ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэхэн дурлалын эзэнтэйгээ болзож эхлэх үед туулах 10 үе шат

Хайр & секс  | 2016 / 09 / 20

Анхны гэж тодорхойлогдох бүх зүйл хүний сэтгэлд хамгаас тод хадгалагдан үлддэг. Үүний дотроос харах төдийд л сэтгэл чинь догдолдог, сайхан залуу чинь чамайг болзоонд урьж, мээсэжээр амттай үгсийг нисгэдэг болох тэр үе бүсгүйчүүд бидэнд нэг талаараа юугаар ч сольшгүй аз жаргалтай ч нөгөө талаараа сэтгэл санааны дарамтыг мэдрүүлдэг. Яг л галзуу хулгана дээр суучихсан юм шиг, хэзээ ч тэндээс уначхаж мэдэх юм шиг...

Шинэхэн дурлалын эзэнтэйгээ болзож эхлэх үед туулах 10 үе шат

Өөрийнхөө азтайг гайхмаар, амьдралд баярламаар, өөрийнхөө үзэсгэлэн гоод бүрэн итгэмээр гэхдээ нэг л айдастай, зүрх хүчтэй цохилоод амаар гарчих гэж байгаа мэт мэдрэгдэнэ. Жишээ нь:

1. Түүний талаарх бодол, хийсвэр төсөөллүүд тархинаас чинь зогсолтгүй урсана
Түүний талаар тийм ч ихийг мэдэхгүй, уулзаж үзээ ч үгүй хирнээ чиний толгой тэр хүний талаарх бодлуудаар дүүрнэ. Алхам тутамдаа түүнийг бодно, бодохдоо ч дуртай байж, нойр хулжиж, ямар нэг зүйл чамайг зогсолтгүй догдлуулсаар байх болно. Ингэж явсаар бодлуудаа цааш ургуулж, түүний талаар өөрийн төсөөлсөн бүгдийг нийлүүлээд сэтгэл дотроо түүнийг “зурна”. Сүүлд нь тэр ч гэсэн чиний талаар бодож байгаа гэдэгт итгэлтэй байж өөртөө тун чиг итгэлтэйгээр, инээмсэглэн бодно гээч.

2. Бага зэрэг сандарч, тэвдэнэ
Ингэж бодоод сууж байтал гэнэт нөгөө залуу чинь чамайг болзоонд урилаа. Энэ үед сайхан бодлууддаа автан агаарт нисэж явсан эрвээхий маань өөрийн эрхгүй сандарч, тэвдэж эхэлнэ. Хэдий сандарсан ч ямар ч байсан урилгыг нь хүлээгээд авчихлаа. Харин дараа нь толгой дотор чинь “Хэрвээ тэр миний гараас атгавал яана аа, гар минь хөлөрчихсөн байвал муухай даа, тэнэг юм ярьчих вий дээ, миний төсөөлж байсан шиг сайн залуу биш байвал...” гэх зэргээр элдвийн юм бодогдож толгойгоо гашилгана.

3. Хүлээлт эхэллээ
Хэдий чи их сандарч байсан ч гэсэн анхны болзоо тун амжилттай болж өнгөрлөө. Болзоогоо дуусгаад гэртээ харьснаас авахуулаад хүлээлт гэдэг хэцүү тоглоом эхэлж байгаа нь тэр. Байн байн утсаа эсвэл чатаа шалгаж үзнэ. Над руу ямар нэгэн юм бичихгүй юм байх даа? Би түүнд таалагдаагүй юм болов уу? Хэрвээ над руу зурвас илгээвэл юу гэж бичих үү? гээд л сэтгэл санаа чинь тайван байх хором үгүй болсон мэт байна. За тэгээд л ямар нэгэн зурвас ирэхгүй залгахгүй жаахан удахад л найдвараа алдаж, элдвийн муухай зүйлс бодож эхэлнэ дээ.

4. Тайвшир, тайвшир...
Бид хоёр хамтдаа цагийг зугаатай, сайхан өнгөрүүлсэн. Нэг нэгэндээ таалагдсан. Тийм болохоор өөрийгөө ингэж цаг тухай бүр зовоох шаардлагагүйг өөртөө хэлнэ. Эргээд хэвийн амьдралдаа орж, хором мөч бүхэнд түүний талаар бодохоо болихоор хичээнэ.

