ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал -2

Ажил & Мөнгө  | 2016 / 09 / 14

Аз жаргалтай амьдрал бол тэр чигтээ сайн дадлуудын үр юм гэдгийг өмнө нь хэлсэн билээ. Тийм ч учраас өөрийнхөө хэв маяг, хүсэл сонирхолд нийцүүлэн сонгож болох 203 өөр дадлыг цуварлаар өмнө чинь дэлгэж байна. Эхний хэсгийг ЭНД дарж уншаарай.

Чамайг өдөр бүр аз жаргалтай  байлгаж чадах 203 өөр дадал -2

Хэрвээ чи саяхнаас дасгал хийж эхэлсэн бөгөөд аль болох хурдан галбиржихыг хүсэж байгаа бол…
85. Өдөр бүр өөртөө тохирсон, 10-20 минутын дасгалын хуваарь гаргаад түүнийхээ үр дүнг гартал байнга хий.
86. Зорилго болоод тухайн өдрийн үр дүнгээ байнга тэмдэглэ, бич, зур.
87. Дасгалынхаа ачааллыг өдөр бүр бага багаар нэм.
88. Хэрвээ гэртээ дасгал хийхээр шийдсэн бол нэг дасгалаар дагна. Түүнийхээ үр дүнг гартал зөвхөн түүнийгээ л өдөр бүр давт.
89. Өдөр бүрийн дасгалаа ажил үүрэг гэж бодоод хойшлуулалгүй, үнэнчээр хий.

Амрах үедээ сайн амарч чаддаг байхыг хүсвэл…
95. Алкоголь хэрэглэхээ больж оронд нь ургамлын цай, ус гэх мэт эрүүл зүйлсийг хүнсэндээ нэвтрүүл.
96. Унтахаас 2 цагийн дотор дасгал хийх хэрэггүй. Түүнээс өмнө эсвэл өглөө хийгээрэй.
97. Орой бүр нэг ижил цагт унтаж дад.
98. Амралтын, баярын өдрүүдийг ч алгасалгүй өглөө бүр нэг ижил цагт босож занш.
99. Унтахаасаа хэдэн минутын өмнө өрөөнийхөө гэрлийг бүдэгрүүл.
100. Унтахаас 2 цагийн өмнө каффейн хэрэглэж болохгүй.
101. Орондоо ороод унтахынхаа өмнө аз жаргалтай, сайхан зүйлс дотроо бодож бай.
102. Хүн эсвэл тэжээвэр амьтан эрхлүүлж, тэврэлд.
103. Йог эсвэл бясалгал хий.

Шөнийн турш бөх гэгч нь унтдаг болохыг хүсвэл…
105. Өрөөн доторх хэмийг багасгаж, дулаан хөнжил нөмөр.
106. Гэрэлгүй байхад ч гэрэлтэж харагдах зүйлсийг даавуугаар бүтээ. LED гэрэл, толь гэх мэт.
107. Унтахын өмнө тайвшруулах аялгуу жишээлбэл бороо, далайн давалгаа, түүдэг гал гэх мэт зүйлсийг сонс.
108. Орондоо орохын өмнө залбирч, бодлоо цэвэрлэж эсвэл тэмдэглэл хөтөлж занш.
109. Унтлагын өрөөг аль болох унтахад л ашигла. Тэнд орж ирэхэд л амармаар санагддаг болго.

Эрүүл хоолтон болмоор байвал…
110. 7 хоногоор хоолоо төлөвлөж сур.
111. Өдөрт идэх хоолоо гэртээ бэлдээд авч явж бай.
112. Өглөө болон үдийн цайнаар нэг ширхэг жимс эсвэл түүхий ногоо идэж занш.
113. Өдөр идэх гол хоолноос гадна амны зугаа гаргах, өл дарах жижиг зүйлсийг ч бас гэртээ бэлдээд авч явж бай.
114. Хагас боловсруулсан, нөөшилсөн хүнснээс аль болох татгалз.
115. Хамтран ажиллагч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт гадуур хооллохдоо хэн нэгэнтэй нь дундаа хоол авах маягаар аль болох бага ид.Аль болох эрүүл байж болох хэсгээс нь сонголтоо хий.

