ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайр чамайг үзэсгэлэнтэй болгодог

Чөлөөт цаг  | 2016 / 08 / 04

Элизабет Гилбертийн “Ид, залбир, хайрла” номыг чи уншиж байсан уу? Тэр ном дээр “Хайр чамайг үзэсгэлэнтэй болгоно” гэсэн өгүүлбэр байдаг. Өөр газраас би энэ өгүүлбэрийг уншиж, сонсож, харж байсан ч тэндээс уншихдаа л жинхэнэ утгыг нь ойлгох шиг болсон юм. Хэн нэг залуу гарч ирж чамайг халамжилж, бэлэг авч өгч, хайрласнаар чи хөөрхөн, сайхан харагддаг болно гэсэн утга огт биш. Харин өдөр бүр сэтгэл зүрхэндээ хайр мэдэрч, хайрыг өгч, авч байснаар дотоод гоо үзэсгэлэнгээ олж, инээмсэглэж, өөрийгөө ч хайрлаж чадна гэсэн утгатай юм байна.

Хайр чамайг үзэсгэлэнтэй болгодог

Хайр гэдэг өөрөө маш том, өргөн цар хүрээтэй, өөр өөрөөр тодорхойлж болох зүйл ч гэсэн бид яг л ижлээр мэдэрдэг. Сэтгэл зүрхэнд хайр дүүрэн байхад өөрийгөө болон бусдыг юу ч хийсэн уучилж, өршөөх хүчтэй, уужим байна. Харин хайр нь бага болоод ирэхээр л өөрийгөө голж, бусдад атаархаж, өширхөж, сэтгэлээр унадаг ажээ. Тэгэхээр бид өдөр бүр хайрыг мэдэрч, инээмсэглэж байхын тулд яах вэ?

1. Гоё сайхнаар л хүрээлүүл
Үүний тулд чамд муухай санагддаг, бухимдуулдаг, сэтгэлээр чинь унагадаг зүйлсийг хая. Эд хогшил, хувцас хунар, шийдвэр, зорилго тэр бүү хэл хүн хүртэл энд багтана шүү. Тэгээд араас нь огт битгий харамс. Эцэст нь зөвхөн чамайг жаргалтай болгодог зүйлсийг л авч үлд. Чамайг урагш тэмүүлэх хүчтэй, урам зоригтой болгодог тэр зорилго, мөрөөдөл, шийдвэр бас хүнийг хамгийн гоё зохидог хувцаснуудтайгаа үлд. Ингээд цэв цэвэрхэн, эмх цэгцтэй болсон гэртээ сэтгэлээ цэвэрлэхээр суу. Суугаад нэг цаас аваад дээр нь чамайг өөртөө гутрахад хүргэдэг тэр алдаа, өнгөрсөнд болсон зүйлсийг бичээд тэр цаасаа бүр жижигхэн болтол нь нугалаарай. Тэгээд тэр бяцхан цаасанд чи ахиад хэзээ ч намайг зовоож чадахгүй гэж хэлээд хогийн саванд хий эсвэл шатаачих (болгоомжтой байгаарай). Хамгийн гол нь чи дотроо чамайг зовоогоод байсан зүйлс үнэхээр тэр цаасанд шингээд алга болчихлоо гэж мэдрэх хэрэгтэй юм шүү.

Харин одоо чамайг илүү жаргалтай болоход юу хэрэгтэйг тодорхойлоод түүнийгээ хайж эхлээрэй.

2. Өөрөөсөө өөр гэхдээ хамгийн ойрын хүмүүсээ хайрла бас тэдэнд чамайг өөрийнхөөрөө хайрлахыг нь зөвшөөр
Эцэг, эхтэйгээ таардаггүйгээсээ болоод хамт амьдрахгүйгээр барахгүй Цагаан сараар ч уулзаж золгодоггүй миний нэг найз бүсгүй байсан юм. Түүнийхээ амьдралын түүхийг мэдэхийн хувьд буруутгах ямар ч арга байдаггүй байлаа. Гэхдээ л шинэ жил, цагаан сар, наадам бүрээр гэртээ ганцаараа байх түүнийгээ харахаар сэтгэл минь өвдөнө. Тэр минь ганцаараа байгаадаа ач холбогдол өгөхгүй байгаа мэт дүр эсгэдэг байсан ч сэтгэлдээ шаналдаг байсныг нь би гадарладаг байсан. Тэгээд би түүнтэйгээ танидаг сэтгэлзүйчээ жижигхэн заль гаргаж байгаад танилцуулж, тэр хоёр хэдэн сарын турш түүний асуудал дээр ажилласан юм. Дараахан нь найз маань төрсөн гэртээ очсон байсан. Тэр үед аавынх нь бие тааруухан байсан бөгөөд мөнх бусыг үзүүлэхээс нь өмнө амжиж очсонд гэр бүлийнхэн нь төдийгүй найз маань өөрөө ч олзуурхаж байсан. Аавынх нь сүүлчийн үг нь охиноосоо л уучлал гуйх байсан гэсэн. Ааваасаа хойш хэдэн сарын дараа шинэ жил болж найз маань 9 жилийн дараа анх удаа гэрийнхэнтэйгээ хамт баяраа тэмдэглэсэн. Тэр маань одоо өөрийн гэсэн гэр бүлтэй болж, ээж нь хүүхдийг нь харж, найз маань ажлаа хийгээд сайхан амьдардаг. Ээжтэйгээ утсаар ярьж, бие биенээ шоолж инээлдэж байхыг нь сонсоод би хүн хэзээд гэр бүлтэйгээ хамт байж, тэднээ хайрлах хэрэгтэйг илүү ихээр ойлгосон. Түүнийхээр бол гэртээ буцаж очсон тэр өдрөөс л амьдрал нь цэцэглэх шиг болсон гэдэг. Харин минийхээр хайр түүнийг минь үзэсгэлэнтэй болгосон юм.

