ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Мэдээлэл  | 2016 / 09 / 06

Энэ долоо хоногт чи өөртөө хэрэгцээтэй юу хийвэл гоё вэ? Үргэлжлүүлээд уншаарай:

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?
1. Гоо сайхнаа өөртөө даатгадаг болъё
Ирэх хагассайн өдөр чи завтай юу? Хэрвээ тийм бол целлюлитийн эсрэг үйлчилгээтэй кофетой гуужуулагч, үсийг эрүүлжүүлж, ургалтыг хурдасгах гангатай цацлага, тайвшруулж, алжаал тайлах ванны бөмбөлөг, уруулын арьсыг чийгшүүлж, булбарай болгох уруулын тэжээл гэх мэт зүйлсийг хэрхэн хийхийг сурах “Coffee and Beauty” уулзалт сургалтанд чамайг урьж байна. Дээр хэлсэн зүйлсийг өөрийн гараар хийж сурахаас гадна хийсэн бүтээгдэхүүнүүдээ гэр рүүгээ авч яваад өөрөө хэрэглэж болно. Өөрийнхөө хийсэн зүйлийг өөрөө хэрэглэж үр дүнг нь мэдэрнэ гээд бод доо! Гоё байгаа биз? Дээрээс нь хэрэглэж байгаад дуусах үед нь чи яаж ахиж хийхээ мэдэж байна гэхээр бүр ч гоё. Сургалтын төлбөр 30,000₮ бөгөөд 20 хүн л бүртгэх юм билээ шүү. Төлбөрт нь хүссэн уух зүйлээ захиалах боломж багтсан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 99050704 99055420 дугаарууд болон энэ https://www.facebook.com/events/176050722826689/ холбоосоор орж мэдэж аваарай.
2. Атрын талбайд очиж ургацын далайгаар “амьсгалах” өдөр
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд “Мартагдашгүй намар 2016” фото өдөрлөг болно гэдгийг мэдсэн үү? Намар бүр илгээлтээр явдаг байсан хуучны үеийг санагдуулах тэр өдөр чи ч бас 60,70-аад оны үеийнх шиг хувцаслах хэрэгтэй. Бямба гарагийн өглөө эрт 06 цагт Тусгаар тогтнолын ордны урд талбайд цугларч автобусандаа суугаад Төв аймгийн Угтаалцайдам сум руу хөдлөх бөгөөд атарчдын талбай дээр очоод нээлт хийж тангарагаа өргөн Зил 130 машины тэвшин дээр сууцгаан Хадлангын талбай руу хөдөлнө гэх мэт оройг хүртэл урьдчилан гаргасан хөтөлбөрийн дагуу аялж, зураг авч, хөгжилдөн өдрийг өнгөрүүлэх ажээ. Мэдээж фото өдөрлөг учраас багт хуваагдан зургийн уралдаанд оролцоно. Бүтэн өдрийн унаа, 3 хоолны үнэ багтсан нийт 40,000₮-ний төлбөртэй гэсэн байна.9 сарын 8-ыг хүртэл бүртгэх бөгөөд одоогоор бүртгэл 80%-тай явагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. 96990069 дугаар руу залган дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна https://www.facebook.com/events/1192525117486177/ энэ холбоос руу ороорой.
3. Мөрөөдлөө бичээд л олчих
“Чиний мөрөөдөл юу вэ?” гэх асуултад одоог хүртэл сайн мэдэхгүй л байна эсвэл ямар нэг зүйл хэлсэн ч дотроо түүндээ итгэлгүй байгаагаа мэдэрсээр байдаг бол мөрөөдлөө хэрхэн олж болох нэгэн хялбархан санааг өгье. Энэ магадгүй төгс санаа биш байх л даа. Гэхдээ чамд гайхалтайгаар нөлөөлөх ч юм бил үү? Эхлээд “Чиний мөрөөдөл юу вэ?” гэдэг ерөнхий асуулт биш Чиний дараагийн 5, 10 жилийн мөрөөдөл юу вэ буюу ойрын 5, 10 жилд юу хийж үзэхийг хүсч байна вэ? гэсэн асуултыг өөрөөсөө асуу. Гэхдээ өөрөө өөрөөсөө асууж байгаагаар биш хэн нэг хүн чамаас асууж байна гэж бодоод хариултыг нь бичиж эхлээрэй. Дараагийн 10 жил өнгөрөхөд би хэдэн настай болсон байх вэ? Юу юуг хийж амжуулсан байвал сэтгэл хангалуун байх вэ гэж бодоод бичээрэй. Минийх юу гээч! Зохиол бичих. Үүнээс гадна маш олон зүйл бий. Яагаад болохгүй гэж, яагаад биелэхгүй гэж, тийм биз дээ?
4. Одооны галбираа хадгалах хамгийн энгийн арга
...бол нуруугаа цэхлэх. Тиймээ,нуруугаа л хотгор, цэх, тэгшхэн хэмд нь хадгалаад байвал ууц хэсгийн чинь булчин сайжирч, тэнд өөх хуримтлагдах нь хамаагүй багасна. Харин нуруунд өөх хуримтлагдахгүй бол, хоёр хажуугийн харвин ч гэсэн сулрах магадлал харьцангуй бага юм. Мөн сандлаа хойш нь налж сууж байгаад хоолловол цадсан мөртлөө л нэмж идээд байдаг бол, нуруугаа цэхэлж байгаад юм уу урагш үл ялиг бөхийж хооллоход хэвлий хэсэгт шахалт очсоноор бага порцоор иддэг юм. Гэдсээ татдаг болоход, чанга бие галбираа үргэлж мэдрэхэд ч хэрэгтэй. Тиймээс хойшоо налайж, сандлаа биеэрээ бүхэлд нь “бүрхчихмээр” санагдаад байвал энэ зөвлөмжийг санан нуруугаа хотойлгож байгаарай.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(373)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Baagii d.   2016-09-07
Goolingoodoo bayarlalaa :) Baagii d ymr asuudal tulgarsan ym bol

Зочин: баагий.   2016-09-07
nadad unheer hetsu bn zowlogoo ogh hun hergtei bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com