ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал -1

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 01

Аз жаргалтай, үр бүтээлтэй амьдрал бол ерөөсөө л дадал юм. Өөрийгөө аз жаргалтай, үр бүтээлтэй байлгах тэр дадлуудыг өөртөө суулгаж чадсан уу үгүй юу гэдгээр л хэрхэн амьдарч байгааг тодорхойлж болно. Жишээ нь залхуу байна гэдэг нь зүгээр суух дадлыг хэзээнээс ч юм өөртөө бий болгочихсон байна гэсэн үг. Эсвэл шинэ гадаад хэлийг 5 сарын дотор л сурчихсан бол хүссэн, хэрэгтэй гэж бодсон зүйлдээ тууштай байхыг өөртөө дадал болгосон байна. Нэг л зүйл нь бүтэхээ больчихвол сэтгэлээр уначихдаг бол гутранги үзлийг өөртөө дадал болгочихжээ гэж ойлгож болно. Тэгэхээр бид амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд өдөр тутамдаа хийдэг дадлуудаа л зөв болгох хэрэгтэй юм.

Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал -1

Гоолингоогийнх нь санал болгох доорх дадлуудын зарим нь энгийн мэт санагдаж болох ч хэрэгжүүлэх үед чамд гайхалтай мэдрэмж төрүүлнэ.

Хэрвээ чи одоогийнхоосоо илүү аз жаргалтай баймаар байвал...
1. Эерэг сэтгэлгээ, үзэл бодолтой хүнтэй өдөрт эсвэл 7 хоногт 1 удаа уулзаж ярилц.
2. Өдөр бүр өөртөө тохиолдсон 3 сайн сайхан зүйлийг тэмдэглэж бичиж бай.
3. Хүчээр ч болов өдөр бүр инээ.
4. Өдөр бүрийн 1 минутыг нар руу харж мишээхэд зарцуул. Бүрхэг өдөр бол утасныхаа чийдэнг асаагаад түүн рүү хар.
5. Өдөр бүр 20 минутаас илүүгээр биеэ хөдөлгө. Алх, бүжиглэ, гүй эсвэл дасгал хий.
6. Өдөр бүр дор хаяж нэг хүнийг тэвэр.
7. Хуучны найз, хамаатан руугаа залгаж, утсаар удаан ярь.
8. Хобби, сонирхолдоо өдөр бүр 30 болон түүнээс их минутыг зарцуул.
9. Өөртөө зориулж шинэ зүйл худалдаж ав. Шинэ төрлийн кофе ч байж болно.

Стресс, уур бухимдлаа удирдаж сурахыг хүсвэл...
11. Дор хаяж 2 минутын турш гүнзгий амьсгал. Энэ хооронд зөвхөн амьсгалдаа анхаарлаа хандуулаарай.
12. Сунгалтын дасгал хий.
13. Тайвшруулах дуу, ая эсвэл дуртай дуугаа сонс.
14. Хайртай хүн, найз эсвэл тэжээвэр амьтнаа тэвэр.
15. Чамайг бухимдуулах гээд байгаа зүйлээс 5 минутын завсарлага ав.
16. Лаванда эсвэл шимтэглээ цэцгийн үнэртэй эфирийн тос чамайг тайвшруулна.
17. Нарны туяанд (гадаа) 5 минут суу.
18. Зураг зур.
19. Найз бүсгүйтэйгээ 10 минут утсаар ярь. Зөвхөн түүний сонин сайхныг сонсох байсан ч хамаагүй.
20. Үсээ гоё янзлах, хумсаа будах зэргээр 10 минутыг өнгөрөө.
21. Түр дуг хийгээд ав.
22. Бохь зажил.

