ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ намрын гуталны загварын голлох чиг хандлага

Загвар  | 2016 / 08 / 26

Эрс хүйтэрчихлээ шүү. Уржигдар л богино юбкатай гүйж явсан гэтэл өчигдөр савхин хүрмээ гаргаж өмслөө. Намар хаяанд иржээ ирж. Хамгийн загварлаг энэ улиралд ямар гутлаар хэдүүлээ гангарвал загварлаг харагдах бол?

Энэ намрын гуталны загварын голлох чиг хандлага
Энэ жилийн гуталны шинэ чиг хандлагууд бүсгүйчүүлд зоригтой сонголт хийхийг санал болгожээ. Жишээ нь:
1. Хэлбэр, стилийн хувьд
70-аад оны зузаан улт
“Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай” – ийн өмсдөг гутал шиг байгаа биз дээ? Өнгөрсөн жилээс индүүн зузаан ултууд хэд хэдээрээ харгадаад эхэлчихсэн болохоор зузаан ул бидний тэгтлээ “айлгах” –аа больчихсон тийм үү?
2. Индүүн зузаан улт
Энэ намар өвлийн чиг хандлагыг тодорхойлсон загварын тайзан дээр ийм зузаан ултууд зөндөө харагдана лээ.
3. Гурвалжин хоншоорт
Бидний хайртай, сонгох дуртай гурвалжин хоншоорт одоо ч трендэд байсаар байгаа нь сайн хэрэг шүү.
4. Эрэгтэй гутал юм уу?
Яг ингэж хэлмээр хэлбэр загвартай гутлуудыг бид хэдэн жилийн өмнөөс л өмсөх болсон. Энэ жил ч шүүгээг чинь чимэх бололтой.
5. Гуя барьсан өндөр түрийт
Өндөр түрийтэй гуталны тренд хүчтэй хэвээр байсаар л байна. Бүсгүйчүүд бид өмсөж ханахгүй байгаа бололтой шүү.
6. Өвдгөөр татсан түрийт
Тэр эргээд ирлээ. Өвдөг дөнгөж шүргэсэн түрий сураг тасраад хэдэн жил болж байсан шүү дээ. Энэ жилээс эргэн ирж байгаагаа тунхаглаад байна.
7. Шагай давсан түрийт
Энэ намрын хамгийн хүсэмжит гутал бүдүүн өсгийтэй шагай давсан түрийт байна. Харин арзгар ул, том үдээстэй байх уу, цэвэрхэн цахилгаантай л байх уу гэдэг нь чиний сонголт.
8. Өсгийний загварын хувьд
Гурвалжин өсгий
9. Ганган, өвөрмөц өсгий
Энэ жилийн намар, өвлийн цуглуулгаа гаргахдаа дизайнерууд маань гутлынхаа өсгийтэй тулж ажилласан бололтой.
10. Бүдүүн өсгий
Энэ жил хамгийн ихээр бүсгүйчүүлийн сонголтод байх өсгий мөн л бүдүүн байх шинжтэй байгаа.
11. Материал, хээ, чимэглэлийн хувьд
Могойн арьсан хээ
Нэг хэсэг гуталны загвараас хээ гэдэг зүйл бараг л мартагдчихсан байсан. Харин энэ намар могойн арьсан хээгээр эхлэлээ тавиад эргэн ирж байна.
12. Барокко хоргой
Цэцгэн хээ, шигтгээн чимэглэл барокко хэв маяг.
13. Метал өнгөнүүд
Хэдэн жилийн өмнө дэлгүүрийн лангуун дээр ганц хоёрхон харагдах метал өнгийн гутлыг “Ямар галзуу хүмүүс нь ийм гутал өмсөх бол оо?” гэж бодонгоо хардаг байсан бол тэр галзуу хүмүүс нь одоо бид өөрсдөө болох нь. Гэхдээ илүү загварлаг хүмүүс...
14. Гялалзаад өг
Гялалзсан гутлууд энэ намар өвлийн загварын тайзуудыг гэрэлтүүлэхээрээ нэг болсон. Харин одоо гудамжыг чимэх цаг нь ирж байна.
15. Хиймэл үсэн чимэглэл
Яг энэ трендэд бид бэлтгэлтэй байсан биз дээ? Жижигхэн жижигхэн үснүүд хааяа хааяа харагдаад л байсан шүү дээ.
16. Хамба хилэн
Сонгодог, язгууртан хэв маяг гутлуудыг чимж байна. Энэ намар хар хөх хамбан гутал яагаад сонгож болохгүй гэж? Хар арьсан, илгэн гуталнуудаа түр хойш тавьчихъя.
17. “Лаак”-н
Өө, “лаак”-н гутлууд минь нааш ир. Нэг сайхан тэврээд өгье, та нарыг. Чи ч гэсэн “лаак”-н гутал өмсөхдөө баяртай байгаа биз дээ?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(589)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: kk.   2017-02-28
gajigtai style bnaa kk

Зочин: me.   2016-08-27
za tgd yag ene chigeer n omsood yawahgui n l oilgomjtoi shuudee humuusee. todorhoi hemjeegeer iimerhuu style-g shingeesen gutal trend bolno uu gehees yu gj l ene gutalnuudiig omsood ywh we dee. ene bol zagwariin taizan drh baga zereg hetruulegtei style

Зочин: fvf.   2016-08-26
hamban gutal goy haragdaj bn , odoo flatform gutal mynga surtalchlaad trend gej zarlaad ch humuus hudaldaj avahgui bhoo , guy barisan har hamban gutaltai neg huuhniiig harsan , goy haragddag ym bnlee , neg olj avah ymsan

Зочин: anna.   2016-08-26
gaj yumbe

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com