ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

РИО 2016 олимпийн наадмаас ойлгож авсан 6 зүйл

Чөлөөт цаг  | 2016 / 08 / 21

Зуны олимп 31 дэх удаагаа Бразилын Рио де Жаниеро хотод 14 хоногийн турш болоод өндөрлөж байна. Монголчуудын хувьд зуны олмпын үеэр эх орныхоо тамирчдад хамгийн ихээр найдлага тавьдаг билээ. 8 сарын 5-аас өнөөдрийг хүртэл элэг нэгт тамирчдаа дэмжиж, ард түмний медаль өгч, өмнөөс нь омогшиж, өөрийн эрхгүй нулимсаа дуслуулж суулаа. Үүнээс гадна олимпийн наадмыг үзэж байгаад дараах 6 зүйлийг бодлоо:

РИО 2016 олимпийн наадмаас ойлгож авсан 6 зүйл

Нэг л зүйлийг бусдаас маш сайн хийж сурах хэрэгтэй
Бүхнийг чаддаг байх албагүй. Харин нэг л зүйлийг бусдаас илүү сайн хийж сурах хэрэгтэй юм байна. 2, 3 гадаад хэлтэй байх хэрэгтэй гээд аль алийг нь үлгэн салган сурснаас 1 л хэлийг ус цас шиг болтлоо эзэмшчих. Мэдээж олон зүйл сурч мэдэх нь сайхан л даа. Гэхдээ амжилтанд хүрч, аливаа зүйлийн эцсийг үзэхийн тулд нэгийг нь барьж аваад түүндээ бүхнээ дайчилбал хэчнээн сайхан. Яг л “Газар уснаа явагч” (Монголчуудын маань өгсөн хоч) Майкл Фелпс шиг.

Ерөөсөө л хүүхдээ багаас нь нэг спортоор дагнан хичээллүүлье
Би урьд нь аав ээж хоёрыгоо намайг багаас маань спорт, урлагаар хичээллүүлж байхгүй дээ гэж боддог байлаа. Энэ удаагийн олимпийн наадмыг үзэх үед тэр бодол маань улам лавширч, өөрийнхөө хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлнэ гэж өөртөө амласан. Ингэснээр:
- Олимпийн цэнгэлдэхэд түүнийгээ дэмжээд сууж байх ч юм билүү
- Эрүүл мэндэд нь хэрэгтэй, булчин шөрмөстэй чийрэг болно
- Тэвчээртэй, анхааралтай, өрсөлдөх чадвартай болно
- Сэтгэлийн хат сууна
- Өөрийгөө нээж, өөртөө итгэлтэй байна
- Наад зах нь чаддаг зүйлтэй болно шүү дээ.
Фелпсийг ялж чадсан Сингапур хүүг харсан биз дээ? Бас Усэн Болтыг.

Хүний нөөц бололцоо хязгааргүй
Олимпийн наадмаар хэчнээн олон дэлхийн рекордууд эвдэгдсэн бэ? Зарим нь бүр хэн ч эвдэх боломжгүй гэсэн тодотголтой байсан шүү дээ. Гэтэл чадлаа. Боломжгүй зүйл гэж үгүй гэж бодоод л нөөц бололцоогоо бүрэн дайчилбол эвдэгдэшгүй рекордыг ч 2, 3-р байранд оруулж болдгийг харууллаа. Тэгэхээр бид ч бас өөрсдийгөө чадахгүй гэж бодох хэрэггүй байгаа биз? 19 настай охин хүртэл дэлхийн шилдэг гимнастикч болж, хэний ч хийж чаддаггүй үзүүлбэрүүдийг төгс гүйцэтгээд байна шүү дээ.

Дэвжээн дээрх өрсөлдөгч бол чиний жинхэнэ өрсөлдөгч биш
Жинхэнэ өрсөлдөгч чинь чи өөрөө юм

Ялагдсан ч өрсөлдөгчдөө мэхийж ёслон, гар бариад дэвжээнээс бууж байгаа олон тамирчдыг бид харлаа. Тамирчдын гол зорилго бол өрсөлдөгчийг биш өөрийгөө ялахад л оршдог ажээ. Спорт бол шударгаар өрсөлдөх боломж юм. Энгийн амьдрал дээр ч гэсэн чиний өрсөлдөгч бол чи өөрөө.

Хичээллэж болох спортууд маш их байна
Усанд сэлэлт, бокс, чөлөөт бөх, гимнастик, гүйлт, буудлага гээд л зуны олимпийн төрлүүд дуусахаа болих нь ээ. Скэйтборд, Бэйсболл олимпийн төрөлд орох гэж байгааг дуулсан уу? Түүнээс гадна бидний мэдэхгүй маш олон төрлүүд байдаг юм билээ. Монгол хүмүүсийн орж байгаагүй сонирхолтой төрлөөр 2020 оны Токиогийн олимпод чи ч орж болох нь гэсэн үг.

Спорт бол олон улсын хэл, эв найрамдлын бэлэг тэмдэг
Дүрвэгсдийн баг энэ удаагийн олимпод оролцсоныг мэдсэн биз дээ? Бас өмнөд хойд Солонгосын тамирчид инээж байгаад л хамтдаа зургаа авахуулсан байна. Бодит амьдрал дээр хоорондоо дайсагнасан улсын тамиирчид хүртэл бие биенээ тамирчны хувиар хүндэлж байна. Бас бид олимп үзэж байхдаа тайлбаргүй байсан ч ойлгож чадна. Спортын тэмцээн үзэж байхдаа бид 1 хэлтэй болдог. Бид нэгддэг.

Эцэст нь энэ олимпийн Мөнгө, Хүрэл медалийн эзэд болсон тамирчид болон эх орноо төлөөлж оролцсон бүх тамирчиддаа баярлалаа. Үргэлж дэмжсээр байх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(952)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-08-28
ene hachin shar huwtsasig n harhar umnus n iched bhin hen gdg disainer urladiin boldoo urlagin tenger gomdmoor huwtsas yamar aimar shar ungu we portin bor tsaraitai humust bvvr zohihgui bn aminda turin dalbani ungur hisin bhda ichej vhlee

Зочин: Bo.   2016-08-22
Yag unen zuiliig goolingoo Mini chi bichiv bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com