ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Мэдээлэл  | 2016 / 09 / 13

Нөүтбүүкээ шинэчлэх яг тохиромжтой цаг нь одоо
Учир нь жилийн 8 –хан хувийн хүүтэй болчихсон байна. Урьд нь дунджаар 18-24 хувийн хүүтэй байдаг байсан шүү дээ. Тэгэхээр жишээ нь чи 1,500,000₮ -ний үнэтэй нөүтбүүк авбал сард 125,000₮ + сарын хүү 9000₮ -ийг л төлнө гэсэн үг. Бараг хүүгүй, зүгээр л найзаасаа нөүтбүүк аваад 12 сард мөнгийг нь хуваагаад төлж байгаагаас өөрцгүй байгаа биз дээ?

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?
1. Дээрх боломжийг зөвхөн PC Mall –ын салбаруудаас эдэлж болох ба 4-р дэлгүүрийн тэнд байдаг төв салбар дээр нь Хаан банкны эдийн засагчид тэр дор нь судлаад зээл олгож байна лээ шүү. Тэнд бол мөнгөгүй ч байсан хамаагүй ороод хүссэн загварын DELL нөүтбүүкээ аваад гарч байна лээ. Нөүтбүүкнүүд нь хүчин чадал, загвар, үнийн хувьд ч сонголт ихтэй байсан шүү.
2. Минималист амьдарлын хэв маягтай болохыг хүсвэл…
Чи байгаль дэлхийгээ хайрладаг. Гэхдээ нэг удаагийн мод тарилт эсвэл хог түүлтээр үүнийгээ илэрхийлэх нь хангалтгүй учраас амьдралын хэв маягаа өөрчилмөөр санагдаад байгаа бол наашаа анхаараарай. Хог хаягдалгүй, илүүдэл хэрэгцээгүй нэг үгээр хэлэхэд байгальд ээлтэй, энгийн амьдралын хэв маяг бол Минималист юм. Магадгүй чи үүнийг мэдэж байгаа бас тийм байхыг хүсдэг ч хаанаас нь эхлүүлж, яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байгаа бол “Энгийн амьдаръя” уриатай фэйсбүүкийн “Zero Waste & minimalist Mongolia” группт https://www.facebook.com/groups/1684434088495684/ энэ холбоосоор дамжиж элсээрэй. Гэрийн дотоод заслаас эхлээд ахуйн хэрэглээ хүртэл бүх зүйл дээр Монголчууд маань хэрхэн минималист болж байгааг харж, үлгэр дууриал авч, өөртөө хэрэгжүүлэхэд чинь тусална.
3. Энэ намрын must have – богино жийнсэн юбка
Гол нь хуучны хатуу материалтай, өндөр суудалтай байх хэрэгтэй шүү. Яг энэ зураг дээрх шиг. Мөн дээрээ янз бүрийн хатгамалтай байж болно. 90-ээд оны хэв маягийг харуулж байх тусмаа гоё юм шүү. Дээр нь бариу цамц, сул футболк гээд өөрийнхөөрөө хослуулаад өмсөж болно. Доор нь өсгийгүй, өсгийтэй ямар ч гутал өмсөж болно.
4. Фейсбүүкийн соёл: “Get notifications”
Группуудээр хэсч яваад өөртөө хэрэгцээтэй постыг олохоороо бид яадаг вэ? Шинэ сэтгэгдэл нэмэгдэх болгонд нь мэдээлээс хоцрохгүйн тулд доор нь цэг тавьдаг эсвэл хоосон коммент үлдээдэг. Тэгээд л уртаас урт утгагүй сэтгэгдлийн бөөгнөрөл үүсч байгаа юм даа. Одооноос Facebook-ийг илүү соёлтойгоор ашиглахын тулд постны баруун дээд буланд байрлах сумыг дараад, “Get notifications” гэдэг тохиргоог хийгээрэй. Тэгвэл тэр бичвэртэй холбоотой өөрчлөлт, мэдээлэл бүхэн чамд “notification” хэлбэрээр ирэх болно. Энэ аргыг зөвхөн группын бичвэрт ч биш, хуудсуудын хувьд ч ашиглаж болно. Liked товчин дээрээ дарахад мөн л “Get notifications” тохиргоо бий. Бас чамд тун хэрэгцээтэй, хадгалж авмаар постууд тааралдвал баруун дээр байрлах суман дээр дарахад Save гэсэн товчлуур гарч ирнэ шүү.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(710)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com