ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ярилцах сэдэв: Чиний өнөөдрийг хүртэлх эрчүүдтэй харилцах харилцаанаасаа ойлгож авсан 1 чухал зүйл юу вэ?

Хайр & секс  | 2016 / 08 / 24

Бид амьдралын өдөр бүрээс суралцаж, өөрийгөө таньж мэдэн, бусдыг ойлгож байдаг шүү дээ. Эдгээр дундаас эрчүүдтэй харилцах харилцаа маань бусдаас илүү бидэнд хүчтэй сэтгэгдэл үлдээдэг болов уу. Тэгвэл чи энэ харилцаанаасаа юуг хамгийн ихээр ойлгож авсан бэ?

Ярилцах сэдэв: Чиний өнөөдрийг хүртэлх эрчүүдтэй  харилцах харилцаанаасаа ойлгож авсан 1 чухал зүйл юу вэ?

- Өдийг хүртэл хэчнээн залуутай уулзаж болзож үзсэнийг тэр гэхэв. Харилцаа маань огт болж өгдөггүй үеүд ч, гайхалтайгаа бүтэх үе ч байдаг байсан. Тэгээд хэдэн жилийн өмнө би ерөөсөө л өөрөөрөө, олон юм бодохгүй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөөрөө байх хэрэгтэйг мэддэг байсан ч нэг л болж өгдөггүй байсан юм. Харин тэр үед надад “аан” гээд л яах ёстой маань толгойд ороод ирсэн. Тэр үеэс хойш би уулзаж болзож байгаа залуусынхаа ямар ажил хийдэг, ямар царайтай, ямар сонирхолтой, нийгмийн байр суурь гэх мэт зүйлсийн талаар эхэн үед нь огт бодохоо больсон. Зүгээр л энгийн байж, уулзаж ярилцаад л, хүнийхээ хувьд хэн нь хэн бэ гэдгээ мэдэлцэх нь л зөв юм билээ. Бас хэчнээн амар болсон гээ! (28 настай А)
- Эрэгтэй эмэгтэй хүмүүс огт өөр байдгийг л маш сайн ойлгосон доо. Хэзээ ч эрэгтэй хүнийг өөртэйгөө адилтган дүгнэж болохгүй юм билээ. Би асуудлыг нэг өнцгөөс харахад эрэгтэй хүн шал өөр талаас нь бодож байдаг. Тийм болохоор тэдэнтэй ойлголцохын тулд эрчүүдийн “хэл”-нээс бага зэрэг суралцах хэрэгтэй гэж санагддаг шүү. Аан бас, өөр гэдгийг нь зүгээр л хүлээн зөвшөөрөх. (33 настай М)
- Нэг талаараа эрэгтэй хүн өөрийгөө эр хүн, эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй гэж мэдрэхийн тулд л бие биетэйгээ хамт байж, гэр бүл зохиодог юм шиг санагддаг. Бие биедээ тийм мэдрэмж өгч чадаж байгаа харилцаа л удаан тогтдог юм билээ. (31 настай С)

Харин одоо чи бидэнтэй туршлагаасаа хуваалцаач!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(130)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: neilA.   2016-10-24
Yag unendee sain muu nowshiin hvn gj baidaggui yum bnlee. Hvn bvhen sain hvn baihaar bvteegdsen gedeg ugend bi ih durtai. Zvgeer ter hvnii huwid hen be gedegeeree l yalgaatai gej oilgoson. Chi uuruu bas bvh hvnd adilhan handdag gej vv?

Зочин: Zaluusaa.   2016-09-07
Zaluus erchuud maani unshij bga bl ohid huuhnud bidnii bichseniig unshaad ng ym bdtsn ineed ni hured l bj bga bhda bidnii bodol yer ni zov bnu yaj bn heleech kkk

Зочин: qne.   2016-08-31
uuriiguu er.hund hezee ch bitgii.100% zoriul ajil.amidral.hair durlalaa ymagt ylgaj salgaj bai... bi neg kinonoos er hun neg bol nohoi ugui bol huuhed bdg ym gj uzej bsiimdag tedniig bas alind ni hamaarah ve gdgiig ylgaj salga

