ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Мэдээлэл  | 2016 / 08 / 23

Энэ долоо хоногт юу юу туршиж үзэх вэ? Шинэ санаагаар дутаж байгаа бол уншаад үзээрэй.

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?
1. Японд сурах ямар байдаг вэ?
Яг энэ асуултыг сураад ирсэн хүнээс нь асууж, бүрэн төгс хариулт авч, туршлага судлахыг чи хүсэж байна уу? Тийм бол чиний оролцох арга хэмжээ 8 сарын 31-нд 18:40 цагаас Bee Cafe-д болох гэж байна. Тус улсад өөрийн болон засгийн газрын тэтгэлгээр их дээд сургууль, ахлах сургуульд сурч төгссөн 3 бүсгүй Япон хэл сурах арга, гадаадад суралцахын давуу болон сул тал, бидэнд Японд суралцах боломж хэр байгаа, шалгалт шүүлгүүд, Японд сурах, цагийн ажил хийх, амьдрах боломж зэрэг зүйлсийн талаар дэлгэрэнгүй, нээлттэй яриа өрнүүлэн туршлагаасаа хуваалцах юм байна. Арга хэмжээнд оролцох тасалбарын үнэ 6000₮ бөгөөд сайн үйлсэд зарцуулна гэсэн байна лээ. Тэгэхээр чи хэрэгтэй зүйлээ сонсоод авахын хажуугаар сайн үйлсэд ч өөрийн хувь нэмрийг оруулж чадах нь. Дажгүй байгаа биз? Гэхдээ хүний тоо хязгаартай болохоор түрүүлээд гялс бүртгүүлээрэй. Хэрхэн бүртгүүлэхийг энэ https://www.facebook.com/events/1101644913253807/ холбоос руу орж мэдэж аваарай.
2. Аавын өдөр
Биеэ даах тусам бидний ээж аавтайгаа харилцах харилцаа хөндийрч, албархаг болдог ч юм шиг. Ажил, нөхөр, хүүхэд гэсээр уулзах тоо нь ч багасдаг. Ээжүүд биднийг тусдаа гарсан ч үргэлж санаа тавьж, байнга холбоотой байхыг хичээдэг болохоор хөндийрөх нь аавуудыг бодвол арай бага. Бидний анхны баатарууд болох тэд маань охиноо санаж байсан ч, тэрийгээ хэлэхгүй хааяа нэг ээжээр чинь дамжуулж асуулгачихаад сууж байж мэдэх л улс. “Охин хүүхэд аавдаа хайртай байдаг юм аа” гэдэг үг байдаг даа? Тиймээс өнөөдөр аавтайгаа тусгайчлан утсаар удаан гэгч нь ярьж, амьдралынхаа сонин сайхнаас жижигхэн гэлтгүй хуваалцаж, хайртайгаа хэлээрэй. Ямар нэг хэрэг гарсан болохоор биш аавыгаа санаад залгалаа гэдгээ хэлээрэй. Эсвэл дэргэд нь очиж суугаад тэвэрч, тэврүүлээрэй.
3. Маргаашийг бүтнээр нь МаксМоллд өнгөрүүл
Учир нь өдрийн 13 цагаас эхлээд 5 давхарт нь OУХМ Б.Хүсэлтүвшингийн фитнесийн спортын талаарх зөвлөгөө үзүүлбэр, мэйк ап артист Бэллагийн будалтын зөвлөгөө, Гэр бүлийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатарын “Аз жаргалын набор” шинэ номын өдөрлөг, Дэйл Карнеги төвийн сургалт хариуцсан захирал Ө.Чинзоригийн “Амжилтын эхлэл” лекц, Абсолют сургалтын төвийн англи хэлийг хэрхэн хурдан сурах талаар зөвлөгөө лекц гэх мэт арга хэмжээнүүд орой хүртэл үргэлжлэх гэж байгаа юм байна. МаксМолл их дэлгүүрийн 5 жилийн ой болж байгаа бөгөөд энэ баяртаа зориулан дээрх арга хэмжээнүүдээс гадна хэрэглэгчиддээ гоё гоё бэлгүүд барихаар зэхсэн байгаа гэсэн. Тиймээс тэр өдөр дэлгүүр хэсэхээс гадна гайхалтай хэрэгтэйгээр өнгөрүүлэхээр байгаа биз? Заавал очоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ https://www.faceboрok.com/www.maxmall.mn/ холбоосоор орж аваарай.
4. Хэтрүүлж идэхээ яаж зогсоох вэ?
Хэтэрхий их хоолны дуршил чинь илүүдэл жиндээ санаа зовних хэмжээнд хүрсэн бол энэ мэдээлэл чамд заавал хэрэгтэй. Бид яг үнэндээ бие организмынхаа хувьд цадчихсан хэрнээ л, сэтгэлээрээ цаддаггүйгээсээ болоод хэтрүүлэн иддэг юм байна. Дөнгөж тавгаа хоосолсны дараа дахиад идчихмээр ч юм шиг мэдрэмж төрөх нь чиний тархинд “цадсан” гэсэн дохио хараахан очиж амжаагүйнх ч байж болно. Хоол идэж эхэлснээс ойролцоогоор 20 минутын дараа тэр дохио боловсруулагдаж тархинд очдог юм. Тиймээс хурдан иддэг хүмүүс хоолоо хэтрүүлэх магадлал маш өндөр гэсэн үг. Одоо бүгдээрээ тэгэхээр яах нь уу? Хоолоо аль болох тайван, удаан идэж, дараагийн тавгийг захиалах, дэлгүүр орж нэмэлт амттан авахаасаа өмнө 20 минут хүлээгээд үзэх хэрэгтэй байх нь. Тэгж байж л үнэхээр цадсан эсэхээ баталгаатай мэдээд өөрийгөө хорьж чадна.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(242)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: зочин.   2016-08-23
8-р сарын 31 дэхь өдөрлөг зохион байгуулах fb холбоос нь олдохгүй байна

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com