Шинэ сар, шинэ долоо хоног, шинэ үе эхэлж байна. Долоо хоног бүрийг үр дүнтэй, дурсамжтай, хөгжилтэй өнгөрүүлэхэд чинь зориулж бэлтгэдэг Гоолингоо зөвлөж байна булангийн энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу.

1. Өндөр өсгийт дээр хэн хамгийн сайн бүжиглэх вэ?
Бүжиг, бүжгийн эвсэл гэдэг заримдаа чиний хувьд эмзэг сэдэв болчихдог бол эсвэл өндөр өсгийт дээр ч гоё бүжиглэж сурмаар байвал маргааш орой 7 цагаас өмнө UB Salsa бүжгийн студи дээр очиж эсвэл 88048690 дугаараар холбогдож бүртгүүлээрэй. Сургалтын дараа гэхэд найзуудынхаа үдэшлэг дээр оччихоод өсгийтэй гуталнаасаа болж оройжин сууж өнгөрүүлэхээргүй болно байх шүү. Даваагаас Баасан гараг хүртэл 19 цагаас хичээл нь явагдах ба галбиржуулах дасгал, тавилтат бүжгийн сургалт хосолсон байх аж. 80,000₮-ний төлбөртэй бөгөөд фэйсбүүк дээрх эвэнтийг нь share хийгээд 10% хөнгөлүүлэх боломжтой.
Эвэнт нь энэ байна: https://www.facebook.com/events/1133505156713850/

2. Болзох газар нэгээр нэмэгдлээ
Хайрттайгаа болзож болох газрууд “Нөгөө л нэг” байхаа больсон байна шүү. Энэ хагассайнд оддын доор кино үзнэ шүү гээд одооноос тохирчих. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр дэвсэх зүйлээ авчраад сууж, хэвтэх эсвэл дундуур нь ч юм уу ямар ч байрлалд тухлаад гадаа кино үзэж болно. Гоё биш гэж үү? Тасалбар нь 5000₮ бөгөөд үүдэнд нь ундаа попкорнууд зарагддаг юм байна. Энэ хагассайнд орой 22:30 –аас очоорой. Тасалбарыг Dalai tower-ийн 304 тоотоос аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 91060619; 95020314 дугаарууд руу залгах болон энэ https://www.facebook.com/events/284452128591983/ холбоосоор орж мэдэж болно.

3. Поол фитнесийг туршиж үзэцгээе
Поол буюу баганатай бүжиг фитнесийн нэг төрөл болж хөгжсөөр Улаанбаатар хотод маань клуб нь нээгдчихсэн байгаа. Энэ төрөл нь биеийг галбиржуулж, чийрэгжүүлэхээс гадна уян хатан болгодгоороо онцлогтой. Магадгүй чи үүнийг мэдсэн ч яг ямар байдаг, ач холбогдол нь ямар талаар мэдлэггүй болохоор шууд хичээллэх эсэхтээ эргэлзээд байсан бол энэ хагассайн өдөр 14:30 цагаас болох танилцуулах өдөрлөгт нь очоорой. Хичээлд бүртгэх хүний тоо хязгаартай болохоор 9999-9972, 8899-9000 дугааруудаар холбогдож яаравчлан бүртгүүлэх хэрэгтэй юм билээ шүү. Туршилт хичээлийн төлбөр нь ганцаараа бол 25,000₮, хоёулаа бол тус бүр 20,000₮ юм байна. Хамгийн гоё нь танилцуулах өдөрлөгт ирсэн хүн бүр 1 сар 50% хөнгөлөлттэй хичээллэх эрхтэй болно.
Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/1562879324018192/

4. MINT UB –д төрсөн өдрийн мэнд хүргэе
Ойрд шөнийн 00 цагт ч гадуур алхахад 20 –оос дээш хэмийн дулаантай байгааг анзаарсан уу? Богино даашинзтайгаа явахад ч шөнө оройн цагаар даарна гэж санаа зоволтгүй хөгжилдөж болох энэ сайхан өдрүүдийг зүгээр өнгөрүүлчихвэл харамсмаар байх даа. Тиймээс хагассайны орой MINT UB –ийн 2 насны ойн баярт очихыг үзэсгэлэн гоонууддаа санал болгомоор байна. Тэр орой:
- Чи хаана байна?
- MINT – ийн төрсөн өдөр дээр.
- Өө, хамт явах байсан юм. Одоо очлоо, хүлээж байгаарай...
Ийм ярианууд л тэр үдэш Улаанбаатарын хаа сайгүй өрнөх байх шүү. 19-22 цагийн хооронд очиход таксгүй орж болно гэсэн байсан. Энэ хагассайны орой шүү, найзууд аа.
Тэр оройн DJ нар болоод бусад мэдээллийг: https://www.facebook.com/events/929306907178558/