Зочин: Ariun.   2016-08-31
Ямар ч үед, ямар ч залуугийн дэргэд өөрийнхөөрөө байх нь зөв юм билээ. Анхнаасаа тэрэнд таалагдах гээд өөрөөсөө өөрөөр байвал цаашид ч гэсэн өөр нэгний дүрд хувирч жүжиглэх хэрэгтэй болоод жинхэнэ "би" гээ таниулж чадахгүй тэгээд л явцгүй түүх болно. Тэгэхээр яг тэр үед төрж буй мэдрэмжээ ичиж зоволгүй байгаагаараа илэрхийлэх нь л зөв санагдсан. Бид чинь хааяа гоё санагдах гэсэндээ ч юм уу мэдэхгүй байсан ч мэддэг юм шиг, идэж үзээгүйгээ үзсэн юм шиг, брэнд хэрэглэдэг хатагтай шиг, таалагдахгүй байсан ч таалагдаж байна гээд л худлаа зан гаргадаг ш дээ.

Зочин: Bi.   2016-08-29
Bi ershuud, bi eregtei huntei nzaldag, erchuudtei nzlah iluu amar gdg ohid henii ch songolt bj chaddaggui. Tiimees Chi emegtei hun bolj torson l bol emegteileg talaa tordoj, er em humuusiin zaag yalgaag anhnaas ni oilguulj haritsah yum bol chamaig hundelj hairlah bolno, uuniih ni hariud chi ch bas er huniig hairlaj hundelj chadval hariltsaa chin bat buh baina daa

Зочин: Цацрал.   2016-08-27
эр хүн хүүхэд шиг ч юм шиг гэхдээ ямар үед нь яаж харилцахаа тааруулах л нь зүйтэй юм боловуу. эмэгтэйчүүд бид чинь цаанаасаа л хайрлуулж энхрийлүүлхээр заяагдсан гэж боддог ш дээ

Зочин: Mei.   2016-08-27
Hezeed uuriiguu ene horwoogiin hamgiin saihan emegtei l gej bodoh heregtei uurtuu itgeltei bardam emegteid yamarch er hun unaj tusna erchuud chin tiim l amarhan humuus shuudee mundag lag emegtei harhaaraa bugd l unaj tusdag

Зочин: tsetseg.   2016-08-25
Yamarch eregtei hund 100% itgeed hereggui naanatai tsaanatai l bh heregtei.. Bas uuriiguu hairlaj baij huneer hairluulna shuudee ther uursdiiguu bas bodoh heregtei. Bas 1zuil gevel tr hunees uur zuil ndd chuhal gedgee medruuleh tgehgui bol heterhii uuriig n gd nuur uguud sain handaad buhnee zoriulahaar emegteigee geh setgel gargahaa bolidog ym bnle

Зочин: medku.   2016-08-25
yoostoi meedkuu hun blgn l uur bdim bishoo kk hrn ymr ch eriig uurtuu ahadna gj bodolgui uurtuu itgeltei archaatai bhad l boloh ym shg bn gj bddg bolood bga shu

Зочин: Сара.   2016-08-25
Эрэгтэйчүүдийн уяа угаадсыг нь тааруул.Битгий давраа.Өөрөөсөө өөр хэнийг ч бүү хайрла. Эрэгтэйчүүдийг хайрлах хэрэггүй, зөвхөн өөртөө хэрэгтэй байдлаар ашиглах нь хамгийн зөв хувилбар гэж ойлгов.

Зочин: tl.   2016-08-25
Өө тэгээд л 1,Чамтай зугаацах гэж байгаа хүн , 2,Чамд үнэхээр сайн эсвэл хайртай болсон хүний хандлага бол згр шал өөр. Эхний хүн бол чамайг ашиглахын тулд үнэндээл чихэнд дээр чинь цэцэг ургуулна тийм ч юм авах уу ийм ч юм авах уу наль наль гээд л илт байдаг юм дөөө Аа харин дараагийн хүн бол чамайг л жаргалтай байлгахын төлөө эсвэл инээлгэхийн тулд юу ч хийхэд бэлэн л байдаг гарт чинь хүрэхээсээ хүртэл зүрхшээгээд л нүд рүү чинь эгцэлж харж чадахгүй ичээд л хэхэх Олон эрэгтэй найзтай болохоор ер нь эр хүн ямар үед яаж эмэгтэйчүүдтэй харьцдаг талаар нилээн юм мэдэж авч байна дөөө Ер нь бүсгүйчүүд минь ямар ч үед өөрийгөө л хамгийн түрүүнд тавьж Өөрийгөө л хамгийн их хайрлаж байгаарай ^^

