 5 маршрут

Энтертаймэнт  | 2016 / 07 / 15

Гарчгийг уншихад чамд эхлээд “Угаасаа мөнгө зарлагадаж л таардаг шүү дээ?”, “Гэртээ ямар нэг зүйл хий гэх гэж байна уу?” эсвэл “ Өнөөх сэтгэл мэтгэлээ ярих нь” гэж бодогдож магадгүй юм. Гэхдээ тийм биш. Бидэнд огт мөнгө зарлагадалгүйгээр кино үзэж, хоол идэж, гадуур зугаалангаа болзох боломж байна. Тийм ээ, үнэхээр байна.

Огт мөнгө зарлагадах шаардлагагүй болзооны 5 маршрут

Судалж үзэхэд одоогоор цуглуулсан бонусаа 100% эргүүлээд зарцуулж болдог бонус карт Монголд 2 л байгаа нь Candy болон Өргөө кино театрынх юм. Тэгэхээр бүтэн болзоог мөнгө зарлагадалгүй хийхийн тулд чи Candy болон Өргөө кино театрын хэрэглэгч байх хэрэгтэй.

Candy бол Мобикомын хэрэглэгчид хэрэглээнээсээ бага багаар бонус цуглуулдаг лоялти хөтөлбөр. Гэхдээ бонус цуглуулалт нь зөвхөн гар утасны хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Candy-тэй хамтран ажиллагч Петровис, Монос, Good Price, Өргөө кино театр гэх мэт олон байгууллагаас худалдан авалтын үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх Candy оноог цуглуулж болдог. 1 candy = 1 төгрөг. Харин бяцхан болзоондоо ашиглаж болох “Round Table” пицца, “Wendy Bakery”, “The Coffee Bean& Tea Leaf” гэх мэт газрууд Candy-д байгаа бөгөөд төлбөрөө бүтнээр нь Candy –ээрээ төлөх боломжтой.

Харин Өргөө кино театрт кино үзэх, ундаа попкорн авах, автомат тоглоом дээр тоглох, караоке, лаунжаар үйчлүүлэх бүртээ тодорхой хувийн бонус цуглуулдаг 3 төрлийн карт бий.

Дээрх ягаан өнгийн Гоолингоо картаас гадна хар цагаан өнгийнх байдаг. Хар болон цагаан картуудыг эрчүүд хэрэглэдэг бөгөөд Өргөө кино театраар үйлчлүүлэх бүрд худалдан авалтын 10% -тай тэнцэх бонус картанд нь орж байдаг. Ягаан өнгийн Гоолингоо картыг бүсгүйчүүд хэрэглэдэг ба Гоолингоо өдөр (Долоо хоног бүрийн Лхагва гараг) бүрд 13%, бусад өдөр 10% бонусыг Өргөөгөөр үйлчлүүлэх бүртээ авдаг юм. Мөн 1 бонус төгрөг нь 1 төгрөгтэй тэнцэнэ. Картандаа цуглуулсан бонусаараа эргээд кино үзэх, ундаа попкорн авах, тоглоомууд дээр тоглох, караокед нь үйлчилүүлэх гэх мэт Өргөөгөөс авч болох бүх үйлчилгээг 100% авах боломжтой.

За одоо гол хэсэгтээ орж, маршрутаа зохиоё.

Болзооны маршрут #1:
1. Эхлээд www.urgoo.mn сайтаар орж киноныхоо тасалбарыг онлайнаар захиалаарай. Ингэх нь дугаарлалд зогсохгүй, тасалбар дууссан гэсэн мэдээ сонсохгүй амар байх болно. Картын дугаараа оруулаад л төлбөрөө 100% бонусаараа төлж болно.
2. Ингээд 3, 4-р хорооллын Ахуйн үйлчилгээний замын урд байрлах “Wendy Bakery” –д уулз. Хамтдаа амттан авч идэн цагийг сайхан өнгөрүүлээрэй.Үүний төлбөрийг Candy-ээрээ шийд.
3. Киноны цаг дөхөөд ирэхээр Өргөө 1 кино театр руу ярилцангаа алхаад оччих.
4. Киногоо үзэхээр танхим руу орохын өмнө ундаа попкорноо Өргөөгийн картныхаа бонусаар авчихаж болно.

Болзооны маршрут #2:
1. Өргөөгийн бонус карттай хүмүүс шууд онлайнаар билетээ авч болдог болохоор тасалбараа хэдэн цаг, хэдэн өдрийн өмнө картан дахь бонусаа ашиглан захиалах боломжой. Энэ нь болзооны хөтөлбөр нурахаас сэргийлэх найдвартай, аюулгүй арга байх болно.
2. Киноныхоо цагаас 30 минутын өмнө Өргөө 2 кино театрт очиж захиалсан тасалбараа авангаа, ундаа попкорноо үлдсэн бонусаараа авч болно.
3. Киногоо дуусгаад Blue Mon –ы “The Coffee Bean& Tea Leaf” кофе шоп орж Candy оноогоороо кофе ууж, бялуу идээрэй. Болзоо бүр дээр ресторанд орж хоол идэх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ.

Болзооны маршрут #3:
1. Энэ удаад кино үзэхийг түр алгасъя. Эхлээд Улсын их дэлгүүрийн замын урд талын “Round Table” пиццад очиж пиццадаарай. Та хоёр хоёулханаа юм чинь заавал том пицца авах шаардлагагүй гэдгийг мэдэж байгаа тэ?
2. Тэндээсээ гарч Цэцэг төв, Чингисийн талбайг хөндлөн гулд алхаж Өргөө 2 кино театрт очоод 30 гаруй автомат тоглоом бүхий тоглоомын төвд хамтдаа хөгжилдөөрэй. Мөн л бонусаараа бүхнийг шийдчих. Идсэн пиццагаа ч шингээчихнэ.

