ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Мэдээлэл  | 2016 / 08 / 09

Энэ долоо хоногт бид уйдах завгүй байх бололтой. Учир нь:

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?
1. Муу залуусын “Үхлийн салаа”-тай мэндлээрэй!
3-хан хоногийн дараа буюу 8 сарын 12-нд Өргөө кино таетрын бүх салбаруудаар “Suicide Squad” нээлтээ хийнэ. IMAX –т хүртэл шүү. Хэрвээ чи нээлтээ хийгээд удаагүй байгаа IMAX кино таетрыг хараахан туршаагүй байгаа бол “Suicide Squad” –г үзэнгээ кино театрын шилдэг технологийг өөрийн биеэр мэдрээрэй. Энэ зуны цоо шинэ бүтээн байгуулалт IMAX –т 2 жил хүлээлгэсэн “зэвүүн” киногоо үзэх боломжийг алдаж болно гэж үү? Миний хувьд Марго Робби, Жэйрэд Лэйто хоёрыг Харли, Жокер нарын дүрийг хэрхэн бүтээснийг хурдхан үзмээр санагдаад байгаа. Бас мэдээж “муу охин” Кара Дэллавин. Аан, нээрээ Өргөө 3 кино театрт ч Гоолингоо картаараа хямдрал урамшууллаа эдэлнэ шүү дээ. 10%-13% бонусаа бодуулахаа мартав аа!
2. Фитнесчид наашаа!
Хэдэн цаг хүнд төмөрнүүдтэй “ноцолдож”, хөлсөө гаргах ч сайхан шүү, тэ? Булчингууд маань өвдсөн ч хичээж байгаад дасгалуудаа бүрэн гүйцэд хийсний дараах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй мэт. Энэ мэдрэмжийг сайн мэддэг бас сонирхдог, өөрийгөө өөрчилж, дайчлахыг хүсдэг бүсгүйчүүдийн маань хувьд өөрийн хичээллэхийг хүсэж байгаа фитнестээ 1 жил үнэгүй хичээллэх эрхтэй болно гэвэл гоё доо. Хаана тийм юм байна, гэж үү? 8 сарын 13 буюу ирэх Бямба гарагийн 16 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Фитнес фестиваль”-ийн үеэр тийм боломж олдоно гэнэ. Улаанбаатарын шилдэг фитнес клубууд нэг дор цугларч, фитнест элэгтэй алдартнууд ая дуугаа өргөж, хичээллэгсдийн дунд тэмцээн уралдаан зохиогдсон гоё үдэш болж өнгөрнө гэсэн байна. Очиж сонирхохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд тасалбар нь 5000₮. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88113575, 8805715 дугаарууд болон https://www.facebook.com/events/1797568007145235/ энэ эвэнтээс аваарай.
3. Зун дуусахаас өмнө...
Заримдаа өдөр бүр хийгээд байдаггүй, сонин зүйл турших гоё. Заримдаа нэг орой хэдэн ч залуутай танилцаж болохоор ганц бие байх гоё. Заримдаа танихгүй хүнд үнсүүлэх ч гоё. Бас зуныг зугаатай дурсамжтайгаар өнгөрүүлэх гоё, тэ?
Зун дуусахаас өмнө нэг удаа ч болов “хайрцагнаасаа” гарч, галзуу юм туршъя гэж бодож байгаа бүсгүйчүүддээ энэ долоо хоногийн Баасан гарагт “Touch me After party 2016” –руу очихыг зөвлөе. Тэр үдэш хүн бүр 5 хуруу, 1 хуруу, уруулын зурагтай наадаг цааснаас биеийнхээ хүссэн хэсэгт наах бөгөөд бусад хүмүүс тэр хэсэгт чинь гараараа, хуруугаараа хүрч эсвэл үнсэж болно. Өөр дээрээ наадаг цаас наасан ямар ч хүн чиний зөвшөөрсөн хэсэгт хүрч болох бөгөөд түүнтэй эелдэг харьцаж өөртөө хүргүүлж, үнсүүлж зөрөх ёстой юм байна. Хацар дээрээ үнсэхийг, бэлхүүсэнд чинь хүрэхийг зөвшөөрчих. Яагаад болохгүй гэж? Хязгаарыг давсан сонирхолтой үйлдэл бүрээс л бид сайхан дурсамж авч үлддэг шүү дээ. Мөн Electro House, Dubstep, Hip Hop,Old School хөгжмүүд хоёр хэсэгт хуваагдан алгасалгүй тоглогдох учраас өөрийнхөө дуртай хэсэгт оройжин бүжиглэнгээ чөлөөтэй хөгжилдөөрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8807-2792 дугаараас болон https://www.facebook.com/events/1733107976906221/ энэ эвэнтээс мэдэж аваарай.
4. Солирын бороо харж байсан уу?
Үгүй бол энэ долоо хоногт харж болох нь. Учир нь Улаанбаатарын ойролцоогоос илүү үзэсгэлэнтэй харагддаг солирын бороо энэ Баасан гарагийн орой тохиох юм байна. Жилд 6 удаа л үзэгддэг энэ үзэгдэл нь ихэвчлэн өвөл, хавар намар болдог ба шөнө харахад цаг агаар хүйтэн байдаг гэнэ. Харин зуны дулаан үед ганцхан удаа болдог болохоор энэ тохиолыг алгасаж болохгүй гэж тус үзэгдлийг харах 1 шөнийн аяллыг зохиогчид сануулсан байна. Мөн солирын бороог харахад ямар ч одон орны дуран шаардлагагүй бөгөөд гайхалтай үзэсгэлэнтэй байдаг аж. Аялал 8 сарын 12-ны 18:00-18:30 хүртэл хүмүүсээ бүртгэн автобусанд суулгаад Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлд хөдлөх юм. Маргааш өглөө нь 11:00 цагт Төв аймгаас Улаанбаатар луу хөдлөх ба замын халуун шорлог, хээр гар аргаар чанасан халуун кофе, ил гал дээрх marshmallow, ирж очих унааны зардал, зурагчны хөлс гэх мэт зүйлс багтаад 40,000₮-ний тасалбартай юм байна. Бас нэг сонирхолтой зүйл нь солирын бороог харахын тулд яг хаана очихыг зөвхөн аялалд явж байгаа хүмүүс л мэдэх юм гэнэ лээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 91060619 дугаараас болон https://www.facebook.com/events/1568511090121635/ энэ эвэнтээс мэдэж аваарай.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(293)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bayaraa.   2016-08-11
pitness pestibald ojnoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com