ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би ээжийн охин

Гэр бүл  | 2016 / 08 / 23

Урьд нь би ээжтэйгээ ойлголцохдоо тааруухан байлаа. Ээж минь миний юу өмсөх, идэх, уух, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөхийг минь хүртэл зааж өөрт нь жаахан л таалагдахгүй бол эрс эсэргүүцдэг хэцүүхэн ааштай хүн байдаг юм. Би өөдөөс нь өөрийнхөө санал бодол, хүслийг хэлэх эрхгүй юм шиг л миний үгийг үл тоомсорлох мэт аашилдаг байсан. Энэ байдал мэдээж 20 гарсан эмэгтэй надад тэсэхийн аргагүй залхмаар байсан учир хурдхан хүнтэй суугаад гэрээсээ явахын түүс болдог байлаа.

Би ээжийн охин

Харин нэг өдөр сайхан сэтгэлтэй, халамжтай, миний хүсэл мөрөөдөл, санаа бодлыг хүндэтгэдэг, мөрөөдлийн залуутайгаа би учирч, үерхэж эхлэсэн юм. Энэ үед мэдээж ээж минь түүнийг “рентгэн”-ээр харж байгаа юм шиг л сонжиж, судалсан. Харин ямар азаар ээжийн минь тэр олон шалгуур, даваануудыг нь 100% биш ч гэсэн ээжийн хувьд байж болох, давгүй залуу гэсэн дүнтэйгээр дуусгасан юм байгаан. Бид хоёр сайхан харилцаагаа үргэлжлүүлж эхлэсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа би урьд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй зориг гарган том шийдвэрт хүрч, түүнийгээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийхээр боллоо. Тэр нь юу вэ гэхээр ээжийн хийлгэхийг хүсдэг биш өөрийнхөө дуртай, багаасаа бодож ирсэн ажлаа хийх. Найз залуугүй байх үед маань энэ бол хэзээ ч бүтэшгүй зүйл байсан юм. Яагаад гэхээр манай гэр хотоос нэлээд зайтай харин миний мөрөөдлийн ажил Улаанбаатар хотод. Тийм болохоор ээж, аав хоёр хоёулаа л намайг ганцааранг минь тусд нь гаргаж ажил хийлгэнэ гэдэг хэзээ ч хүлээн зөвшөөрөшгүй асуудлын нэг байсан. Харин найз залуутай болоод тэр маань ээж, аав хоёроос хоёулангаас нь овоо үнэлгээ авсан байсан учраас зөвшөөрөхөөс өөр аргагүй байдлыг бид хоёр үүсгэсэн юм даа.

Ингээд найз залуутайгаа тусдаа гарч амьдраад хоёр жил болсны дараа нэгэн гайхалтай мэдээг гэнэт сонссоноор ээж бид хоёрын ойлголцлын томоос том гүүр бий болж өглөө. Тэр нь миний хэвлийд бойжих бяцхан үр юм. Эмчид үзүүлж мэдсэн тэр үеэр хадмын тал маань бэр гуйхаар болсон байсан нь ээжид минь давхар гэнэтийн бэлэг боллоо. Бэр гуйхын өмнөх өдөр нь хоёр талын аав, ээжүүддээ мэдэгдэхэд аль аль нь баяр хөөр. Гэхдээ мэдээж хүний төрсөн нь хамгаас илүү аз жаргалтай болдог юм билээ. Ээжийн минь нүдэнд нулимс дүүрээд ирж байгаа нь илт байгаа ч түүнийгээ надаас нуух гэж хичээнэ. Эхоны зургийг үзээд тонустай, ховхрол үүссэн байна, аюултай тул хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэдгийг уншсанаас хойш ёстой жинхэнэ утгаараа ээжийнхээ алган дээр бөмбөрөх гэдгийг би мэдэрч байна.

