ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Facebook live –уудаас сурч авсан гоо сайхны 41 зөвлөгөө

Одууд  | 2016 / 08 / 04

Бид Youtube, Facebook, Instagram дээр гадаад бүсгүйчүүдээс арьс арчилгаа, нүүр будалтын зөвлөгөө авдаг ч заримдаа бидний амьдралд буухгүй, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь олдоцгүй байдаг шүү дээ. Тэгвэл яг л бидний дунд, Улаанбаатар хотод маань амьдарч байгаа бүсгүйчүүдээс авна гэдэг хамаагүй ойр бас дотно. Тэдний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд ч олдоцтой байна. Ингээд амьдралын хэв маяг, ажил төрлөөсөө хамаараад гоо сайхан арьс арчилгаатай ойр, түүгээрээ үлгэр дууриал болж яваа бүсгүйчүүдээс доорх 41 зүйлийг сураад аваарай. Мөн өөр өөрсдийнх нь хуудас руу орж илүү их мэдээллийг олж авах боломжтой шүү.

Facebook live –уудаас сурч авсан гоо сайхны 41 зөвлөгөө

Фитнес мисс Намуун
Шилбэний булчин гадагшаа хөгжсөн эсвэл огт хөгжүүлээгүйн улмаас хөл майга харагддаг шүү дээ. Тэгвэл шилбэний булчинд зориулсан зөв дасгалыг байнга хийснээр зөв хөгжилтэй булчин гарч ирж хөл тэгшхэн, гоё харагдах бүрэн боломжтой. Харин ямар дасгал хийж болохыг Фитнес Мисс Намуун фэйсбүүк ХУУДСААРАА дамжуулан бүсгүйчүүддээ зааж байна.
Бичлэгээс сурах зүйлс:
1. Шилбэний 4 төрлийн дасгал;
2. Балетын 2 үндсэн зогсолт;
3. Гадагшаа хөгжсөн булчинг ч дасгалаар зөв хэлбэртэй болгож болно.

Makeup Artist Бэлла
Арьс арчилгаа, өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой маш олон, хэрэгтэй зөвлөмжүүдийг Makeup Artist Бэлла маань сүүлийн хэд хэдэн фэйсбүүк лайваараа дамжуулан бүсгүйчүүддээ хүргээд байгаа. Түүний фэйсбүүк ХУУДАС руу орж бусад бичлэгүүдийг нь үзээрэй. Харин энэ бичлэгээс доорх зүйлсийг мэдэж авна:
4. Аль болох залуугаасаа эхэлж арьсаа арчилж эхлэх хэрэгтэй;
5. Оройн цагаар арьс арчилгаагаа сайн хийх хэрэгтэй;
6. Бүтээгдэхүүн сонгож авахдаа маш их судалгаа хийж, түүндээ цаг зарцуулж байх хэрэгтэй;
7. Олон бүтээгдэхүүн сөөлжилж хэрэглэ;
8. Хуурай, холимог арьстай бол өндөгний найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэвэл сайн;
9. Цэвэрлэгээний болон тэжээл өгөх, чийгшүүлэх маскууд бол арьс арчилгааны салшгүй нэг хэсэг;
10. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ бүтцийг нь ажигла;
11. Ундны болон гоо сайхандаа хэрэглэж байгаа усаа цэвэр эсэхт сайн анхаараарай;
12. Аль болох жижиг ширхэгтэй гуужуулагч хэрэглэ;
13. Гоо сайхандаа зориулж хараад л нүүрээ цэвэрлэж, өөрийгөө арчилмаар гоё орчинг гэртээ бүрдүүлээрэй;
14. Шөнө унтахдаа ч арьсаа хамгаалах хэрэгтэй;
15. Хүзүүний арьсаа нүүрний арьснаасаа 2 дахин илүү арчлах хэрэгтэй;
16. Чийгшүүлэгч ус байнга хэрэглэ;
17. Нүхжилт үүсэхээс хамгаалсан нүүр цэвэрлэгчний жор;
18. Нүүрээ цэвэрлэх, тос түрхэхдээ ямар шугамын дагуу ажиллах вэ?;
19. Нүүрээ будахын өмнө чихэндээ хийх иллэгний ач тус, түүнийг хэрхэн хийх вэ?;
20. Батгатай арьсны ногоон цайтай маск хийх арга;
21. Үхэжсэн арьсыг гуужуулж, цэвэрлэх гадилтай маск хийх арга;
22. Цагаан батгыг цэвэрлэхгүй удааж болохгүй;

