ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Алаглан харагдах алчуур мину зээ!

Загвар  | 2016 / 08 / 31

Амралт зугаалга маань ч дуусаж өнгө өнгийн сорочка, энгийн цамц майкнуудаа өмсөөд, ажлыг гялалзуулаад өгөх намар цаг ирчихлээ байна. Гэхдээ энэ намар бүртийх ч чимэглэлгүй өнөөх цамц, майкнууд чинь арай өөр харагдах нь. Яагаад гэж үү?

Ажилдаа юу өмсөх вэ: Алаглан харагдах алчуур мину зээ!

Яагаад гэвэл чи жижиг, торгомсог алчуураар чимж өгөх учраас...

Өдөр тутамдаа ажил хэрэгч хэв маягийг тодотгосон хэв маягаар хувцасладаг хувцас загварын блогчид хүзүүний жижиг, торгомсог алчуурыг сүүлийн үед онцлоод байгаа. Зүүчихсэн байхад ч дэгжин, цэвэрхэн харагдах юм. Чи ч тэднээс санаа авч болно шүү дээ.

Алчуур ихэвчлэн эрээн, хээтэй байх учраас цамцаа цулгуй өнгөтэй байлгасан нь дээр. Яг доорх зураг дээрх шиг. Харин алчуур чинь чамайг онцгой харагдуулах хэрэгтэй учраас тод өнгө эсвэл бүр нандин мэдрэмж төрүүлэхүйц зөөлөн өнгө гэх мэтээр сонгож болно.

Даавуун банда алчуур байж болох ч гэлээ тансаг биш чөлөөт хэв маягийг илэрхийлж харагдах болохоор торгон материалтай алчуур сонгох нь дээр. Мөн жижиг байх тусмаа залуулаг, орчин үеийн, загварлаг харагдана. Том алчуур зүүвэл овортой харгадаж магадгүй шүү.

Мөн чиний тухайн өдрийн хувцаслалт, сэтгэл санаанаас хамаарч алчуур чинь 2 янз байж болно.

1. Цоглог, эрч хүчтэй харагдуулах алаг эрээн

2. Намбалаг, эмх цэгцтэй харагдуулах геометрийн дүрсэн хээ, цөөн өнгө

Бас ийм маягаар зүүж болно.

A photo posted by Helen-Jayne (@bohotailor) on

A photo posted by LEVI NGUYEN (@tlnique) on

A photo posted by annette (@theversastyle) on

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(432)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nemkhee.   2016-09-01
tgd iim alchuur mongoloos haanaas awah we

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com