ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүд “хайр зарлаад” эхлэх үед заавал санах 4 зүйл

Хайр & секс  | 2016 / 09 / 05

Бүсгүй хүн л болж төрсөн хойно эрчүүд бидэнд татагдаж, дурлаж хайрлах нь тодорхой. Тэр нь ч бидэнд таалагддаг. Гэтэл бид заримдаа хэн нэг эрийг өөрсдөд маань “хайр зарлах” үед яахаа мэддэггүй эсвэл өөрийн мэдэлгүй хачирхалтай зан гаргачихдаг шүү дээ.

Эрчүүд “хайр зарлаад” эхлэх үед заавал санах 4 зүйл

Ер нь хэн нэг залуу хайр сэтгэлтэй болчихлоо гээд араас гүйгээд ирэхээр бүсгүйчүүд бидний өөртөө итгэх итгэл нэмэгдэхийн хажуугаар “их зан” гаргах хүсэл маань төрнө. Эсвэл түүний өмнө буруутай ч юм шиг санагддаг. Гэхдээ:

1. Тэр чамд дурлаж, хайрлалаа гээд чи түүнд өртэй гэсэн үг биш
Үнэндээ тэр хүн чамд дурласан нь түүний л асуудал. Харин эргүүлээд чи түүнд дурлах эсэх нь чиний хэрэг. Тэгэхээр тэр чамд дурласан гэдгээ хэлж, нэг талаар өрөвдөлтэй ч юм шиг зүйлс ярьлаа гээд чи түүнд өртэй гэсэн үг биш. Ямар нэг байдлаар түүний тав тухын тухай бодох ч хэрэггүй.

2. Гэхдээ тэр чамд дурлаж, хайрлалаа гээд чи түүнийг үл тоомсорлож болохгүй
Энэ бол хүний сэтгэлийг уландаа гишгэж байгаа хамгийн муухай үйлдэл. Би нэлээн олон жилийн өмнө яг ийм зан гаргаж байсан юм. Түүндээ одоо ч харамсдаг. Ахин тааралдвал ухаангүй тэнэг зүйл хийсэндээ уучлал гуйна гэж боддог. Чамд үнэн сэтгэлээ өгчихөөд байгаа тэр залуу чамд үнэхээр таалагдахгүй, хамт байхадд тохирохгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бол сэтгэлийг нь хүндэлж байгаагаа хэлээд, нөхцөл байдлыг аятайхнаар ойлгуулаарай.

3. Тэр чамд дурлачихсан ч чи түүнд сэтгэлгүй бол чи түүнийг өрөвдөх шаардлагагүй
Эхний хэсэгт хэлсэн дээ? Тэр чамд сайн болсонд чи буруугүй. Тэр ч буруугүй. Тиймээс сэтгэлийг нь бодож уулзах, болзох, үерхэх ч хэрэггүй гэсэн үг. Бүх зүйлийг ойлгомжтой болгож хэлэх нэг удаагийн уулзалт байхад л хангалттай.

Гэхдээ цаашдаа нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг бид мэдэхгүй л дээ. Чамайг тоохгүй байсан ч тэр үргэлжлүүлэн чамайг гэсэн хэвээр байж болно. Хэцүү үед дэргэд чинь байж, анхаарал халамж тавьж, чин сэтгэлийн хайраа чамд мэдрүүлсээр байж ч болох юм. Энэ үед зүрх сэтгэл чинь түүнийг чамайг жаргааж чадах хүн байна гэж хэлээд байвал яагаад дагаж болохгүй гэж? Эцсийн шийдвэрийг чи л гаргана.

4. Өөрийгөө хайрлах хэрэгтэйг тэр чамд ойлгуулна
Эрчүүд дурлахаараа бидний хөлийн хурууг ч хөөрхөн гэж хардаг. Чиний үс чинь үнэхээр гоё, нүд чинь хөөрхөн, инээхээрээ бүр өхөөрдмөөр харагддаг. Чи түүнийгээ мэдэх үү? гээд л... Энэ нь чамд олж анзаараагүй байсан өөрийн гоо сайхнаа мэдэхэд, мэдрэхэд, түүнийгээ хайрлахад чинь туслах болно. Тэгэхээр нөхцөл байдлыг “төвөгтэй, нойтон хамуу шиг” гэж биш “надад үзэсгэлэнтэй зүйл ийм олон байсан байна шүү дээ” хэмээн инээмсэглэж хүлээж аваарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(377)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Mongol zaluu.   2018-04-03
Энэ дэлхий дээр 7 тэр бум хүн аж төрж байна. Хүн бүр бодол санаа, царай төрхөөрөө өөр өөр байдаг. Охидууд, бүсгүйчүүд шинэ танилцсан залуусаа өмнө үерхэж байсан залуу шигээ л боддог. Яг үнэндээ охидмуу залуусд гомдсон сэтгэлээ сайхан сэтгэлтэй залуусд гаргадаг гэдгээ ч мэддэггүй.

Зочин: Guide.   2016-09-06
Hen negen zaluu hair zarlaad ehleh ued yalgaj tanih ni chuhal. Zuvhun tur zuuriin sexiin hariltsaand oroh gej sonirhoj bj bno. Busdyg bitgii aldaasai gesendee buchlee.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com