5. Гэсэн хэдий ч чи туйлдаж байна
Түүнтэй болзсон болзооныхоо тухай өөрийн эрхгүй, өдөр алгасахгүй бодох болсноор чи туйлдаж эхэлнэ. Түүнээс зурвас ирэхийг хүлээх, түүний талаар байнга бодох зэрэг нь чамд дарамттай санагдана. Энэ үеийг заавал туулалгүй зүгээр л алгасаад өнгөрөхийг хүснэ.

6. Сэтгэл хөдлөл чинь ахин сэргэнэ
Эцэст нь түүнээс сайхан үгтэй зурвас хүлээж аваад сэтгэл санаа чинь тогтворгүй болж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрнэ. Түүнээс ирсэн сайхан зурвасуудын талаар хамгийн сайн найзтайгаа аз жаргалаар дүүрэн хуваалцах болно. Мөн дараа дараагийн болзоонуудынхаа талаар ч яриад амжина. Нэг хэсэгтээ хамгийн сайн найзтайгаа ярих ярианы гол сэдэв чинь тэр байна.

7. Өөрийгөө асуултаар бөмбөгдөнө
Тэр надтай тогтвортой харилцаа үүсгэхийг үнэхээр хүсэж байгаа болов уу? Эсвэл намайг зүйгээр л түр зуурын зугаа гэж бодож байгаа юм болов уу? Гэхдээ надад хандах хандлагаас нь харвал чин сэтгэлийнх ч юм шиг... Өөр эрэгтэйн талаар яривал яах бол? Намайг харамлах болов уу? Эсвэл... гэх мэтчилэн үй түмэн асуултууд толгойд чинь эргэлдэж, хариултаа хэзээ олохыг, хэзээ олсноо ч мэдэхгүй байна.

8. Бага багаар тайвширч эхэлнэ
Та хоёр хэн хэн нь хамтдаа байхдаа харьцангуй тайван байдаг болж ирнэ. Урьдынхаасаа хамаагүй чөлөөтэй харьцдаг болж, нэг нэгнийхээ талаар илүү ихийг мэдэж авах таатай боломж бүрдэж эхэлнэ. Ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр өөрийнхөө дуртай кино, өмсөж байгаа хувцас, дуртай хоол гээд ярих зүйл мундахгүй. Энэ үе чамд хамгийн их таалагдах болно. Чи дэргэд нь өөрийнхөөрөө байж чадах тэр нэг хүнээ үнэхээр олчих шиг боллоо.

9. Ахиад л сэтгэл санаа тавгүйрхэнэ
Яагаад гэж үү? Яагаад гэвэл та хоёрын харилцаа сайн байхын хэрээр ирээдүйн талаар бодлууд санааг чинь зовоож эхэлнэ. Найзуудтай танилцуулахгүй юм байх даа, гэр бүлийнхэнтэй нь ямар байдалтай танилцах вэ?, аав ээжид маань тэр таалагдах байгаа?, намайг жирэмсэн болбол тэр яаж хүлээж авах бол? гээд л маш асуултууд гарч ирнэ. Гэхдээ чи үүнийг өмнөх шигээ тийм их дарамт болгож хүлээж авахгүй. Учир нь чи түүнийг чамд хайртай гэдэгт эргэлзэхээ больсон.

10. Хайрлах уу, үгүй юу...
Энэ бол хамгийн сүүлийн шат. Энэ үед л чи түүнийг насан туршдаа хайрлаж, хүндлэн , хүүхдийг нь төрүүлэх үү эсвэл эртхэн больсон нь дээр үү гэдэг шийдвэрийг өөрөө өөртөө гаргана.

