Энэ долоо хоногт Гоолингоо бүсгүйн өөртөө шинээр төлөвшүүлэх зуршил, туршиж үзэх тустай зүйлсийг энл жагсаалаа.

1. Хаанаас нь ч харсан мундаг, ажил хэрэгч эмэгтэй дээ
Чиний хүсэл мөрөөдөл бол өөрийн мэргэжлийнхээ салбарын оргилд хүрэх. Чи өөрийгөө төрөлхийн л удирдагч байх зан чанартай бүсгүй гэж боддог.Тийм ч байдаг. Хамтран ажиллагсад чинь чиний ур чадварыг биширдэг бас чамайг хүндэлдэг. Гэтэл чиний гадаад төрх нэг л болж өгөхгүй, асуудалтай байгаад байна уу? Өглөө босоод юу өмсөхөөө шийдэж чадахгүй эсвэл өнөөх л өмсдөг хувцсуудаа ээлжилсээр байгаа бол, заримдаа ажлынхаа толинд өөрийгөө хараад толгойгоо гудайлгадаг бол “Ажил хэрэгч, эмэгтэйлэг дүр төрх бүрдүүлэлт” хэмээх уулзалт лекцэд чамайг урьж байна. "Хүчирхэг эмэгтэй ӨӨРИЙГӨӨ бүтээдэг" амжилтын группээс ирэх баасан гарагийн орой 19 цагт зохион байгуулж буй тус лекц уулзалтад Хүний эрхийн хуульч М.Ичинноров, мэргэжлийн make up artist Б.Алтанзул нар өөр өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, бүсгүйчүүддээ зөвлөх юм. Мэдлэг, ур чадвар, зан чанарыг нь харсан ч гадаад төрх, имижийг нь харсан ч мундаг, ажил хэрэгч эмэгтэй болохыг хүсэж байгаа бол тэнд заавал очоорой.
Хаана болох вэ гэж үү? МТҮПаркын 1 давхарт болох ба тасалбар нь 20,000₮. Дэлгэрэнгүй асууж, бүртгүүлэх бол 96551084, 99101405 дугаарууд руу залгах эсвэл https://www.facebook.com/events/1598697907096756/ энэ холбоос дээр дараарай.

2. Агаарын бөмбөлгөөр хөөрч үзэх хүсэл маань биелэх нь
Тэгээд бүр энэ долоо хоногт, гадаад орон руу явах ямар ч шаардлагагүйгээр шүү. Нар мандах болон жаргах үзэсгэлэн гоог агаарын бөмбөлөг дээрээс харна гээд төсөөл дөө?! Үлгэрийн мэт л байх байх даа. Тэр үед хайрттайгаа хамт байвал хэчнээн сайхан...
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа болохоор “Монгол аялал клуб”-ээс агаарын бөмбөлгөөр нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мэргэжлийн Япон нисгэгчтэй 400м- 1000м өндөрт үүлний дээгүүр 30 минутаас 1 цагийн хугацаатай хөөрнө. Нэг нислэгээр 4, 5 хүн хөөрөх ба нэг өдөрт дээд тал нь 12 хүн явах боломжтой юм байна. Агаарын бөмбөлгөөр хөөрөх аялалд гарахын өмнө эхлээд бүртгүүлэх хэрэгтэй ба www.grandmongolianadventures.com энэ вэб сайт руу ороорой.
Харин аяллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99125143 дугаараас асуух эсвэл https://www.facebook.com/events/420537178116678/ энэ холбоос дээр дараарай.

3. Хичээлийг нь давтуулж эхлээрэй
Энэ долоо хоногоос эхлэн Гоолингоо ээжүүд бидний ажил ундрах нь ээ! 9 сарын 1-нээс өмнө хүүхдүүдийнхээ зуны даалгаврыг бүрэн шалгаж, өнгөрсөн жилийнх нь хичээлүүдээс сэргээж зааж өгөх нь бидний үүрэг. Хэрвээ давтуулах үед хүүхэд зарим нэг дүрэм томъёог мартсан нь ажиглагдвал, тухайн сэдвээр нь орой бүр сэргээх хичээл хийж өгөөрэй. Хичээл орсны дараа ч ээжийн хичээлээ бүү тасла. Хүүхэд болгон өөр өөр учраас, хэзээ хамгийн идэвхтэй, сэргэлэн байгааг нь ажиглаж байгаад тэр цагаар нь даалгаврыг нь хийлгэж занших хэрэгтэй. Сүүлдээ тэр цагт хичээллэх нь хүүхдийн хувьд зуршил болж, сурах явцдаа ядрах нь багасна. Хичээлээсээ дөнгөж орж ирснийх нь дараа 30 минутын сэрүүлэг тавиад, энэ хооронд жаахан амруулж хооллуулаад шууд даалгавраа эхлүүлдэг зуршилтай ч болгож болно. Хамгийн гол нь хүүхдээ хэт ядарсан, эсвэл хэт өлссөн үеэс бусад үеийг сонгоорой.

4. Гоолингоогийн хайлтын хэсэгтэй нөхөрлө
Орхиод явсан залууг хэрхэн уучлах тухай нийтлэлүүдийг “салалт” гэж бичээд л олчихож болно. Залуутайгаа хамт ямар нэг ер бусын зүйл хиймээр байвал, хайлтын хэсэг дээр “болзоо”, “бэлэгний санаа”, “хөгжилтэй санаа” гэж бичээд гарч ирсэн нийтлэлүүдээс чи хэрэгтэй зүйлээ олж л таарна. Гоолингоод эмэгтэйчүүд бидэнд зориулсан 3000 гаруй мэдээлэл бий, тэдэн дунд чиний ихэнх асуултын хариулт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн дотроо “яагаад” эсвэл “яаж” гэж бодогдох үед Гоолингоогийн хайлтын хэсэгтэй нөхөрлөөрэй.
Iim surug setgegdel uldeej baigaa humuus goolingoogiin site-d yu hiij yavaa yum boldoo zailuul