ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Мөөм”-өнд зориулагдсан 8 төрөл

Загвар  | 2016 / 08 / 09

Өө, хөөрхөн хөхөвчнүүд минь, чамгүйгээр бид чинь яахсан билээ! Өдийг хүртэл шүүгээнд чинь хамгийн хүндтэй байрыг эзэлсээр ирсэн хөхний даруулга ийм олон төрөлтэй гэдгийг мэдэх үү? Бүгд л адилхан юм шиг харагдавч өмсөөд үзвэл төрөл тус бүр нь суулт, аяга, өргөлт, зөөлөвч, материал, мөр гээд бүх зүйлээрээ өөрийн гэсэн онцлог, ялгаатай.

“Мөөм”-өнд зориулагдсан 8 төрөл
1. Тагтан хөхөвч (Balconette)
Тодорхойлолт:
Үзэсгэлэнтэй
Зориулалт: Сахилгагүй эрчүүдэд зориулагдаж бүтээгдсэн эд. Дээр үед театрын тагтан дээр суусан эрчүүд доош тонгойж голын танхимын бүсгүйчүүдийн хөхөвч рүү өнгийж “маяглах” тохиолдол их байжээ. Хэчнээн их байсан болоод л, хаанаас нь ч харсан “үл үзэгдэх” хөхөвч хүртэл зохион бүтээгдсэн байх вэ дээ?
Онцлог:
• Онцгой арга хэмжээний үед хамгийн тохиромжтой
• Ямар ч майк, даашинзны цаанаас цухуйж, ялгарахгүй
• Мөрөвч нь хоорондоо хол зайтай учраас хүзүү, эгэмний хэсгийг үзэсгэлэнтэй харагдуулдаг
• Зөөлөвч, төмөр утасных нь байрлал зэрэг нь хөхийг эгц дээш нь өргөдөг учраас размерыг томсгож, хөхний зураасыг дугуйруулж харагдуулдаг
• Хөхийг хооронд нь нийлүүлж шахалгүй, салгаж өгдөг давуу талтай
2. Гүн хөхөвч (Plunge)
Тодорхойлолт:
Мэдрэмтгий
Онцлог:
• Хоёр аяганыхаа хооронд зайтай эсвэл нарийхан холбоостой байдаг учраас гүн энгэртэй даашинз, хувцасны дотуур өмсөхөд юу ч мэдэгдэхгүй
• Доороос нь өргөхийн хажуугаар хоёр тийш нь салгаж өгдөг давуу талтай
• Төрөлхийн гүн зураастай юм шиг харагдуулдаг
• Байгаа юмаар чинь “гайхуулаад” өгнө
3. Өргөгчтэй хөхөвч (Push up bra)
Тодорхойлолт:
Тачаангуй
Өргөгчтэй хөхөвчийг 1948 онд Фредерик Меллингер анх зохион бүтээсэн бөгөөд тэр цагаас хойш энэ нь дотуур хувцасны ертөнцөд од болон гялалзаж, хамгийн чухал 100 бүтээлийн нэгд тооцогдох болжээ. “Ахиад жаахан том байсан бол...” гэж боддог бүх бүсгүйчүүдийн хувьд энэ бол шилдэг сонголт юм.
Онцлог:
• Чамд шаардлагатай бүх талын “дэмжлэг”-ийг үзүүлнэ.
• Хоёр талаас шахна. Бас доороос өргөнө. Ингэснээр ямар ч хөхөвчнөөс илүү том, тачаангуй хөхтэй харагдуулдаг.
• Зөөлөвч нь зөвхөн доороо төвлөж биш, хөхөвчний гадна талд давхар байрласан байдгаараа жирийн, хатуулгатай хөхөвчнүүдээс давуу талтай.
• Гелэн, хөөсөн, резинэн гээд ямар ч төрлийн зөөлөвчтэй байж болно.
4. Бүтэн аягатай хөхөвч (Full cup bra)
Тодорхойлолт:
Түшигтэй
Онцлог:
• Том хэмжээтэй, хоёр хөөрхөн нь хөхөвчнөөсөө мултарч гарах гээд байгаа юм шиг эвгүй мэдрэмж авдаг бүсгүйчүүдэд зориулагдсан
• Хөхний бүх хэсгийг халхална. Бараг л хувцас шиг.
• Өдөр тутамдаа, санаа зовох зүйлгүй өмсөж болно.
5. Жижиг аягатай хөхөвч (Demi cup bra)
Тодорхойлолт:
Түгээмэл
Онцлог:
• Аяганы хэмжээ нь жижиг буюу дөнгөж хөхний толгойны дээгүүр халхлах төдий байдаг
• Хэрвээ хөхөвчний төмөр утас суганд чинь тулж, таагүй оргидог бол үүнийг сонгоход тохиромжтой. Учир нь жижиг аягатай хөхөвчний утас богинохон, өмсөхөд эвтэйхэн байдаг.
• Аяга нь хоёр талаас бага зэрэг шахдаг учраас хөхний хэлбэрийг ч засч, хөөрхөн харагдуулна.
• Мөн хөхөвч зүүхээр аяганыхаа дээд хэсгээр зай гараад байдаг бол энэ загвар биед сайн сууж, наалдаж өгдгөөрөө давуу талтай.
• Жижиг эсвэл суларсан хөхтэй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой төрөл.
6. Футболкны хөхөвч (T-shirt bra)
Тодорхойлолт:
Тухтай
Онцлог:
• Ил оёдолгүй учраас футболкны цаанаас ч мэдэгдэхгүй байх зориулалттай
• Ихэвчлэн хээ, тор, чимэглэлгүй цулгуй загвартай байдаг
• Аль нэг хэсэгтээ нэмэлт зөөлөвч байхгүй
• Гэхдээ бүхэлдээ нимгэн хатуулгатай учраас хэмжээнд нь нөлөөлөхгүйгээр хэлбэрийг засч, хөхний товчийг нуудаг
• Биед хамгийн сайн наалдаж, суудаг загвар
7. Бандю хөхөвч (Bandeau)
Тодорхойлолт:
Үл үзэгдэх
Онцлог:
• Мөрөвчгүй учраас доош энгэртэй эсвэл мөргүй даашинз, хувцасны дотуур өмсөхөд тохиромжтой
• Бага зэргийн хатуулгатай тул хөхний товчийг нууж, хэлбэрийг засна
• Жижиг хөхтэй бүсгүйчүүдэд тохиромжтой. Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд доош мултрах магадлалтай
• Хөхний даруулга шиг харагддаггүй учраас гэрэлтдэг цамц, суга нь онгорхой майкны дотуур өмсөж загварлаг харагдуулж болно
8. Хатуулгагүй хөхөвч (Bralette)
Тодорхойлолт:
Эрх чөлөөтэй
Онцлог:
• Төмөр утас, хатуулга, зөөлөвчийн аль нь ч байхгүй. Тиймээс өдөржингөө өмссөн ч “Бушуухан тайлж хаямаар” санагдахгүй.
• A, B аягатай буюу жижгэвтэр хөхтэй бүсгүйчүүдэд маш дур булаам харагддаг • Өмсөөгүй мэт хөгжилтэй мэдрэмж төрүүлдэг
• Ихэвчлэн тороор хийгдсэн байдаг учраас хэмжээг хиймлээр томруулахгүйгээр секси, нууцлаг дүр төрх бүрдүүлдэг
• Яг одоо ид тренд болж байгаа
Чи алийг нь өмсөх илүү дуртай вэ?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(764)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hun.   2016-08-10
yamr humuus hund zoblogoo ogh durtai bdg ym boloo kkk

Зочин: bella.   2016-08-10
5,7 hoer hamgiin goe sanagdlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com