Болзооны маршрут #4:
1. Өргөө 2 кино театрт эхлээд очоорой. Киноныхоо тасалбарыг онлайнаар захиалахаас гадна кино театр дээрээ очоод бонусаараа авч бас болно.
2. Ундаа попкорноо ч мөн Өргөөгийн бонусаараа шийдчих.
3. Киногоо үзэж дуусаад Багшийн дээдийн Төгөлдөр төвийн 1 давхарт байдаг “Wendy Bakery”-д очиж Candy-ээрээ хооллоорой. Пицца, сендвич, өндөгтэй талх гэх мэт хоолны цагаар ч идэж болох бүтээгдэхүүнүүдээс гадна олон төрлийн бялуунууд тэнд бий.

Болзооны маршрут #5:
1. Юуны өмнө энэ болзоог 7 сарын 22-оос хойш төлөвлөх хэрэгтэйг сануулъя. Учрыг нь удахгүй тайлбарлана аа. 2. Эхлээд Багшийн дээдийн Төгөлдөр төвийн 1 давхарт байдаг “Wendy Bakery” эсвэл Blue Mon –ы “The Coffee Bean& Tea Leaf” кофе шопт уулзаж, ярилцангаа амттан эсвэл пицца авч идээрэй.
3. Тэгээд 7 сарын 22 –нд Шангри Ла Моллд нээлтээ хийх Өргөөгийн IMAX салбарт кино үз. Өргөө 1, 2 салбарууд дээр бэлгийн тасалбарууд нь аль хэдийнэ зарагдаад эхэлчихсэн байна лээ. Хайрттайгаа хамтдаа шинэ зүйл турших бас киног жинхэнэ утгаар нь мэдэрч үзэх нь байна шүү дээ. Тэгэхээр болзоогоо 22- оос хойш төлөвлөчихөөд энэ хугацаанд бонус оноонуудаа цуглуулаад байж байя.

Яг ийм маягаар болзож үзсэн эхнэр нөхөр хоёр бий бөгөөд хэчнээн “кайф”-тайг нь гайхаад л байна лээ. Мэдээж үлгэрийн мэт тансаг болзоо болж чадахгүй байж мэдэх ч хамтдаа хөгжилдөх, шинэ зүйл турших дуртай, “дундаа орчихсон” хосуудын хувьд нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлэх гоё боломж шүү дээ. Болзоонд заавал их мөнгө зарах хэрэгтэй гэсэн дүрэм байхгүй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(544)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ari.   2016-08-01
zurhaigaa unshiildaaa

Зочин: ennnie.   2016-07-31
zurhaigaa unshii thu

Зочин: Goolingoo chi min yachiv daa.   2016-07-29
Goolingoo anh udaagaa l ingej tag bolj baigaag medeh yum bna. Zugeer uu Goolingoo min 🤔🙄

Зочин: heeyy.   2016-07-29
Edniihen buunuuruu gadadru amraltand yavsan esvel site aa bur shinechleh gj bga bha genet goy medee duulgaad l garad ireh bh sanaj bn shu Goolingoo kk

Зочин: heeyy.   2016-07-29
Edniihen buunuuruu gadadru amraltand yavsan esvel site aa bur shinechleh gj bga bha genet goy medee duulgaad l garad ireh bh sanaj bn shu Goolingoo kk

Зочин: goolingoo.   2016-07-28
odoo yu niitleh we dee. hamag zuwluguu saihan ymaa l niitellee. uurt heregtei zuwluguugu tuhain heseg der n daraad unshchihaa. odoo tgd ymar uduriin temdeglelee niitleltei bishde.

Зочин: shine post oruulaache.   2016-07-27
ontsgui ymbe, shine post higeche

Зочин: Aagii.   2016-07-27
Goolingoo maan yagaad dampuurchaa ve, oiriin ued yum bichij tavixaa ch bolij, yasan ontsgui bolchixoo ve xo.

Зочин: Aliunaa.   2016-07-22
Goolingoo amraltaa avsan bololtoi Saihan amartsgaaj baina uu, hezeenees niitlelee oruulah ve huleej baigaa shuu :)

Зочин: Suu.   2016-07-22
Goolingoo маань амралтаа авчихсан уу гүй юу ?

Зочин: Таны нэр.   2016-07-22
manai hamt olon tuuniig haraad nogoo zaluu bn gj bodno chi medgui ymuu gd l nads asuuna manai baiguulgr ih ergldg bsn yagab gj ireed l bodhr l yoooy dotor haranhuilj bn ehner ni medgui l bh daa medsn ch medgui ym shig amidrdg bh daa hoorhii gj ird l kkk

Зочин: poppler @ blumd .   2016-07-22
ebii gj tegd odoo yanaa gants bie aab kk

Зочин: poppler.   2016-07-22
Блум: Хүүгийн минь эх өөр хүнийх боллоо

Зочин: Hello!!!!.   2016-07-22
Goolingoo ygd medee niitlehgui tag boltsgoochihwoo ymr ng ym bolsiim bolu?!

Зочин: kkkk.   2016-07-20
wow l daa tiim bailgui dee emegtei humuus ordg shuu dee kkkk bayar hurgii ooriigoo tatj abj chadsnd

Зочин: ku jumpiu.   2016-07-18
tataad tulheed zalghd ni abhgui bj hashraaj aldg app bdg shuu huuhnuudee kk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com