Битгий хөдөл, юу ч битгий хий, юу идмээр байна, хаана ямар сайн эмч байна гээд л санаа зовохгүй зүйл ээжид минь үгүй болсон. Дөнгөж хайраад гаргасан халуун боорцог сайхан шүү гээд л хэлчихсэн чинь маргааш өдөр нь 25 кг-ийн гурил авчихсан гэрт хүрээд ир ээж нь боорцог хайрч байна гээд л, шар тос сайн ид төрөхдөө өвдөдгүй юм ээж нь чамайг төрүүлэхдээ огт зовоогүй төрсөн гээд л энд тэндээс хураасан өрөм, цөцгий олж ирээд л хайлж өгнө. Ямар амттан идмээр байна? Зайрмаг идэх үү? Ундаа уухуу? гээд л яг л жаахан хүүхэд шиг намайг эрхлүүлж байна даа. Энэ зун бараг 3, 4 удаа бүтэн хонь авсан байх. Тэр болгонд нь гэдэс цэвэрлэхэд үнэрийг нь үнэрлэж чадахгүй байгааг анзаарсанчихсан болохоор сүүлд авсан хонины гэдсээ чамайг очихоос өмнө цэвэрлээд амжуулчихлаа, муухай үнэртэхгүй байгаа биздээ гээд инээгээд сууж байсан. Хараад хэчнээн их баярлаж, хайр хүрснийг үгээр хэлэхийн аргагүй. Ээжийн охин ямар байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч, эрхлэх үнэхээр сайхан байна надад.

Гэр орны ажил дээр урьд нь бол энийг ч хий, тэрийг ч угаа гээд 10 минут зүгээр суух боломж олгодгүй байлаа. Харин одоо болохоор өөрөө бүгдийг хийгээд чи яах гээд байгаа юм зүгээр сууж бай гэдэг болсон. Үүнд нь үнэхээр их санаа зовж байгаа хэдий ч хүүхдийн минь байдлаас болоод аль болох хөдлөж болохгүй учраас үгэнд нь орохоос өөр аргагүй.

Ээжийн минь ааш зан хайлсан тугалга шиг болсон энэ үед нөхөр маань хэдий халамжтай ч ээжийн минь сэтгэлийн хажууд хаана ч хүрэхгүй гэдэг нь тодоос тод мэдрэгдэж байна. Хадам ээж маань адилхан л санаа тавьж байгаа ч өөрөөс нь төрсөн охиноос ахин нэг амь бүрэлдэж байхад ээж маань хэнээс ч илүү байдаг юм байна.

Ээжийн минь санаа зовох зүйлс хэзээ барагдаж дуусахыг хэлж мэдэхгүй юм. Хэд хоногийн өмнө эход харуулахад буруу байрлалтай байна гэхийг сонсоод ахиад л санаа нь зовно. Анхны хүүхдээ өөрөөрөө төрвөл сайн юмсан, төрөх хүртлээ эргэхгүй бол яана аа, хүүхэд минь хөдөлж байна гэхээр тэр үед нь зөв байрлалдаа ороорой гэж сайн хэлээрэй гээд л хайр хүргэнэ. Ингэж хэлэх болгонд нь үлдсэн хугацаандаа заавал зөв байрлалтай болно оо ээжээ гэж хэлж тайвшруулахыг оролддог болсондоо.

Яг одоо л би ээжийгээ урьд урьдынхаас илүү ойлгож байна. Ээж минь ч бас миний юу хүсэж, бодож, санадгийг анхааралтай сонсож, зөвлөгөө өгдөг болсон. Та урьд нь ингэдэг байж билээ гэхээр тийм гэж үү гээд итгэж ядна. Өөрөө ч анзаарахгүй миний төлөө хэтэрхий их санаа зовсондоо тэгдэг байсан нь миний буруу гэж хүртэл хэлсэн. Сүүлийн үед бүр ч их нээлттэй ярилцдаг болсноос хойш эмээ маань төдийлөн хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, хатуу хүн байснаас ээж маань өөрөө эхийн хайрыг бага мэдэрсэн юм билээ. Тийм болохоор л өөрийнхөө мэдрээгүйг надад мэдрүүлэх гэж хэтрүүлдэг байснаа сая л ойлгосон юм билээ. Тэр бүх үед би дургүйцлээ илэрхийлж гомдоохоор үг хэлчихээгүйдээ одоо баярлаж байна.

Хамгийн сүүлд хэлсэн сайхан үг нь “Өөрийгөө жирэмсэн байхад юуг ч тоохгүй байдаг байсан хэрнээ охиноо жирэмсэн байх үед айх, санаа зовох юм мундахгүй юм” гэж билээ. Тэгэхээр эх хүн гэдэг өөрийгөө үл хайхардаг хэрнээ үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн тийм л хүн байдаг юм байна. Ээж ээ, одоо л би таныгаа юу юунаас илүүтэй ойлгож байна.