Өөртөө илүү итгэлтэй баймаар байвал...
23. Өөрийнхөө талаар бодоод хамгийн дуртай 3 зүйлээ бич. Түүнийгээ чангаар унш. Зан чанар, гадаад төрх, ур чадвар юу ч байж болно.
24. Гараа ташаандаа аваад босож цэх зогс.
25. Биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодосгож хувцасла.
26. Хэцүү нөхцөл байдалтай нүүр тулахдаа юу хэлэх, хийхээ сайтар бэлдээд ор. Бэлтгэлтэй байх нь чамайг илүү итгэлтэй болгоно.
27. Юунд ч битгий санаа зов. Оронд нь ганцаараа байж болох газар очоод сунгалтын дасгал хий эсвэл урт амьсгаа авч бүх зүйл болдгоороо болно гэж өөртөө хэлээрэй.
28. Өөрийнхөө дутагдлыг нуух биш зоригтойгоор ил гаргаад, хүлээн зөвшөөрсөн цагаас эхлэн тэр нь дутагдал байхаа больдог.
29. Сайн найз, хамаатнаасаа чамайг магтаж өгөхийг хүс.

Өөрийгөө илүү ихээр таньж мэдэхийг хүсвэл…
32. Өдөрт 15 минутаас их хугацаагаар ном унш.
33. Ой модоор алх.
34. Танихгүй хүн ч хараад нэгийг бодож, хоёрыг тунгаахаар үйлдэл хий.
35. Физологийн хүсэл тачаалаа хорилгүй, өөрөөр нь байлгаж, хүссэнээ хий.
36. Зэн, бясалгалын хичээлд хамрагдаж, өөрийгөө сонс.
37. Оддыг ширт.
38. Өөрийгөө, үйлдэл бүрээ ажигла.
39. Нар мандах, жаргах үеийн үзэсгэлэн гоог харж бишир.

Илүү хүчирхэг сэтгэлтэй, уужуу дотортой болохын тулд...
40. Хэн ч саад болохгүй чимээгүй газарт 15 минутын цаг тавьж суугаад нүдээ аньж зөвхөн амьсгалдаа анхаарлаа хандуул.
41. Одоог л мэдэр. Шувуу ямар өнгөтэй байгаад, хоолноос юу юуны амт амтагдаж байгаад, ногоон өнгөний хэчнээн олон төрлийг харж байгаагаа гээд одоог л хар, мэдэр.
42. Санааг чинь зовоох зүйл гарвал өөртөө “Ирээдүйн би минь үүнийг зохицуулаарай” эсвэл “Өнгөрсөн бол өнгөрсөн” гэж хэлээд орхи.
43. Гэнэтийн өөрчлөлтийн дотор нь орж төөрөлгүй дэргэдээс нь ажигла. Тухтай нь аргагүй сууж байсан орон зайг чинь хэрхэн түйвээж байгааг харж таашаал ав.

Хүрээллээ тэлэхийг хүсвэл…
45. Чин сэтгэлийн инээмсэглэлийн хүчийг өдөр бүр ашигла.
46. Танихгүй хүнтэй ч хамаагүй харц тулгарвал инээмсэглэж сур.
47. Танихгүй хүнтэй түрүүлж яриа эхлүүл.
48. Өдөр бүр харьцаж байгаа хүмүүстэйгээ аль болох чөлөөтэй байж, энгийн асуултуудыг түрүүлж тавь. Гэхдээ эрээ цээргүй биш.
49. Ярилцаж байгаа хүнтэйгээ хамтдаа инээх боломжийг нээж ол. Тухайн нөхцөл байдалд эергээр, хөгжилтэйгөөр хандаж, түүнийг инээмсэглүүл.

Хэрвээ чи болзох залуу эрж байгаа бол…
51. Өдөр бүр хувийн ариун цэвэр, гадаад төрхөндөө сайтар анхаарал хандуул. Шүршүүрт орж, сайхан хувцаслалгүйгээр гэрээсээ бүү гар.
52. Болж л өгвөл инээмсэглэ.
53. Ямар ч зүйлийн талаар гомдоллож, сөрөг утгатай зүйлс ярихаас зайлсхий.
54. Биеэ чөлөөтэй байлга. Гэхдээ мөрөө цэхэлж, хөлөө аятайхнаар ачиж, толгойгоо өргөж аль болох элгээ тэврэхээ боль.
55. Танихгүй эртэй харц тулгарсан ч шууд буруулалгүй харцаа тогтоож сур.

