ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүний эрхийн хуульч М.Ичинноров: Ажил хэрэгч эмэгтэйлэг дүр төрхийг хэрхэн бүтээх вэ?

Ажил & Мөнгө  | 2016 / 08 / 24

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн орой, ажлаа тараад би Мэдээлэл технологийн үндэсний паркийг зорилоо. Учир нь тэнд 19 цагаас “Ажил хэрэгч, эмэгтэйлэг дүр төрх бүрдүүлэлт” нэртэй уулзалт, лекц болж өнгөрсөн юм. Илтгэгч нь Хүний эрхийн хуульч, хадагтай М.Ичинноров байсан бөгөөд түүний ярианаас чухал гэж бодон тэмдэглэж авсан 14 санаагаа одоо та нартаа хүргэе:

Хүний эрхийн хуульч М.Ичинноров: Ажил хэрэгч эмэгтэйлэг дүр төрхийг хэрхэн бүтээх вэ?

1. Имиж дүр төрх гэдэг зүйлийг гаднаа хиймлээр бий болгохоос илүүтэй дотроосоо бүтээх хэрэгтэй.
2. Эмэгтэй хүн эрүүл, хариуцлагатай, амьдралдаа сэтгэл хангалуун, сайхан сэтгэлтэй байх нь зөв имиж дүр төрхийн суурь юм.
3. Амьдрал дээрх хамгийн их сэтгэл татам зүйл бол хайр юм. Эх орноо, эр нөхрөө, найзаа, үнэт зүйлээ, ажлаа, даргаа, хамтрагчаа гээд бүхнийг хайрлах хэрэгтэй. Хайр бол агуу эерэг хүч. Хайр бол энэрэл, нигүүлсэл. Хайр бол тэвчээр. Хайр уурладаггүй. Хайр хорон мууг санадаггүй. Хайр шунадаггүй. Хайр хов ярьдаггүй. Хайр бусдыг шүүн тунгаадаггүй. Хайр ойлгодог. Хайр хүнд эрүүл сэтгэлийг, эрүүл сэтгэлгээг, эрүүл харилцааг, эрүүл бие махбодийг өгдөг.
4. Нүд бол сэтгэлийн толь. Бидний нүдийг гэрэл гэгээтэй, сайхан харагдуулдаг зүйл бол эерэг сэтгэлгээ, хандлага, уучлал, хайр болон аливаа зүйлд сэтгэл хангалуун байх явдал юм.
5. Байгаа зүйлдээ талархах нь амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байхын суурь үндэс.
6. Үс сайхан бол зүс сайхан, зүс сайхан бол сэтгэл өөдрөг.
7. Хэн нэгэнтэй уулзсан эхний 54 секундэд анхны сэтгэгдлийг төрүүлж байдаг.
8. Олон нийт, бусад хүмүүсийн дотор байдаг чамайг “Яг л тийм сайхан бүсгүй, сайн хүн байх даа” гэсэн хүлээлтийг үргэлж дааж явах хэрэгтэй.
9. Имиж бол тусгал. Тусгал нь нэг талаас тухайн хүний мөн чанар, нөгөө талаас ажил мэргэжлийн онцлогийн нэгдэл юм.
10. Өөртөө итгэлтэй эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Хүсэл мөрөөдөлтэй, гал халуун тэмүүлэлтэй, өөрийгөө зөв таньж мэдсэн, эерэг болон давуу талаа мэддэг, хамгийн сайн чаддаг зүйлээ хийж байгаа эмэгтэй өөртөө итгэлтэй байдаг.
11. Гар барилтаар хүний энерги мэдрэгддэг. Тиймээс өөртөө итгэлтэй, чангахан атгах хэрэгтэй.
12. Инээмсэглэл бол үнэ төлбөргүй хэрнээ хамгийн сайхан хувцаслалт юм.
13. Ажил хэрэгч эмэгтэйчүүддээ зөвлөхөд хар, бор, саарал гэх мэт даруухан, “чанартай” өнгөөр хувцаслаад мэдрэмжтэй гоёл чимэглэлээр хүч өгөх хэрэгтэй. Даруухан хувцасласан ч түүнийгээ гоё харагдуулах мэдрэмж хамгийн чухал юм.
14. Миний та нарт зөвлөх чимэглэл бол алчуур. Төрөл бүрийн хэмжээ, өнгө, загвар, материалтай алчуурууд хувцаслалтад маш сайхан өнгө оруулж, тансаг харагдуулдаг.

