ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлгүүр хэсье: Хатуулгагүй даруулгыг өдөр тутамдаа өмсөх 4 загварлаг арга

Дэлгүүр хэсье  | 2016 / 08 / 12

Кендал Женнэрээс санаа авав.
Нэг л удаа туршаад үзчихвэл салахаа больчихдог, нэг тийм гоё зүйлс байдаг даа? Тэдний нэг нь бралетт буюу хатуулгагүй, торон хөхөвч юм. Эсвэл ерөөсөө л хөхөвч зүүхгүй байх гэж хэлнэ болно. Учир нь чи нэг л удаа хөхөвч зүүлгүй эсвэл хатуулгагүй хөхөвчтэй гадуур яваад үзчихвэл хатуулгатай хөхөвчийг мартмаар санагдана.

Дэлгүүр хэсье: Хатуулгагүй даруулгыг  өдөр тутамдаа өмсөх 4 загварлаг арга

Кендал Женнэр ч бас хатуулгатай, өргөгчтэй хөхөвчинд аль хэдийнэ баяртай гээд хэлчихсэн байх. Сүүлийн үед энэ хэв маяг ч трэнд болж, жижиг хөхтэй бүсгүйчүүлд илүү эвтэйхэн харагдаад байгаа. Тэгвэл хэрхэн илүү загварлаг бас аюулгүйгээр хатуулгагүй хөхөвчийг өдөр тутамдаа зүүх вэ?

Жич: Хатуулгагүй гэж тодотгож байгаа ч зарим торон бралетууд жижгэвтэр хатуулгатай байх нь бий.

Өндөр суудалтай өмдтэй хослуулах
Давуу тал:
- Өөрт яг таарсныг олж чадвал биед эвтэйхэн.
- Эгэмний ясыг тодотгоно.
- Хичээгээгүй юм шиг хэрнээ тачаангуй харагдах боломжтой.
- Ямар ч хэмжээтэй хөхөнд зохино.
Сул тал:
- Хэт том хөхтэй бол өмсөхөд нэлээн зориг шаардана.
- Өөрт таараагүй эсвэл хөхний хажуу хэсгийг сайтар далдлаагүйг сонгочихвол хөхний толгой харагдах магадлалтай

Сул футболк, цамцны дотор
Давуу тал:
- Биед гайхалтай эвтэйхэн
- Өдрийн турш тачаангуй мэдрэмж төрүүлнэ
- Биеийнхээ хүссэн хэсгийг ил гаргаж болно. Эгэмний яс, хөхний дээд хэсэг, мөр эсвэл гарныхаа доод талыг...
- Ямар ч хэмжээтэй хөхөнд зохино
- Торон материалтай бол илүү гоё
- Сул тал гэж байхгүй

Таальгүй хүрэмний дотор
Давуу тал:
- Орчин үеийн, загварлаг бүсгүйн төрхийг бүрдүүлж чадна
- Хүчирхэг, өөртөө итгэлтэй, бие даасан харагдуулна
- Хөхөвч нь ямар ч материалтай байж болно
Сул тал:
- Хүрэмнийхээ энгэрийг хийсгэхгүйн тулд аль болох тогтуун цаг агаартай үед өмсвөл зүгээр
- Ихэвчлэн жижиг хөхтэй бүсгүйчүүлд аятайхан харагдана.

Гэрэлтдэг цамцтай хослуулах
Давуу тал:
- Донжыг нь зөв тааруулж чадвал загварын мэдрэмжтэй харагдана
- Жижиг хөхтэй байсан ч санаа зоволтгүй, харин ч тэр тусмаа эвтэйхэн байх болно
- Жинхэнэ 90-ээд оны загварлаг охин шиг харагдаж чадна
Сул тал:
- Зөв зохицуулахгүй бол хямдхан харагдаж мэдэх талтай

Мөн үүн дээр нэмээд чи өөрийнхөөрөө хүссэн онцгой маягаар хослуулж болно. Хэн нэгнийг шууд дууриахаас илүү санаа авангаа өөрийнхөө хэв маягийг тодорхойлох нь зөв шүү дээ. Юутай ч бүсгүйчүүд бидэнд өөрийн биеийг байгаагаар нь тачаангуй гэж мэдрэхэд тусалж байгаа Кендал Женнэрт баярлалаа гэж хэлье. Өргөгчтэй хөхөвч зүүгээгүй ч бид үзэсгэлэнтэй бас тачаангуй, тийм үү?

Харин одоо нүд хужирлах, хатуулгагүй хөхөвчтэй зургуудыг үзэцгээе.

Харин одоо чамд өөрийн гэсэн хатуулгагүй хөхөвчтэй болох хүсэл төрж байна уу? Тэгвэл:

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(333)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com