Бусдад тачаангуй харагдахыг хүсвэл…
56. Биеийнхээ багахан хэсгийг ил гарга. Мөр, хөл, эгэм гэх мэт дуртай хэсгээ сонгож болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.
57. Улаан өнгөний хүчийг ашигла. Уруулын будаг, бариу цамц, хумсны будаг, гутал гэх мэт.
58. Эелдгээр туслалцаа хүс.
59. Эрчүүдтэй ухаалгаар мэтгэлц. Гэхдээ эцэст нь эгдүүтэйгээр бууж өг.
60. Өсгийтэй гутал өмс. Цэгцтэй, цэвэрхэн харагдана.

Одоогийнхоосоо илүү “гоё” найз бүсгүй байхыг хүсвэл…
65. Сексийн өмнөх оршлыг таван минутаас илүү уртасга.
66. Үйлдэл, үг бүртээ хайртын чинь хариу үйлдэл ямар байгааг сайн ажигла.
67. Секс хийхийн өмнөх 2 цагт юм идэх хэрэггүй. Хэрвээ идэх хэрэгтэй байвал аль болох хөнгөн хоолло.
68. Харцаараа харилц, ярилц.
69. Унтлагын өрөөгөө секс хиймээр орчинтой болго.
70. Илүү хөгжилтэй бай.

Илүүдэл жингээ хаяхыг хүсвэл…
71. Өдөрт багаар бас эрүүлээр 6 удаа хоолло.
72. Өдрийн эхний хоолоо орноосоо боссоноосоо хойш 30 минутын дотор идээрэй.
73. Өглөөд 10 болон түүнээс их минутаар биеэ хөдөлгө. Дасгал хий, нохойгоо салхилуул.
74. Өдөрт 1 болон түүнээс их цагийг дасгал хөдөлгөөнд зориул. Өдөр бүр шүү.
75. Хоол бүрийн өмнө 1 аяга ус уу.
76. Тавгаа ногоо, өөхгүй мах, жимс, үр, нарийн ногоогоор дүүргэ.
77. Давс, өөх, сахар, гурил, будаа гэх мэт цагаан хүнсийг ногоон, улбар, улаан, бор өнгийн хүнсээр соль.
78. Йог, бүжиг, хананд авирах, ууланд авирах гэх мэт шинэ, биеийн хүчний хоббитой бол.
79. Нохой тэжээ.
80. Очих гэж байгаа газраасаа машинаа зайтай тавьж бай.

Биеэ булчинжуулахыг хүсвэл…
81. Хоол бүрийнхээ уурагт анхаар.
82. Өглөө бүр суултын дасгал хий. Долоо хоног бүрээр суултынхаа тоог нэм.
83. Өглөө бүр гар дээрээ суниа. Долоо хоног бүрээр суниах тоогоо нэм.
84. Өглөө бүр гэдэсний таталт хий. Долоо хоног бүрээр таталтынхаа тоог нэм.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(613)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: D Odsuren.   2016-09-25
Petrobis iin ajilsag hamt olond bayrlalaa 20 jil saihan uilchluullee amjailt husii

Зочин: ninj.   2016-09-04
yaj hunteii nzud bolj chin setglese yriltsah ve. yaj dotno handlaga turuleh ve?sn nztai bolmor bh yum :/

Зочин: enhee.   2016-09-02
yostoi heregtei medeelel bn bayarlalaa goolingoo :)))

Зочин: Aliunaa.   2016-09-02
bayarlalaa Goolingoo :) harin ene setgegdel hesegt bicheed baigaa taniltsana gesniig ni delete-lej boldog bol .... ene site biye uneldeg gazar bish shuu dee mmmm-d handaj helehed !!!

Зочин: Mmm.   2016-09-01
Mash hurdan zalgaarai ah naraa

Зочин: Mmm.   2016-09-01
Taniltsay jaahan zvil deer chini setgeleesee taniltsah hvntei

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com