Зочин: Jjjjjj.   2016-08-25
Би нэг залууд аймар сайн хэзээч өөрөөс нь хүчин чармайлт гаргуулдаггүй байсан хэтэрхий сайэ өайсан болохоороо л тэр байх түрүүлж мсж бичээд яриад л уурлаад удалгүй тэгээд харьцахаа больсонлдоо тэгээд эрэгтэй найздаа ингээд гээд ярьтал эрэгтэй хүн сонирхсон эмэгтэйгээ өөрийн болгохын тулд хүчин чармайлт гаргах нь сонирхолтоы бас сайхан байдаг.харин шууд л минийх болсон юм шиг санагдаж эхлэхээр л болимоор санагддаг юмтээ гэж билээ

Зочин: Таны нэр.   2016-08-24
Bi uuriguu hairlahgui bol minii hajuud udaan togtohgui uuriguu hairlaj bj huneer hairluulj, hajuudaa togtooj, jargaltai hariltsaag bosgono gj oilgoson. Gu bol neg bol ul oilgoltsloor duuren, neg bol uur busgui haina, neg bol salaad yavna.

Зочин: Ира.   2016-08-24
Эр хүн өөрийн болгохыг хүссэн хайрласан эмэгтэйдээ гаргаж буй хандлага шал өөр байдгын байналээ зүгээр чамтай энгийн бусадтай адил байвал чи түүнд чухал биш гэсэн үгдээ

Зочин: Muugii.   2016-08-24
Эрэгтэй хүнийг алдахвий гэж айсны хэрэггүй. Чамайг тавиад явуулчихвал тэгээд л мартсан нь дээр

Зочин: nyamka.   2016-08-24
Eregtei hun hundelj hairladag emegteiteigee engiin negentei haritsaj bgaa shigee haritsdaggui Gart ni hurehdee hurtel ovdchihvii gj zoolhnoor hurdeg Hairtai gd helchihvel nadaas yavchihvii gj alguurhnaar ooriigooo oilguuldag

Зочин: Гантуяа.   2016-08-24
Хэзээ ч бүр хэзээ ч ямар ч эрэгтэйд өөрөөсөө илүү итгэж бас өөрөөсөө илүү хайрлаж болохгүй.

Зочин: Sura.   2016-08-24
Чамайг хайрлахаар шийдсэн бол бүх зүйлээ чамд зориулахыг хүсдэг. Тэрийг нь ямар ч эргэлзэлгүйгээр хүлээж авахад их дуртай байдаг гэдгийг ойлгосон.

Зочин: me.   2016-08-24
Миний харилцаанаасаа ойлгож авсан хамгийн чухал зүйл бол: "Хэн нэгэнтэй хайр бүтээхээр шийдсэн л бол зоригтой бай, нээлттэй бай. Эргэлзээ нэгнээ гэсэн сэтгэлийг чинь аажмаар үгүй хийнэ." Нээлттэй байдал Итгэл төрүүлж Итгэл Хүндлэл бий болгож Хүндлэл Хайрыг цогцлооно

Зочин: DG.   2016-08-24
Олон чухал зүйл байна. Хамгийн чухал нь гэвэл, эрчүүдтэй харьцахдаа шалгуураа хэзээ ч битгий бууруул! Эмэгтэй хүн болгонд мөрөөдлийн эр хүн гэж байдаг. Тэр хүн чинь гараад ирвэл чамайг яг байгаагаар чинь, илүү дутуу юу ч нэхэлгүй хайрладаг. Чиний хөл майга байна уу, нүд чинь давхраагүй байна уу, жижигхэн хөхтэй байна уу огт хамаагүй. Тэр залуу чамайг хорвоо дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж харах болно. Харин тийм залуугаа олох гэж байна гээд хэнтэй хамаагүй уулзаад байж болохгүй. Дөнгөж танилцаад чиний тавьдаг шалгуурт нийцэх хүн мөн үү, биш үү гэдгийг нь сонжоод, биш бол харилцаагаа гүнзгийрүүлэх хэрэггүй. Угаасаа чиний доторхыг сонирхож байна уу, гаднахыг сонирхож байна уу гэдэг нь нэг хоёр уулзахад л тодорхой болдог. Амжилт!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com