3. Бусдынх руу биш өөрийнх рүүгээ хар
Байгаадаа талархахаас өөдрөг үзэл эхэлнэ. Хийсэн бүх зүйл нь ёстой л сэтгэлчлэн бүтээд байгаа мэт амжилттай байдаг хүмүүсийг чи гайхдаг уу? Тэдний нууц тун амархан бөгөөд өөдрөг үзэл л юм. Өөдрөг хүн боломжийг л хардаг болохоор саад бэрхшээлүүдийг заримдаа огт анзаардаггүй. Анзаарсан ч түүнээс айтлаа ургуулж төсөөлөн боддоггүй. Угаас бүх асуудалд гарах гарц бий. Өөдрөг хүмүүс гарцыг хардаг харин гутранги хүмүүс бүх саад бэрхшээлээр нүдээ таглачихдаг болохоор гарцыг олж харахаасаа өмнө буцчихдаг хэрэг. Тиймээс өөрийгөө азтай хүн гэдэгт итгэ. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийчихээд хүч хүрэхгүйгээ бурханд даатгачих. Бурхан угаас өөдрөг үзэлтнийг л шагнана гэдгээ мэдэж байгаа.

4. Чиний дэргэд баймаар, чамтай найзламаар, чамайг танидаг байхыг хүсэхээр тийм нэгэн бай
Найз нөхөд, хамтран ажиллагч, хөршүүд тэр бүү хэл танихгүй хүмүүсийг ч ойлгож хайрла. Хэн нэгэн чамд муухай зүйл хийвэл түүнд хайр дутагдаж байгаа юм байна гэдгийг ойлгоод өршөөнгүй ханд. Уурласны өөдөөс битгий уурла. Харин хайр шингэсэн инээмсэглэлийг, дулаахан хэдэн үгтэй бэлэглэчих. Хайр дутагдсан хүн л түргэн ууртай, муухай ааштай, сэтгэлээр унамтгай, гунигтай, өөрийгөө голомтгой, нүдэндээ нулимстай байдаг. Өнөөдөр таарсан зөөгч чамд үйлчилгээ үзүүлж чадахгүй, бүдүүлэг байсан уу? Тэгвэл “Чи цалин авч байгаа юм чинь хийх ёстой” гэж биш хүн ёсоор ханд.

Хайр чамайг сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, ухаалаг, хөөрхөн болгох болно. Хайр чамайг том хүн болгоно бас жаахан хүүхэд болгоно. Хайрлуулж байгаа хүн аз жаргалтай, аз жаргалтай хүн үзэсгэлэнтэй байдаг. Харин хайрлуулахын тулд өөрөө эхлээд хайрла. Гэхдээ хайрлуулах гэж биш зүгээр л юу ч нэхэлгүй хайрлаарай.

Одоо дэргэд чинь байгаа хэн нэгнийг зүгээр л тэвэр дээ?..

“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(998)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oogii.   2017-10-10
bayarlalaa

Зочин: zaluust.   2016-08-10
hun burt tohirson hun gj bdggj boddg ter hunee l olbl amidral bat boh bdg zindaaniihaa hunee oloosoi

Зочин: uuganaa.   2016-08-08
Unen shuu hairlaj durlahahaar uudrug uzesgelentei hugjiltei ineemtgii boldog. Uuriiguu tordood ungu orood l ... Bi yag odoo durlachihaad baina. Udur bur tuunteigee taaraldahiig hicheej taaraldaharaa huurhun haragdah gej hicheej taaraldsaniihaa daraa setgel sergej nar giih shig l boloh yum kkk. Bi ug n gegelzej godgonoj durlah nasaa hicheel ajil gj bgad unguruusun hun yumsan tegsen yag l jaahan ohin shig durlachihlaa.

Зочин: Ээнээ-д.   2016-08-05
"Eat Pray Love" номыг би Их дэлгүүрийн урд байдаг "English Book" гэдэг дэлгүүрээс авч байсан. Уншихад таатай, хөгжилтэй , ойлгомжтой хөнгөн бичлэгтэй, дажгүй ном шүү. Өөрийнхөө дотогш өнгийж сурахад их тус болсон.

Зочин: ээнээ.   2016-08-05
“Ид, залбир, хайрла”гэдэг энэ ном хаана байдаг юм болоо. унших юмсан.

Зочин: ariuk.   2016-08-04
Гоолингоо баярлалаа ! :) яг л хэрэгтэй цаг үед хэрэгтэй мэдээлэл, сэтгэлийн үгс оруулдаг шүү. Дотныхоо ээж эгчтэйгээ ярилцаж байгаа мэт санагддаг хэхэ.. Та нартааа амжилт хүсье :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com