Уудаг зүйлсээ ч эрүүл байлгахыг хүсвэл…
120. Ууж байгаа усандаа зүсэм нимбэг эсвэл лайм хий.
121. Содтой усыг хийжүүлсэн усаар сольж болно.
122. Савласан, хүйтэн, жимсний шүүсийг мөстэй ургамлын цай эсвэл кофегоор орлуул.
123. Сахар ихтэй, хийжүүлсэн ундааг мөн цай, кофегоор орлуул.

Хоол боловсруулах эрхтнийхээ үйл ажиллагааг сайжруулахыг хүсвэл…
126. Аяга сахаргүй ногоон цайн өдөрт гурван удаа уу.
127. Ажилдаа явахынхаа өмнө 10 минутын дасгал хий.
128. Өглөө сэрээд 30 минутын дотор цайгаа уу.
129. Өдрийн турш 6 удаа бага багаар хоолло.
130. Сэрүүн нөхцөлд дасгал хий.
131. Уух юмандаа мөс холь.

Илүү урт наслаж, амьдралын аз жаргалыг илүү ихээр мэдэрмээр байвал…
133. Унтахынхаа өмнө үргэлж шүд, амны хөндийгөө цэвэр байлга.
134. Өдөр бүр дор хаяж 30 минут алх.
135. Өдөр бүр дор хаяж 1 хүнийг тэвэр, тэврүүл.
136. Өдөр бүр дор хаяж 1 ширхэг жимс эсвэл түүхий ногоо ид.
137. Өдөр бүр шинэ эрүүл хоол хийж идэж бай.

Хорт хавдар тусах эрсдлийг бууруулахыг хүсвэл…
138. Өдөрт дор хаяж 1 удаа өнгөлөг ногоо жимсээс бүрдсэн хоол ид.
139. Ногоон цай өдөр бүр уу.
140. Тамхинаас гар.
141. Шарсан, хуурсан хоол идэхээ боль.

Ажил дээрээ илүү бүтээлч байхыг хүсвэл…
142. Өдөр бүрийг цаг минуттай нь төлөвлөж ажилла.
143. Өдөр бүр нэг жижиг зорилго өөртөө тавьж, түүндээ хүр.
144. Цаг бүр босож, завсарлага ав. Ариун цэврийн өрөө ор, дасгал хий, ус уу.
145. Өдрийн хамгийн бүтээлч байдаг үедээ хэцүү ажлуудаа амжуулж сур.
146. Өдөр бүр дор хаяж ажлын цагаасаа 15 минутын өмнө ирж занш.
147. Чимээ шуугиан, гаднах бүх нөхцлөөс өөрийгөө тусгаарлаж, бодох цаг гарга.
148. Сошил болон цахим хаягууддаа өдөр бүр хамгийн ихдээ 1 цагийг л зарцуул.
149. Интернэтгүй цаг гэж өөртөө гарга.

Карьерийн шатаал аль болох хурдан өгсөхийг хүсвэл…
149. Өдөр бүр дор хаяж 1 удаа бусдын өмнө гарч ярь эсвэл бусдаас сонсож ярилц.
150. Ажлаа аль болох битгий тасла.
151. Бусдын хийхээс эмээж байгаа ажлыг зоригтойгоор барьж ав.
152. Хамтран ажиллагчдаасаа хувцаслах хэв маягаараа ялгар. Сонгодог, цэгцтэй, цэвэрхэн харагд.

Хувийн бизнесээ эхлүүлсэн бол…
153. Нэрийн хуудсаа байнга өөртөө авч яв.
154. Өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж, өөрийгөө мэдүүлж, холбоотой бай. 155. Өдөр бүр урам зоригтой, эелдэг бай.
156. Өдөр бүр унтахынхаа өмнө бизнес төлөвлөгөөгөө шалгаж, хаашаа хүрэхээр хаана яваагаа байнга өөрөө өөртөө байнга сануул.
157. Өдөр бүр дор хаяж 15 минутыг бизнесийн талаар судалж, мэдэж өнгөрүүл. Ном, нийтлэл унших гэх мэт.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(655)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com