ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний насанд аль нь тохирох вэ?

Гоо сайхан  | 2016 / 09 / 08

30 хүрчихсэн хэрнээ 20- тойдоо хэрэглэдэг байсан нөгөө л нэгшингэн энгэсэгтэйгээ яваа юм биш биз?
Чи одоо хэдэн настай вэ? Чиний насанд ямар ямар шингэн энгэсэг тохирох вэ?

Чиний насанд аль нь тохирох вэ?
1. 20 – 27 нас
Үрчлээ, нөсөө толбоны сураг холуур сонсогдож байгаа энэ үед цэвэрхэн, нимгэн түрхэгддэг, тосны найрлага багатайшингэн энгэсэг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь арьсны чинь цэл залуу байгалийн үзэсгэлэнг гэрэлтүүлж, хамгаална. Харин энэ үед шингэн энгэсэг авахдаа “өө сайн дардаг” чанарыг нэгт тавиад хэрэггүй. Ганц нэг юм “далдлах” хэрэг гарвал энгэсгээ олон дахин давхарлахыг биш, өө дарагч хэрэглэхийг эрхэмлэж байгаарай. Шингэн энгэсгээр өөг дарвал тухайн хэсгийн арьсан дахь ачаалалыг л нэмэхээс өөр шидгүй.
Нэмэлт зөвлөгөө: Нүүрээ угааж, чийгшүүлснийхээ дараа Т бүсийнхээ дагуу праймер түрхэж өгвөл өөгүй, цэвэрхэн арьстай харагдахад тустай. Учир нь праймер өөрөө тос уусгах зориулалттай байдаг. Мөн эртнээс арьсыг чинь будагны хорноос хамгаалж, үрчлээтэхээс сэргийлнэ.
2. 27 – 37 нас
Саяхнаас үүсч эхэлсэн зураасан үрчлээнүүдтэйгээ тэмцэх сэдэл өндөр байх үе. Яг одоо ямар шингэн энгэсэг хэрэглэвэл дээр вэ?
Нарны хэт ягаан туяаны эртнээс нааш арьсанд чинь үйлдэж байсан хор хөнөөлүүд мэдрэгдэж эхэлнэ.Үүний үр дүнд арьсандаа өмнөхөөсөө арай илүүгээр бас арай өөрөөр санаа тавих хэрэгтэй болно. Одооноос үрчлээг бүдэгрүүлэх, эмчилгээний зориулалттай энгэсгүүд хэрэглэж эхлэхгүй бол оройтно шүү.
Нэмэлт зөвлөгөө: Нүднийхээ эргэн тойронд силиконы агууламжтай праймер түрхэж эхлээрэй.
3. 37 – 45 нас
Энэ насан дээр ирэхэд бараг л бүх бүсгүйчүүд үрчлээтэйгээ эвлэрсэн байдаг. Насыг чинь илтгэх цөөн хэдэн толбо нүүрний чинь хаа нэгтээ үзэгдэж эхэлнэ. Яг одоо чиний шинээр санаа тавьж эхлэх ёстой нэг асуудал бол чийгшлийн алдагдал юм. Арьсны давхаргын чийгшил хадгалах бодисын ялгаралт нас ахих тусам багасаж улам хуурай, эмзэг болох магадлал өндөр. Тэгэхээр үүнийг бага ч гэсэн нөхөж чадах эсвэл чийгшлийг удаан барих зориулалттай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
Нэмэлт зөвлөгөө: Чийгшүүлэгч цацлагыг цүнхнээсээ огт салгаж болохгүй ба хуурай харагдсан, мэдрэгдсэн арьсныхаа бүх хэсэгт сэргээн цацаж, будалтаа үргэлж шинээр харагдуулахад анхаараарай.
4. 45- 50 нас
Энэ насанд бүсгүйчүүд нүүрний будалтаа өөрийн эрхгүй багасгаад эхэлдэг. Гэхдээ арьс арчилгаагаа хаяж огт болохгүй шүү. Харин шингэн энгэсгээ нимгэлж өө дарахаас илүү хамгаалах, гэгээлэг харагдуулах бүтээгдэхүүн сонговол сайн. Нунтаг энгэсэг ч байж болно. Эсвэл энгэсэгний оронд ийлдэс хэрэглэж ч бас болох юм.
Нэмэлт зөвлөгөө: Нэлээд олноор тоологдох үрчлээ, арьсны уян хатан чанарын алдагдал зэргээс шалтгаалж хөгшрөлтийн эсрэг ийлдэсийг праймер шиг л өдөр бүр хэрэглэх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(240)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sumiya.   2016-09-16
Byaralalaa, Haaguur yamar unetei bdg talaar medeelel beldvel buur ih talarhana shuu :)

Зочин: sol.   2016-09-13
Heregtei goy medeelel baina, bayrlalaa.

Зочин: энхээ.   2016-09-12
Sainuu? Ene niitlel maash ix taalagdlaa. bayrlalaa goolingoodoo amjilt xusie

Зочин: Uugrug setgel.   2016-09-12
Wow l daa. Bayarlalaa goolingoo mine.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com