ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үсийг хурдан тослогтоход нөлөөлдөг, бидний нийтлэг 7 алдаа

Гоо сайхан  | 2016 / 09 / 01

Үс сайхан бол зүс сайхан. Зүс сайхан бол сэтгэл өөдрөг. Тийм ч болохоор бүсгүйчүүд бид гоё сайхан харагдахын хажуугаар сэтгэл өөдрөг байхын тулд үсэндээ маш их анхаардаг. Энэ үед хамгийн их асуудал болдог зүйлсийн нэг нь амархан тослогтох явдал шүү дээ. Хурдан тослогтох нь чиний үсний өөрийн онцлогоос гадна бидний үс арчилгаандаа гаргадаг нийтлэг алдаануудаас болдог. Ямар алдаа гаргаснаар тослогтоод байдаг вэ гэхээр:

Үсийг хурдан тослогтоход нөлөөлдөг, бидний нийтлэг 7 алдаа

Алдаа 1: Шампуниар хангалттай сайн угаадаггүй
Үсээ шампуниар тогтмол хугацаанд сайн угааж байх нь үсэн дээр тогтсон тослог болон бохирдлыг гүн цэвэрлэж өгнө. Мөн хуйхан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, хуйхны гүнд бохирдол үүсэхээс сэргийлдэг. Гэтэл дутуу угааснаас болж үсний уг буюу хуйханд бохирдлууд цугларч, хагтахад нөлөөлнө. Мөн сайн цэвэрлэгдэхгүй байгаа хуйх тослогтох нь хялбар байна.

Алдаа 2: Хэтэрхий ойрхон давтамжаар шампуниар угаах
Тогтмол хугацаанд шампуниар угааж байх хэрэгтэй ч бас түүнийгээ хэтрүүлж болохгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Хэт ойр ойрхон угаах нь үсний өөрийнх нь байх ёстой тослогийг үгүй хийчихдэг. Тэгэхээр яг л биеийн арьс хэт их савандаж угааснаас болж тослоггүй болж хуурайшдаг шиг хуйханд ижил нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай. Үүнээс харахад үс тослогтож харагдах нь зөвхөн бохирдлоос болдоггүй гэдгийг илтгэж байна.

Мөн дээрээс нь хэрвээ чи цэвэр агаартай, чийглэг уур амьсгалтай орчинд амьдардаг бол үсээ 4-5 хоногийн зайтай угаахад болно. Тоосжилт ихтэй бохир байдаг бол 2-3 хоногт 1 удаа угаагаарай.

Алдаа 3: Хэт халуун усаар угаах
Магадгүй чи час хийсэн халуун шүршүүрт орох дуртай байх. Шүршүүртээ оронгоо мэдээж хэрэг үсээ ч мөн хамтад нь угаачихдаг байх тийм үү. Тэгвэл халуун ус нь мөн л хуйханд сөрөг нөлөөтэй байдаг байна. Дан ганц хуйханд гэхээс гадна биеийн бусад хэсэгт ч гэсэн тийм ч таатай биш байдаг. Тэгэхээр хэт халуун биш бүлээн усанд орж байх нь чиний арьсыг зөөлөн, булбарай болгохоос гадна хуйханд чинь ч мөн тустай. Мөн хүйтэн бүлээн усанд орж сурвал биеийн дархлаанд сайнаас гадна арьсыг чинь уян хатан болгоно. Гэхдээ үсээ хүйтэн усаар угаах хэрэггүй шүү.

Алдаа 4: Янз бүрийн хэлбэржүүлэгч болон бусад бүтээгдэхүүн тохирохгүй байх
Үсээ мэдээж хэрэг янз бүрийн хэлбэрт оруулах, энд тэндээ өрвийгөөд байгааг нь дарах зорилгоор вакс, гель, цацлага гэх мэт бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Тэдгээрийн дийлэнх нь мөн л өөртөө их хэмжээний тос агуулж байдаг учраас үс тослогтох бас нэгэн том шалтгаан болж өгдөг.

Алдаа 5: Бараг өдөр бүр үсээ индүүдэх, ороох
Зарим нь буржгар үсээ шулуун болгох гэж зарим нь зүгээр л сайхан харагдуулах гэж үсээ индүүддэг. Харин энэ үйлдлээ тогтмол хийх нь үсэнд чинь муу нөлөөтэй. Байнга халуун юмаар түлээд байна гэхээр чамд төсөөлөгдөж л байгаа байх. Үр дүнд нь үс чинь хатаж, хугарахаас гадна бохирдол, шороо тосыг өөртөө татаж, тослогтохдоо хялбар болдог. Тиймээс бид өөрийнхөө төрөлх үсэнд хайртай байхаас гадна цахилгаан хэрэглэлгүй ороож сурах хэрэгтэй юм. Яаж гэдгийг тун удахгүй нийтлэх болно оо.

Алдаа 6: Үсээ буржийлгах, хөвсийлгөх гэх зэрэгтээ ашигладаг сам болон бусад багаж бохир байх
Энэ нь яг л нүүрээ будахдаа ашигладаг багснууд бохир байгаатай адил. Бохир багс ашиглаад байвал арьсанд муугаар нөлөөлдөгтэй адил бохир сам, бигүдь зэргийг ашиглах нь хуйхыг бохирдуулдаг. Тиймээс үсэндээ хэрэглэж байгаа хэрэгслүүдээ аль болох цэвэр байлгаж, цаг хугацааных нь дагуу хэрэглэж сольж байгаарай.

Алдаа 7: Хэт их самнах
Зарим эрдэмтдийн яриагаар үсээ өдөрт 100 удаа самнаж байх нь тархины цус харвалтаас сэргийлэхээс гадна үсний ургалтад сайн гэдэг. Гэхдээ хэт их самнавал гоёмсог харагдахаасаа илүүтэйгээр хуйхны тослогийг хэмжээг улам бүр нэмэгдүүлчихдэг.

Хэрвээ дээрх алдаанууд чамд ойр сонсогдож байвал яг одооноос үс арчилгаандаа шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн үг. Хэрхэн зөв арчлах талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(969)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com