ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бусдаас онцгой тэр нэг чанараа хэрхэн олох вэ?

Чөлөөт цаг  | 2017 / 10 / 25

“Чи энэ дэлхий дээр цор ганц. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй” – энэ үгийг Гоолингоо нь өдөр бүр л хэлдэг. Гэхдээ хайртай гэдгээ өдөр бүр хэлбэл үнэ цэнэгүй болдог шиг дээрх үг ч бас чихний чинь дэргэдүүр өнгөрдөг болчихсон байж мэднэ. Тиймээс арай өөр, энгийн талаас нь тайлбарлахын тулд энэхүү нийтлэлийг бичиж байна.

Бусдаас онцгой тэр нэг чанараа хэрхэн олох вэ?

- “Хамаатныхаа нэг охинд би атаархдаг. Учир нь түүнд хөөрхөн царай, боломжийн амьдрал, найз залуу, өндөр цалинтай ажил гээд бүгд байдаг. Харин надад аль нь ч байхгүй. Би яагаад ийм арчаагүй юм бэ?”
- “Манай ажлынхан аягүй мундаг өө. Бүгд л гадаадад сургууль төгссөн, боловсролтой, сэргэлэн хүүхнүүд байдаг юм. Заримдаа ч дэргэд нь санаа зовох шиг болдог юм. Би тэднээс залуу байгаа хэрнээ ийм муу байгаагаа хараад сэтгэлээр их унадаг. Яаж тэдэн шиг болох вэ?”
- “Саяхан найз бүсгүй маань хуримаа хийсэн. Нэг жилийн өмнө л надтай ижил ганц бие байсан. Гэтэл одоо хөл хүнд бас нөхөртэй. Харин би одоо ч ганц бие, найз залуугийн сураг ч алга... Яагаад?”
- “Би гадаадад сурдаг, 1-р курс. Хичээлээ сайн ойлгохгүй их хэцүү байна. Хэрвээ би энэ жил дүнгийнхээ голчыг сайн байлгахгүй бол тэтгэлгээсээ хасагдана. Гэтэл би энэ мэргэжилдээ дуртай эсэхээ, насан туршдаа хийх эсэхээ ч мэдэхгүй байна. Ер нь би өөрийнхөө хийх дуртай зүйлийг мэддэггүй. Хүмүүс яаж тэр зүйлээ олдог юм бол оо? Та надад туслаач.”

Сөрөг агуулгатай зүйл уншуулсан бол уучлаарай. Гэхдээ заримдаа бодит байдалтай шууд нүүр тулах нь эм болдог шүү дээ.

Дээрх өгүүлбэрүүдийг Гоолингоод ирсэн уншигчдын захидал дундаас шүүж авсан юм. Энэ мэт зүйлс бүсгүйчүүд бидний өдөр тутмын амьдралд цөөнгүй тохиолддог. Яагаад үйлдэл гэж байна вэ гэхээр бодол үг үйлдэл болдог шүү дээ. Энэ захидлууд 1 талаараа нийтлэг байгаа. Тэр бол өөрийгөө бусадтай харьцуулах хандлага юм. Ийм хандлагаас л болж өөрийгөө голох, гутрах муухай мэдрэмжүүд бидэнд төрдөг. Гэхдээ үнэхээр өөрийгөө харьцуулаад бодоход тэдний чигчий хуруунд ч хүрэхээргүй санагдаад байхад яах билээ?

Энэ үед зүгээр л анхаарлаа сарниул. Тэгээд асуултаа зөв болгоод ахин бод. Чиний асуулт жишээ нь:

- Би яагаад ийм арчаагүй юм бэ? биш Би хэрхэн амьдрахыг хүсдэг вэ? Яавал би хүсдэг амьдралаараа амьдарч чадах вэ?
- Яаж тэдэн шиг болох вэ? биш Би хэн байхыг хүсэж байна? Би хэн байвал өөртөө бүрэн сэтгэл хангалуун байх вэ?
- Яагаад би ганц бие байна вэ? биш магадгүй Яавал хамгийн хурдан найз залуутай болох вэ?
- Би яагаад дуртай зүйлээ ч мэдэхгүй байна вэ? биш Хийх дуртай зүйлээ олохын тулд би юу хийх хэрэгтэй вэ? гэх мэт гарц руу чиглэсэн байх нь зөв юм.