Түүний илтгэлийн гол санаа нь миний ойлгосноор “Хэдий харахад сайхан ч хуурамч дүр төрх бүтээх нь зуурдын амжилтыг л авчирч чадна. Харин өөрийн мөн чанараар, өөрийн жинхэнэ би-ээ илэрхийлэх гадаад дүр төрхийг бүрдүүлснээр урт удаан хугацаанд хүмүүсийн ой тойнд үлдэж, чамайг бүрэн илэрхийлэх болно”.

Мөн ажил хэрэгч эмэгтэй зөв цэгцтэй харагдахын тулд санах хэд хэдэн зүйлс бий хэмээн хадагтай М.Ичинноров өөрийнхөө жишээн дээр тайлбар хийж ярилцсан юм. Дараа нь “Нора Фэйшн” дэлгүүрийнхээ хувцаснуудаас бодитоор үзүүлж юуг юутай, ямар өнгийг ямар өнгөтэй хослуулж болох талаар бүсгүйчүүлдээ зөвлөсөн. Уулзалтын хоёрдугаар хэсэгт “VIDAL” салоны нүүр будагч Б.Алтанзул нүүр будалт, арьс арчилгааны талаарх бүсгүйчүүдийн асуултад хариулж, зөвлөгөө өгөн ярилцсан. Мэдээж бодитоор нүүр будаж ч үзүүлсэн байгаа.

Ингээд сургалт маань бүсгүйчүүдийн халуун дотно яриан дунд товлосон цагаасаа хэтрэн үргэлжилсээр тун өгөөжтэй болж өндөрлөсөн байгаа. Энэ мэт уулзалт сургалтуудын талаар мэдээлэлтэй байхаас гадна өөрийгөө хөгжүүлж, карьераа өсгөхийг хүсэж байгаа бүсгүйчүүд тус арга хэмжээг зохион байгуулсан “Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг” амжилтын группт нэгдээрэй.

Эцэст нь тус уулзалт лекцийг хамтран зохион байгуулсан Хувь хүний хөгжлийн институтын дэргэдэх “Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал” эмэгтэйчүүдийн клуб, Нора фэйшн дэлгүүрийнхэнд талархлаа илэрхийлэх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(573)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-05
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Зочин: albaker.   2018-01-04
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон

Зочин: njnjn.   2017-03-05
tanai saitiig uug n ih sonirhij unshih durtsai gewch tanaih svvliin vyd shine medeelelvvd barag nemhee boliloo ogvvlgvvd bhgu ene tal deeree tvlhvv ajilmaar bnaa

Зочин: kk.   2017-02-28
neeh ih so hamartai nud ni ih hol ch ymuu yamr ch bsn tiim hoorohn bish sh dee xixix

Зочин: Чөтгөр.   2016-11-10
Нээх тэгэж хүмүүсийг доош нь хийсэн юм ярькү л байхын. Зүгэр л хуцалгүй үз. Чадкү бол чимээгүй арил

Зочин: zochin.   2016-10-10
ichinnorovt 1 iim chuhal zan chanar bna ajaad bhad eor ichihgui yum huduunii hunii zan ch yumuu er n amar ch yum shig aij ichihee medehgui nuguu t1-iin dotor uujuu gdg shig...

Зочин: Zochin.   2016-08-29
saihan medeelel baina bayrllaa goolingoo

Зочин: Hh.   2016-08-26
I am a aashtai bitch. Yoo nadad tuslaach ohidoo bi uneheer balair aashtai boloof yum bolgond buhimdaax bnaaa hicheegeed oikgoj bgaach yagaad ch yym uur hureed uurlachaad bh yum nadad tuslaach99

Зочин: Ira.   2016-08-24
Ene ajaa style zaahaar odoo yaah wee kkk yarshig zugeer oor huuli muulia yarisan ni deer bha yaj ch bodson ineed hureed bhiin kk bas sonsood duuraih hun bgA l blgui uguisgehgui

Зочин: nono.   2016-08-24
wahah Ichinhorloo fashion huvtsaslalt zaahaar hetsuuye. Estoi huduunii styletei. Er n ch huduunii huuhen baih. Neg l baahan tod ereen yumnuud holij umsuud baival goyo gej boddog yum baihdaa. Mongold elegant huvtsaslaltiig Buro-n Sodgerel, fashion taldaa huvtsaslaltiig Tuul, daruuhan met bolovch evteihen huvtsaslaltiig Tavan bogdiin Hulan nar l arai deer helj uguh baihdaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com