Дуучин Ука
Тэрээр өөрийнхөө өдөр тутмын будалтыг ФЭЙСБҮҮК лийв хийж бүсгүйчүүдтэйгээ хуваалцсан бөгөөд өөрийгөө хэрхэн буддагаа харуулсан. Энэ бичлэгээс чиний санаа авах зүйлс:
23. 100 насттай ногоон савтай маск, Япон шампунь, Dior –ын суурь кремийг туршиж үзье;
24. Нүүр будалтын бүтээгдэхүүний олон төрлийн сонголттой байх хэрэгтэй;
25. Гурил, төмс, өөх тостой хоолноос татгалзаарай;
26. Арьсаа байнга чийгтэй байлгахын тулд маск сайн хэрэглэх хэрэгтэй;
27. Биеийн арьсаа байнга гуужуулж, тос түрхэж байгаарай;

Жүжигчин Цэцэг
Түүнийг жүжигчин гэж бичихдээ бага зэрэг эргэлзлээ. Учир нь тэрээр нэг ярилцлага дээрээ өөрийгөө жүжигчин гэх тийм ч дуртай биш гэсэн байсан. За тэр яахав, юутай ч доорх бичлэг дээр түүний арьс үнэхээр өө сэвгүй сайхан харагдаж байгаа. Бүсгүйчүүд маань ч арьс арчилгааных нь талаар асуухгүй байхын аргагүй байсан биз. Тэгвэл тэр юу гэж зөвлөсөн бэ:
28. Маск байнга хэрэглээрэй;
29. Хөмсгөө сормуусны будгаар будаж болно (Хар өнгөөр хөмсгөө буддаг бол) ;
30. Гоо сайхандаа мөс хэрэглээрэй;
31. Мaybelline – The Colossal, Benefit – Rollex Lash сормуусны будгуудыг санал болгосон;
32. Make Up Studio – Concealer Box-ыг санал болгосон;
33. Үс унаж байгаа нь эрдэс, уургийн дутагдалд орж байна гэсэн үг;
34. Зөв хооллох нь бие галбираа сайхнаар нь авч үлдэх хамгийн чухал зүйл юм;

Загвар өмсөгч Сарнай
Өөрийнхөөрөө, хээгүй зантай гэдэг нь энэ бичлэгний эхнээс л мэдэгдэнэ. Түүний зөвлөгөө ийм байсан:
35. Beauty Blender (Усаар норгож суурь крем түрхдэг порлон) санал болгосон;
36. Гурилан бүтээгдэхүүн, гурилтай, тос ихтэй хоол бага идээрэй;
37. Хуурай энгэсгийг арчиж биш товшиж тавьбал нүхжилт бага мэдэгдэнэ;
38. Сормуусаа будахдаа духаа үрчийлгэхгүйн тулд эсрэг талд нь толио барьж байгаад будаарай;
39. Хиймэл сормуус авахдаа уг нь уян хатан зөөлөн байна уу гэдгийг нь хараарай;
40. Хиймэл сормуус наачихвал нүдээ хамаагүй нухаад байдаггүй сайн талтай;

Дуучин Нара
Арьсыг гүнээс нь сайтар цэвэрлэж чаддагаас гадна нүүр цэвэрлэгч саванд ч хэмнэлттэй хөөсөн цэвэрлэгээний аргыг зааж өгсөн түүнд маш их баярлалаа. Энэ бичлэг хэдэн сарын өмнө тавигдсан ч үзэж амжаагүй бүсгүйчүүлд тун хэрэгтэй шүү.
41. Тослог арьстай бол өдөр бүр хуурай бол долоо хоногт 2-3 удаа цэвэрлэх боломжтой гүн цэвэрлэгээний арга

Эдгээр бичлэгүүдээс гоо сайхан бол тэр чигтээ бидний амьдралын хэв маяг болоод өөртөө хэр их цаг, хөрөнгө оруулалт хийж байгаа зэргээс хамаардаг гэдэг нь мэдэгдэнэ. Өөрийгөө хайрлаж, халамжилсан эмэгтэй аз жаргалтай бас үзэсгэлэнтэй байдаг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(721)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-08-27
би өөр өөрийнхөө онцлогт тохирсон гоо сайхны хэв маягтай. олон жил туршсан юм маань амжилттай л байх шиг байдаг. Намайг хэн ч харсан 34-тэй гэдэгт итгэдэггүй.

Зочин: Azuk.   2016-08-16
hatsrand sudasni orgosolt bhgui mortloo haluutshaar yumuu daarhaar setgeliin hodolgoonoos bolj ulaahad nuuj boloh nvvr budaltig tawij ogore

Зочин: LIKE.   2016-08-09
MAASH IH TAALAGDLAA LIKE

Зочин: bi.   2016-08-05
live gdgiig лаив gej unshdag shuu goolingoo ;)

Зочин: Жаргал.   2016-08-05
Аягүй гоёшдээ. Сүүлийн үед нээрээ л fb live уудаас шинэ шинэ гоё зөвлөгөөнүүдийг зөндөө авсан шүү. Эхний 2ыг ерөөсөө үзээгүй юм байна. Мэдээж туршиж үзнэ ээ. Баярлалаа Гоолингоо :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com