Тандаа хайртай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(591)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: номин.   2016-10-14
Гое нийтлэл байна Ээжийгээ бүр их хайрлаж дахиж гомдоохгүй гэсэн сэтгэл төрлөө баярллаа

Зочин: номин.   2016-10-14
Гое нийтлэл байна Ээжийгээ бүр их хайрлаж дахиж гомдоохгүй гэсэн сэтгэл төрлөө баярллаа

Зочин: Mandah.   2016-09-13
Eej nar bugd gaihamshigtai mundag humuus. Ta nar min baigaagui bol bid haanaas urgaj garah bilee. Eejdee denduu ih hairtai

Зочин: zulaa.   2016-09-06
Ээж гэдэг үг өөрөө их гоё ш дээ Миний ээж яг л энэ нийтлэлийн ээж шиг байдаг даа

Зочин: zochin.   2016-08-28
yasan saihan eejuud ni iim bdag yum bol doo eejdee bi hairtai l daa gehdee jiremsen bhad mungu ug gej neheed eldeveer heleed l nuguuhiig ni olj uguh gej bi hunii gazar zovj yavna daa....

Зочин: найдлага.   2016-08-25
Сайхан нийтлэл байна надад бас ийм сайхан тодносол ирнэ гэж найдаж байна. Ээж намайг багад "чи их царай муутaй" гэдэг байж билээ, одоо болохоор намайг миний сар бүр өгдөг байсан мөнгийг "мэдэхгүй, чи гуйгаагүй байхад өгөө биздээ". Би хувцас хунар бүгдийг нь бэлдэж өгнө тэгэхэд "чи өөртэй таалагдахгүй юмаа надад өгдөг хүний таaлагдаaгүй хувцасыг би яаж өмсөдөг юм" гэдэгдээ. 50 нас дөнгөж гарсан хүн байж "намайг тэжээсэнгүй чи" гэдэг хэзээ нэг цагт ээж минь энэ бүгдээ ойлгох байхдаа !

Зочин: ceruleancc.   2016-08-25
ЁСТОЙ ГОЁ НИЙТЛЭЛ ОРУУЛЖЭЭ, БАЯРЛАЛАА

Зочин: bb.   2016-08-24
evii minii muu eej namaig uvdult uguud emneleg ruu tsug yvah gj bhdaa buur sandraad shatnaas halit evguigishgej bilee , bi amihandaa taitgaruulaad uvduugui bnaa geseer gants turun turtluu yolj orilolgui emneleg hurch torj bilee , daralt ihtei huniig sandargaad ch yahav geed, odoo boltol eej gaihdag shuu minii ohin uvvduhgui bn gj shud zuusaar bgd tursun shuu gd l humuust yrina he he, ter muu novsh harin utsaa salgaj ter chigeeree novshirson doo tegehed bi ter novshiig umuurch muu eejteigee herelddeg bsnaa bodohoor uuriiguu zuhdeg ym , eejee tandaa bi hairtai ta bid 2 odoo ulam dotno bolson ,taniigaa bayrluulj hunii zeregtei shan amidarch ohinoo , duu naraa harj handaj saihan amidralyn tuluu ajillaj yvna ohin tani, daanch hairtai geed nuuren deer n helehees icheed bh ym , gehdee ta odoo minii hairyg mederch bgaa

Зочин: Imogen.   2016-08-24
saikhan niitlel bna. nmg jiremsen baihad eej min ingej ih halamjlaagui ch gesen dotroo medeej sanaa zovj l bsan bn. facebook-r eejiinhee achiig hariuliya gej bodoj bval durgui zuiliig ni buu gesen bsan. ene ni medeej setgel sanaag ni baga zovoogooroi l gesen utgatai bh. hun ehiinhe achiig hariulj yaj chadah bile dee. eejdee hairtai

Зочин: g.   2016-08-24
unshaad uilah shahlaa . oilgoloo bugdiig .bi ch gsn eejteigee yum l bol hereldcheed zuvhun namaig l zagnaad ahiig bolohoor yu ch helsen toohgu ibaigaam shig sanagdad baidag baisan yum gehdee namagi ovdohod hen henees iluu hairlan yu hiihee medehgui dulegnedegsen ingeed bodohoor bi l ooroo turgen hel amtai boldoggui baihdaa

Зочин: Jjjjjj.   2016-08-24
Unshaad uuriin erhgui uilchihlaa минты ээж ч гэсэн яг ийм миний естой бүх юманд оролцоно эхэндээ нээрээ их залхдаг байлаа одоо 20хүрээд амьдралын зах зухаас мэдээд ирэхээр ээжийн минь хайр үнэхээр агуу шүү

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com