ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Төрсөн гараг чинь чиний талаар юу хэлэх вэ?

Зурхай  | 2016 / 09 / 20

Долоо хоногийн аль гарагт төрснөө чи мэднэ биз дээ? Хэрвээ мэдэхгүй бол гар утасныхаа хуанли дээрээс гүйлгэж хараад мэдээд авчих. Тэгээд тэр гарагт тохирох хариуг доороос уншаарай. Ямар зан араншинтайг чинь зурхайн ухаанаар ийн тодорхойлжээ.

Төрсөн гараг чинь чиний талаар юу хэлэх вэ?
1. Даваа гарагт төрсөн бол:
Сар танд гүнзгий мэдрэмж, зөн, баялаг дотоод сэтгэл, төсөөлөн бодох чадвар, аливаа зүйлийг нарийн тусгаж авах чадвар хайрлажээ. Ой сайтай, аливаа зүйлийг дор нь ухаж ойлгох чадвартай нь бүтээлч чадвараа хөгжүүлэх боломж олгодог байна. Чи хүмүүстэй хэрхэн харьцахаа мэддэг. Сарны сөрөг нөлөөнөөс болж хэт мэдрэмтгий, байж болох аюулаас айх хандлагатай.
2. Мягмар гарагт төрсөн бол:
Ангараг гараг танд хүч, эр зориг, идэвхтэй, түргэн занг бэлэглэжээ. Та ер бусын ажигламтгай, ухаалаг, хөдөлгөөнтэй. Ямар нэг санааг өлгөн авч ажил хэрэг болгохоор яаравчилдаг. Өөртөө итгэлтэй байдлаа биеэ тоосон зан болгочихгүй байх тал дээр санаа тавиарай.
3. Лхагва гарагт төрсөн бол:
Ертөнцтэй харьцах таны харьцаанд Буд гараг нөлөөлдөг. Оюуны өндөр идэвх, янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицох чадварыг энэ гараг танд бэлэглэжээ. Ямар нэг үйл явдал болж байгаа, үг хэлж байгаа газар байх дуртай. Худалдаа эрхэлбэл зохимжтой. Буд гарагийн сөрөг нөлөө- заль мэх, өнгөц зан.
4. Пүрэв гарагт төрсөн бол:
Бархасбадь гарагийн ачаар та зөөлөн зантай, үнэнч шударга, нээлттэй, өөртөө итгэлтэй. Таны амжилт, эргэн тойрныхоо хүмүүстэй сайн харьцаатай байдаг зэрэг нь амьдралдаа итгэлтэй ханддаг таны төрөлхийн зан болон зөнгийн ач юм. Сөрөг зан нь туйлшрал бөгөөд хэт идэх, хэт чалчих, хувиа хичээх, эрсдэлд дуртай зангаас харагддаг.
5. Баасан гарагт төрсөн бол:
Сугар гараг өөрийнхөө ивээлд байдаг хүмүүсийг гоо сайханд дуртай, бүтээлч авьяастай, эв дүйтэй, мэдрэмтгий, аальгүй зантай болгодог. Энэ хүмүүс бусдаас онцлог ялгарах шинжтэй, өөрийн гэсэн хандлагатай. Муу шинж нь нэр төрд дуртай, өнгөц, заримдаа залхуу, ёс зүйгүй.
6. Бямба гарагт төрсөн бол:
Санчир гарагийн нөлөөгөөр та бодол санаа болон үйлдэлдээ бодит байдал, хариуцлага, үнэнч зан, тэвчээрийг удирдлага болгодог. Их зүйл хүсэх ч үүргээ биелүүлэх нь чиний хувьд нэн тэргүүнд тавьдаг ойлголт. Тавьсан зорилгодоо тэмүүлэхдээ тууштай зан тэвчээрээ бусдаас ялгардаг. Сөрөг тал нь гутранги, хүйтэн, бусдыг сэжиглэдэг.
7. Ням гарагт төрсөн бол:
Чиний гараг бол Нар. Нар танд өөдрөг үзэл бэлэглэж, өөрийгөө зөв үнэлэх мэдрэмж, биеэ захирах чадвар, бүх зүйл дээр, бүх зүйл дээр бусдын өмнө байх хүслийг төрүүлдэг. Чи эд баялаг, нийгмийн өндөр байр суурийн төлөө тэмүүлдэг. Ямар ч үйлийг хийхэд хэзээд бэлэн байдаг нь хувь заяагаа удирдаж чаддагтай холбоотой. Чамд өөрөө гаран гялалзаж байх тайз хэрэгтэй. Бусадтай сөргөлдөөнд хүргэж болох биеэ тоох, хувиа хичээх зантайгаа тэмцээрэй.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(832)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: anu anujin.   2016-11-19
yaj awah ym bol

Зочин: Буяка.   2016-11-17
odor bolgon ordoo unshaad l shan setgeltei odrig ongroodg Goolingoodoo bayrlla

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com