Зөв асуулт зөв хариултыг, эерэг асуулт эерэг хариултыг авна шүү дээ. Асуудалд биш гарцад, боломжид анхаарлаа хандуул гэдэг нь энэ юм. Өөртөө ямар ч хамаагүй зорилго тавиад түүнийхээ төлөө үйлдэл хийгээд эхлэсэн бол биелэх эсэх нь цаг хугацааны л асуудал болдог. Тиймээс чи өөртөө аль болох хурдан найз залуутай болох гэдэг зорилго ч тавьж болно гэсэн үг.

Харин одоо хэрхэн онцгой чанараа олж нээх вэ?

Онцгой – энэ нь өөрөө бусдаас өөр, өвөрмөц, сонин гэх мэт утгыг илэрхийлсэн үг шүү дээ. Тиймээс бусдад байхгүй юу чамд байгаа талаар бод. Гадаад төрх, оюуны чадвар, мэдлэг, зан чанар юу ч байж болно. Тэр нь заавал давуу тал (ихэнх хүмүүсийн давуу гэж боддог зүйл) байх ёсгүй шүү. Магадгүй чи сэвхтэй, илүүдэл жинтэй, сонин авиа гаргаж инээдэг, аливааг ургуулж бодох дуртай, залхуурах дуртай байж болно. Ерөөсөө л чамайг бусдаас онцгойруулах, бусдад байхгүй чамд байгаа тийм зүйлийг л гаргаж ир. Тэдгээрийгээ олоод нээчихсэн байхад түүнийгээ давуу тал болгож хувиргахад хэцүү биш.

Сэвх, илүүдэл жингээ тууштай хөдөлмөр, судалгааныхаа үр дүнд үгүй хийж чадаад онлайнаар туршлагаасаа хуваалцаж болно. Эсвэл илүүдэл жин, инээднийхээ тэр авиаг хошин урлагийн жүжигчин болохдоо ашиглаж болно. Ургуулж бодох дуртай бол зохиол бичээд үз. Залхуурах дуртай бол хамгийн шилдэг залхуурах аргуудыг бусдад санал болго.

Өөрийгөө урлагийн ертөнцөд шинээр гарч ирэх гэж байгаа дуучин гэж бод. Өнөө үед хоорондоо яг адилхан хэв маяг, царай зүстэй дуучид амжилт олоход хэцүү шүү дээ. Энгийн амьдрал дээр ч ялгаагүй чи бусадтай ижил байх л юм бол ялгарч чадахгүй, өөрийгөө олж нээж, бусдад харуулж чадахгүй, тэд юу хийж байна дагасаар байгаад л өнгөрөх болно. Тиймээс чи юугаараа бусдаас өөр вэ? Энэ асуултад чинь үнэнд хамгийн ойр хариулт өгч чадах wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Бусдаас онцгой гэдгээ мэдээд, мэдрээд ирэхээр өөрийгөө бусадтай харьцуулахаа больж, өөрийнхөөрөө, өөртөө итгэлтэй болох болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(752)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: S.   2016-08-21
Goy niitlel bn. Bayarlaj yavdag shu :*

Зочин: b.   2016-08-21
Маш их баярлалаа. Дотроо их мэдэрдэг ч анзаардаггүй бас үгээр илэрхтйлж чаддаггүй зүйлсийг минь бичжээ. 😍😘

Зочин: zochin.   2016-08-21
goolingood orj irelgui ih udjee ymarch ued orj irsen uurt heregtei shan zuiliig olj unshih yumdaa ta buhend ajliin amjilt husey :)

Зочин: Hi.   2016-08-19
Bayarlalaa. Bi tsoriin gants saihan bas amjilttai yavaa busgui

Зочин: Zoe.   2016-08-15
Ene uildel nadad bas tohioldson. Tegeed bi neg garah gartsaa olson shu. Bi olon huvtsastai egchde tun ih ataarhdag bailaa. Shuugeend ni bagtaj ydah ter olon huvtsas uneheer goy sanagdaad l. Getel bi tsoohon toonii ym yman deer zohitsulad omschihdog huvtsasnudtai. Hmmm tgd l yaj egch shige bolohu gej bodood l. Keke harin neg odor yoonkkk geel bodol orood irlee bi anhnasa l tsoon huvtsastai bh durtai ter ni ym yman deer zohitsdog bs chanartai tgd udaan omsoh tusam nadad bur taalagddag... Bi tiim l hun ym bn gedgee uhaarsan yg haanas sanaa uudsenig helj medku bn magadgui Goolingoo.mn esuul Buro247.mn zereg noloolson bh.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com