ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хамтран ажиллагчтайгаа хэрхэн эвлэрэх вэ?

Ажил & Мөнгө  | 2016 / 08 / 02

Магадгүй чи цуг ажилладаг хүмүүсээ өөртөө ямар ч хамаагүй, харь хүмүүс гэж боддог байх. Гэтэл бид ажил дээрээ гэртээ байдгаас хамаагүй их цаг зарцуулдаг, бараг хайртай дотны хүмүүсээсээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Ажлын газрын найз хамгийн сайн найз чинь болох тохиолдол ч бий. Эсрэгээрээ, хамгийн “муу танил” нь болох нь ч бий. Аль нь ч бай, хамтдаа үнэхээр их цагийг өнгөрүүлж байгаа учраас л тэр хүн чиний хувьд “хамгийн дургүй” эсвэл “хамгийн дуртай” нэгэнд тооцогдож байгаа хэрэг.

Хамтран ажиллагчтайгаа хэрхэн эвлэрэх вэ?

Тийм ээ, чиний муудалцсан тэр эмэгтэй (эсвэл эрэгтэй) орчлон хорвоо дээрх хамгийн ойлгомжгүй, тэвчихийн аргагүй хүн байж болно. Гэхдээ л чи түүнтэй өдөржингөө хамт байх “хувь тавилан”-тай шүү дээ. Түрдээ түүнээс зугтааж, тойрч болох ч ажилтай холбоотой ямар нэг үйл явдлын үед түүх ахиад л давтагдах нь ойлгомжтой. Бас “сэтгэлийн сэв” чинь чиний болон түүний ажлын бүтээмжинд ч сөргөөр нөлөөлөх болно. Тиймээс ажлын байран дээрх сэтгэл ханамжийг чинь бууруулаад байгаа асуудлыг шийдвэрлэн, түүнтэй арга эвээ олох нь зайлшгүй зүйл болж байна.

1. Хэрүүлийнхээ талаар хэнд ч бүү ярь
Хана хүртэл чихтэй гэдэг. Хэрвээ хэрэлдсэн хүнийхээ талаар муу хэлж байхыг чинь хэн нэгэн сонсвол юу болох бол? Та хоёрын хэрүүл бол та хоёрын л хоорондын асуудал учраас хамт олноо үүндээ хутгаж, ямар нэг байдлаар оролцуулах хэрэггүй. Ярьж тайвширмаар санагдаад байвал орой гэртээ очоод ажлынхныг чинь танихгүй найзтайгаа сэтгэлээ онгойтол ярилцаарай.

2. Аль болох хурдан ярилцаж учраа ол
Хэрэлдэж муудалцсаныхаа дараа бүр дайсан болчихоосоо өмнө даруй учраа ололц. Довын чинээ маргаан чинь уулын чинээ болохоос өмнө яаралтай ярилц. Гэхдээ маргааны дараа бага зэрэг завсарлага зайлшгүй хэрэгтэй. Та хоёрын аль аль нь бага зэрэг тайвширч, ширүүн сэтгэл хөдлөл нь намжсан байх ёстой. Түүний үгнээс гадна хоолойны өнгө хандлагыг нь үнэнээр нь мэдрэх нь чухал учраас мессеж бичилгүйгээр нүд нүдээ харан ярилцаарай. Бас хэн нэг хөндлөнгийн гэрчгүйгээр хоёулахнаа уулзвал санаа зовох, эвгүйцэх зүйлгүйгээр сайтар ойлголцож чадна. Цайны өрөөнд цуг аяга кофе уудаг ч юмуу, ажлын дараа үлдэж ярилцаж болох юм. Та хоёр бие биенээсээ бишүүрхсээр байгаад бүр үг сольж чадахаа байчих ч юм билүү?

3. Эвээр ярь
Сэтгэл дундуур юмуу гомдолтой байгаагаас яриагаа эхлэх хэрэггүй. Тэр чиний ээж, эгч биш шүү дээ. Харин ч найрсаг, хэвийн өнгөөр яриагаа эхлүүлж, хоёулаа яг юун дээр санал нийлж байгаа, хамтдаа ямар зорилготой яваагаа сануул. Жишээлбэл: “Бид хоёр хоёулаа л энэ төслийг амжилттай дуусгахыг хүсэж байгаа нь харагдаж байна” гэх ч юмуу. Нэг зорилготой гэдгээ санах үед тэр чамайг эсрэг тал гэж харахаа больж эхэлнэ. Тэгээд асуудлын мөн чанарын тухай голчлон ярилц. Яг юун дээр зөрчилдсөн, зөрчлийн шалтгаан нь өнгөцхөн харвал хэрхэн харагдаж байгаа, үнэндээ шалтгаан нь юу байсан гэх мэтийн талаар асуугаад сайтар сонс. Сонсох үедээ хэлсэн үгийг нь өөрийнх нь эсрэг ашиглах, өөрийгөө өмөөрөх оролдлого хийх хэрэггүй. Тэр ямар ч үг ашиглаж болно. Гэхдээ түүний хэлэх гэсэн гол санааг нь л ойлгоход хангалттай. Дараа нь өөрийнхөө бодлыг хэл. Мөн л өөрлүүгээ эсвэл түүнлүү чиглэсэн биш, асуудлын голд хандсан байдлаар л аливааг яриарай. Тэгээд цаашдаа яаж харилцаж, ямар байдлаар хамтран ажиллаж байвал бие биетэйгээ нийцтэй байж чадахаа тохиролц.

4. Асуудлыг цэглэ
Та хоёр ярилцаад эв зүйгээ олохгүй байж ч магадгүй. Тэр чамайг үргэлжлүүлэн үзэн ядсаар байх болно гэдгээ илэрхийлж ч мэднэ. Гэхдээ ярианы дараа ямар ч байсан, ядаж л чи түүнийг арай өөрөөр боддог болох нь л чухал. Өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлсээ ямар ч байсан хэлчих. Тэр одоо хүлээж авахгүй байсан ч, хэлсэн бүхэн чинь дараа нь бодолд нь үлдэхийг үгүйсгэхгүй. Тэгээд хамгийн сайхнаараа өршөөгөөд, өөрийнхөө хувьд, сэтгэл дотроо түүнтэй эвлэр. Цаашид түүнтэй яг л бодитоор эвлэрсэн юм шиг найрсгаар харилц. Гэхдээ хэт хичээж, дүр эсгэж, өмнөхөөсөө ч дотно хандах гэсний хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө хувьд асуудлыг “цэглэ”. Тэгвэл тэр ч бас аажимдаа асуудлыг цэглэх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(658)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: fkl.   2016-08-03
Tiim blguidee udaan hvleesen shv GOOLINGOO irgeed irjee

Зочин: b.   2016-08-03
Hamt ajildag medrel nowshiig uheesei gej boddog. uur monh ter shiljsen gazraa hadagdaad buur hol yvaad uhesei

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com