Хүн болгоны ингэж сайхан эхэлсэн харилцаа сайхан хайр болоод олон жил аз жаргалтайгаар үргэлжлэх болтугай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(295)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Any.   2016-12-25
Sn uu busguichuudee bi odoo 24n nastai barag 25tai neg l udaa 19n jildee xvntei vyerxej blaa ternees hoish neg ch xuntei vyerxeegui unendee bol 10n jil.n vyerxel vyerxel gd xelchixeer yum yuch bgaaguiee hhe bi odoo boltl yamarch eregtei hund xatsar dree ch unsuulj uzeeq nad shig iim hun bdiin bolow uu ndd sn gj sonsogddog humuus bdg l daa bi ted nar.g anh toohgui bj bgd nmg sonirhood bgaag ni medeed dasaad ehlenguut bugdeeree nadaas zaigaa bariad eheldeg hhe uilmaar ch yum shig bi chin setgeleesee busad shig xairluulj uzmeer bn

Зочин: zochin.   2016-12-06
Dawgui zaluustai msjnii nz boloe 94990328

Зочин: oogii.   2016-10-04
bi yag 5 deeree ochood gatschibdag tegeed l nuguu huneesee zaaval neg sul taliig n olj haraad zaiga barichihdag. ih amjilttai ued 9 deer ireed bas deerhtei ijil boldog.

Зочин: Selenad.   2016-09-26
Yag minii amidral ;((( Nadad bas iim zuil tohioldoj bailaa. Ugaasaa 2 l songolt baigaa. Salna salahgui :(. 2uulaa hetsuu. Bi salsan. Hetsuu bolovch ene ne arai deer shuu. Nuhur chin dahin huurna. Huuraad l bn. Chi uuchilna. Ingeseer abigaad itgehee bolino. Hardana. Bianga setgeliin daramttai, Suuldee yag medrel hun shig bolood chi uuriiguu ch tanihgui bolno. harin nuhur chin huchtei jargaltai ulam l goyo bolnodoo. Tiim bolohoor erthen salaad hen gedgee haruulaad ug. 3 jiliin daraa nusaa hatsartaa naasan hun ergej suuya geed guidiimdaa. Ter uyed ne bahdaltaigaar UGUI ee gej heleerei.

Зочин: Molor.   2016-09-23
Yagaa yg kkkk bi yg ingesen gehdee suuliin shatan deer bi ooroo salahaar shiidsen bi 29 toi ch tuuntei uchraad dogdolj guigeed jaahan ohin shig l yum bolsn hunii setgel zurh hezeed zaluugaaraa bdgiin bnlee kk

Зочин: lucky.   2016-09-22
bur yg shu kkkk odo yg suulin shat dr yvj bn, bid 2n hariltsaa uurd munhiin jinhene az jargaltai hair bolon delbeelne :)) i<3e

Зочин: As.   2016-09-21
Ohidoo nadad tuslaach naiz zaluitaigaa uerheed 2 jil bolj bna. Oird bid 2 savl hiivel muuddag bolchihloo. Hereldehgyug hicheesen ch barag 1.2 honool heruul garaad bh yum yaah vee nadad tuskaach

Зочин: Selena.   2016-09-21
Nadad tuslaach busguichuudee. Bi odoo 28tai. Nuhurteigee suugaad 7 jil boloh gej bna. Bid 2 humuusiin heldgeer jinhene tugs hos blaa. Gewch oiriin 1 jil nuhur maani 1 l bish bolood bna. Tegeed ylanguya oiriin 2 3 sar. Gertee ogt togtohgui. Saw l hiiwel shaltag gargaj ajiltai bolchih yum. Tgd hudlaa yrij gereesee garsniig n bi 2 3 udaa olj medsen. Ter toolond n bi uuchlaad unguruusun. Getel sayhan nadad hezeech helj bgagui salii gedeg ugiig helsen shal sogtuu bhdaa. Bi tuuniig zowoodog bj magadgui. Tgd bur gaihaad uzdeg hund uzuultel uur hun bna. Ter n ynz buriin yum ugj uurtuu tataad bna. Egch hun bna gsn. Bi nuhurtuu mash ih itgedeg tiim yum hh hun bish gej boddog. Tgd asuusan ogt tiim zuil bhgui. Bitgii iim yumand itgej zugeer bga huniig zowoogood bai geed uurlaad bhiin. Busguichuudee bi yawal deer we? Bas iim ynz buriin argaar hunii nuhriig awj suuna gej bhuu? Nadad hariulj uguuch

Зочин: ts.   2016-09-21
тэгнээ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com