ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Марго Робигийн тоглосон шилдэг 5 кино

Энтертаймэнт  | 2016 / 08 / 22

Тэр үнэхээр халуухан бас үзэсгэлэнтэй. Бас сүүлийн үед хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татаж байна. Бид ч бас юугаар дутах вэ, заавал үзэх 5 киног жагсаалаа.

Марго Робигийн тоглосон шилдэг 5 кино

1. The Wolf of Wall Street (2013)
“Хэрвээ чадвал бариач”, “Титаник”, “Агуу Гэтсби” гээд хит кинонуудаараа бүсгүйчүүл бидний зүрх сэтгэлийг булаачихсан Леонардогийн маань нүүрэн дээр гишгэж чадах халуухан, зоригтой, үзэсгэлэнтэй бүсгүй бол ганцхан Марго байх. Яг тэр хэсгийнх нь зургийг авч хадгалж байсан бүсгүйчүүд байна уу?

2. Focus (2015)
Түүнийг халуухан бас төгс үзэсгэлэнтэй бүсгүй гэдгийг энэ киноноос бүрэн мэдэрсэн байх. Дээрэмчинтэй таарсныгаа гайхамшигтай боломж гэж хардаг бүсгүй энэ киноны Жэссигээс өөр энэ дэлхий дээр байгаа болов уу?.

3. Z for Zachariah (2015)
Дэлхийн төгсгөл ирж, дэлхий дээр хүн амьдрах аргагүй болно. Гэвч нэг л газар аюулгүй үлдсэн байх ба тэнд энэ бүх үйл явдал өрнөдөг. Дэлхий дээр үлдсэн сүүлийн эмэгтэй Chiwetel Ejiofor –ын дүр бүтээсэн бүхнийг мэдэгч сайн залуу болох эрдэмтэн, Chris Pine –ы тоглосон царайлаг, халуухан уурхайчин залуу хоёрын хэнийг нь сонгох бол? Бүсгүйчүүд ер нь юу хүсдэг вэ?

4. The Legend of Tarzan (2016)
Сайхан сэтгэлтэй, эелдэг, сониуч Жэйнийг уран сайхны кинон дээр Марго л төлөөлж чадахаар байсан бололтой.

5. Suicide Squad (2016)
IMAX-ын дэлгэцээс буухад 4-хөн хоног үлдээд байгаа буюу ирэх баасан гарагиас BEN-HUR гарч эхэлнэ. Тиймээс хэрвээ чи Suicide Squad –г үзэж, Харли Күйн (Марго Роби) –ийн өвөрмөц, галзуу, үзэсгэлэнтэй царайг харж хараахан амжаагүй байгаа бол энэ долоо хоногт л амжуулах хэрэгтэй болох нь. Дараа нь үзэж болох ч гэсэн театрын киног театрт нь л үзвэл “кайфтай” биз дээ? Гоолингоо карттай бүсгүйчүүд Өргөө кино театрт 10%-13% хувийн бонустай байдгийг мартав аа.

Эцэст нь бонус:

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(506)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Margo.   2016-09-07
Suicide squad der toglood odoo od bolj bndo huuhnvvdin style shvteen bolood bgaan bishvv tsaana chin ain Jokerin nz hvvhen Harley quinn d sain toglooson

Зочин: ZZ.   2016-08-23
"About Time" дээр гардаг туслах дүр нь бас их гоё шүү.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com