ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ намар хэрхэн илүү загварлаг харагдах вэ?

Загвар  | 2016 / 08 / 13

Чиний үнэнч туслах: Timberland шар гутал
Гайхалтай загварлаг намар цаг айсуй. Ямар ч төрлийн хувцаслалт дээр хамгийн гоё зохидог гэх Timberland брэндийн алдарт шар гутлууд энэ намар, өвөл илүү ихээр бүсгүйчүүд бидний шуналыг хөдөлгөх бололтой. Чиний шүүгээнд нэг бий бол сайн хэрэг. Харин байхгүй бол “Нэгийг авчихъя даа” гэж бодож байгааг чинь бид таамаглаад байгаа шүү. Гэхдээ авсны дараа хэрхэн хослуулж өмсөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Rihanna, Cara Delevingne зэрэг алдартнууд энэхүү гутлын донжийг харин ч нэг олж чадсан гэж хэлж болно. Тэднээс хойш хувцас загварын блогчид өөр өөрийн гэсэн шийдлийг гаргаж эхэлсэн байгаа. Жишээ нь:

Энэ намар хэрхэн илүү загварлаг харагдах вэ?

Жич: Бэлтгэлийн өмд, хар бариу жийнс гэх мэт бидний сонголтод угаас байдаг хувилбаруудыг түр хойш тавьсан байгаа шүү.

1. Даашинз болоод шар тимберланд 2 зохицохгүй гэж хэн нэгэн хэлсэн билүү? Загварын блогч Анжелика Блик хариултыг нь өгч, энэ мэтчилэн олон төрлийн даашинз дээр тимберландын гутлуудыг хослуулсан байна.
2. Хар савхин өмд, сул пальто, том ороолт... Kasia Szymków-ын танилцуулсан энэ хувилбар сэрүүн намрын үдэш чамайг эгдүүтэй бас “дулаахан” харагдуулна.
3. Харин энд эгдүүтэй гэхээс илүү дэгжин харагдуулах хослол байна. Хар савхин өмд, овор ихтэй гадуур хувцаслалттай гутал маань төгс зохицож байна. Бараан өнгийн уруулыг мартаж болохгүй шүү.
4. Мини шорт дор классик тимберланд. Харин энд дан ганц шар бус аль ч өнгө төгс зохицдог шүү.
5. Гэгээлэг өнгө дор классик шар тимберланд зохицохгүй байна гэж үгүй. Харин ч “хүч” нэмж өгсөн байна.
6. Хар бариу жийнс, урт цув бол мэдээж хэрэг хамгийн сонгодог сонголтуудын нэг. Харин өнгөний зохицол дээр анхаараарай.
7. Биед эвтэйхэн, чөлөөтэй хувцаслахыг хүсдэг эмэгтэйчүүд доогуураа классик тимберланд өмсөхөд илүү загварлаг харагдана гэж загварын блогчид зөвлөжээ.
8. “Тимберландаа юутай хослуулж өмсөх вэ?” гэсэн асуудал тулгарсан охидод зориулж хувцас загварын блогч Vanessa Ciliberto ийм хувилбарыг санал болгожээ. Энгийн ч гэсэн толинд харах төдийд сэлфи хиймээр санагдахуйц...
9. Ухаалаг даруу зан эмэгтэй хүнийг чимдэг шиг даруу өнгийн хувцаслалтыг чинь шар тимберланд чимж чадна.
10. Уйтгартай ажил хэрэгч хувцаслалтаа уранхай жийнс, шар тимберландаар “хөгжилтэй” болгоорой.
11. Нээх сайхан гэгээлэг, хөгжилтэй хэрнээ “зэвүүн” хувцасламаар санагддаг өдрүүд байдаг даа? Тийм үед дээрх хувилбараас санаа авч болох юм.
12. Магадгүй чамд өнгөрсөн жил авсан шохойн өнгийн пальто чинь байгаа байх. Түүнийхээ дор өсгийтэй гутал л өмсөөд байснаас биш шар тимберландыг туршиж үзээгүй байх, тийм үү?
13. Энэ хувилбар ч эрчүүдэд таалагдана даа. Гол чимэг нь мэдээж шар тимберланд болоод шар туяатай үс юм.
14.

Чамд таалагдах бас нэг өөр хувилбар нь цагаан урт сорочка, хар бомбер хүрэм, загварлаг жийнсэн өмд.

“Timberland” брэндийн Монгол дахь цор ганц албан ёсны түнш Наран Групп.
Эх сурвалж: Наран Групп
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(954)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oyuka.   2016-08-17
zgrrrr l timberland n reklam bshtt yoooooooooo aahahahahah goy yum bhim bh gsn chn

Зочин: done.   2016-08-17
ss ээ намхан гутал, ер нь юу л өмсмөөр байна өөртөө тохируулаад өмс өө. намхан жижигхэн мөртлөө өөртөө майр итгэлтэй, ухаалаг охидууд өндөөр дажгүй залуутай үерхээд, суух нь суугаад байна. бас өндөр болгох дасгал, хоол энэ тэрийг судлаж байгаад туршаад үзэж болно шдээ

Зочин: ss.   2016-08-14
bi 163 , uuriiguu namhan gj bodoj bn , dandaa undur usgiitei esvel urgelj yltai gutal umssdug , neeh goy huurhun namhan gutal umsmuur l bh ym , daanch undur haragdmaar baina .

Зочин: eenee.   2016-08-14
Ишш гоолингоо минь уг нь гайгүй нийтлэл оруулдагсан энэ яг юу вээ хөлтэй болгон л мартенс тимбэрланд өмсөж байна шүү дэээ залхмаар юмммм

Зочин: мандухай.   2016-08-13
naran groupid shar ongiin timberland hedtei bg ve

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com