ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 24

Энэ бол бүсгүй хүний хатан ухаан, тэвчээр, сүүн цагаан сэтгэлийн тухай биш. Энэ талаар бичсэн, дуулсан, зурсан, ярьсан бүтээлүүд хангалттайгаас ч их байдаг шүү дээ. Харин эрэгтэй хүнийг хүссэнээрээ хөдөлгөж чадах тэр хүчийн талаар энд би бичих гэж байна. Тэр нь:

Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр

1. Чиний бие
Эмэгтэй хүний бие гэдэг өөр хаанаас ч олж харж, мэдэрч чадахааргүй тийм гайхалтай гоо үзэсэглэн юм.

Үүнийг би ч сүүлд олж хараад байна. Урьд нь бүхий л эмэгтэйчүүдийн биеийн бүтэц ижил угаасаа л ийм хөлтэй, нуруутай, цээжтэй төрдөг учраас түүний гоо сайхан, тэр биеийн хүчийг огт анзаараагүй байж. Энэ зөвхөн тачаангуй харагдаж эрчүүдийг өөртөө татах тухай биш шүү. Өөр хаана ч байхгүй төгс гоо үзэсгэлэнгийн тухай юм. Том хөх, өгзөггүй байсан ч, загвар өмсөгчид шиг өндөр, урт хөлтэй биш байсан ч эмэгтэй хүний бие хэзээд үзэсгэлэнтэй харагддаг. Булчинлаг, уян хатан байх эсэх ч хамаагүй. Бурхан угаас бүсгүй хүнийг бүх талаар нь гоо үзэсгэлэн болгон бүтээсэн аж. Хэрвээ чи итгэхгүй байвал яг одоо хувцсаа тайлаад өөрийгөө толинд хар л даа. Эгэмний яс, хөөрхөн хөх, уран нарийн бэлхүүс, хөлөө ачаад суухад улам сэтгэл татам харагдах тэр гуя, тэгш сайхан мөр, нумарсан нуруу, хөлийн чинь өхөөрдөм хуруунууд гээд л... Бүгд өөрийн гэсэн гоо үзэмж, сэтгэл татам байдал, тачаангуй чанартай байгаа. Үргэлжлүүлээд өөрийнхөө бас бусад бүсгүйчүүдийн биеийн ажигла. Тэр биеийн гоо сайхныг олж хар, хүчийг нь мэдэр.

Хэрвээ чи илүүдэл жинтэй бол дээрх үгс чамд утгагүй юм шиг, чамаас бусад хүмүүст л зориулсан юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ энд Гоолингоо хэзээ ч таргалалт, илүүдэл жинг дэмжихгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Таргалалт бол цэвэр амьдралын буруу хэв маягаас үүсдэг зүйл. Эрүүл биш, залхуу байгаагийн л шинж. Тиймээс өөрийгөө хайрлаж, өөртөө үнэнч байж, эрүүл хэв маягтайгаар амьдрах хэрэгтэй шүү, найз минь.

Энэ хүчээ яагаад ашиглаж чаддаггүй вэ?
Энэ бол цэвэр өөрсдийгөө дутуу үнэлдэгтэй холбоотой. Ямар хөөрхөн, ухаалаг болохыг нь хэн нэг хүн онцолж хэлэхгүй л бол өөрийгөө онцгой биш гэж бодоод, өөрөөсөө ичдэг. Тэгвэл бид ингэх тусмаа бид өөрсдийнхөө хүч чадлыг алдсаар байдаг. Эрчүүд чамайг хүсэх үед өөрийгөө ашиглуулах гэж байгаа азгүй амьтны байранд битгий аваачиж бай л даа. Харин чамд байгаагаараа л түүнийг татах хүч байна гэдэг талаас нь яагаад харж болохгүй гэж? Түүний хүсэж байгаа зүйл чамд байна. Энэ чинь нэг талаас түүний сул тал гэсэн үг шүү дээ.

Эсвэл эрчүүд чамайг тоохгүй байна гэж сэтгэлээр унах бүр ч хэрэггүй. Ингэх тусам бас л чи хүч чадлаа алдах болно. Эрчүүд бидэнгүйгээр, бидний гоо сайхангүйгээр амьдарч угаас чадахгүй. Тийм болохоор өөртөө итгэлтэй бай. Өөртөө итгэлтэй байна гэдэг хүч чадлаа мэддэг хүний чанар юм шүү.

Тэгвэл яаж бүрэн ашиглах вэ?
Энэ их энгийн бас амархан. Ямар ч гоё ганган хувцас, гоёл чимэглэл зүүгээгүй байх үеийн өөрийнхөө биед дурла. Өөрийгөө хөөрхөн гэж бодвол хөөрхөн байдаг гэдэг үг зүгээр нэг үүсээгүй. Үнэхээр үнэн болохоор л өдийг хүртэл батлагдсаар яваа юм. Өөрийнхөө гоо сайхныг мэддэг түүнийгээ хайрладаг эмэгтэй хүний төрх, үйлдэл, харц, яриа цаанаа л өөр, итгэл төгс, сэтгэл татахгүй байхын аргагүй байдаг.

2. Эмэгтэйлэг байдал

Эрчүүд бидний эмэгтэйлэг байдалд бас дуртай. Бяцхан охин шиг ичингүйрэхэд, том болсон бүсгүй шиг биеэ авч явахад, аальгүйтэхэд, уйлахад, тэднээс хүч дорой байхад маань тэд дуртай бас ухаанаа алдтал дурладаг, хамгаалагч маань болохыг хүсдэг.

Энэ хүчээ яагаад ашиглаж чаддаггүй вэ?
Заримдаа бид эрчүүдтэй барьцаж, өөрсдийгөө улам л тэдэн шиг эсвэл тэднээс илүү болгох гээд байдаг. Гэтэл бид угаас хүйс, үзэл бодол, биеийн бүтцээрээ өөрөөс гадна эртнээс хосоороо бие биенийхээ дутууг нөхөж амьдарсаар ирсэн түүхтэй шүү дээ. Түүнээс биш уралдаж, барьцаж биш. Эмэгтэйлэг бүсгүйчүүлд эрчүүд илүү дуртай байдаг талаар дээр хэлсэн. Гэхдээ энэ ерөөсөө ч тэдэнд таалагдах талаар биш. Хүчээ буруу газарт төвлөрүүлээд байгаа тухай л юм. Угаас биднээс өөр эсрэг хүйстнүүдтэйгээ тэдний аргаар өрсөлдөөд бид хэзээ ч ялахгүй. Үнэндээ тэднийг ялахыг, тэдэнтэй эн зэрэгцэхийг хүсэх нь өөрөө буруу юм.

Тэгвэл яаж бүрэн ашиглах вэ?
Харин түүний оронд тэдэнд байхгүй, бидэнд л байгаа онцгой зүйлээрээ тэднийг байлдан дагуулъя. Тэр хүч маань бидний эмэгтэйлэг байдал шүү дээ. Тэднийг өөртөө ухаангүй дурлуулж, соронз мэт татаж, тэднээр хайрлуулж хүссэн зүгтээ залах нь өөрөө бидний жинхэнэ хүч. Тэгэхээр эмэгтэй хүн эмэгтэйгээрээ бай. Өөртөө санаа тавь, гоо сайхнаа торд, дуртай ажлаа хий, аз жаргалтай бай, инээмсэглэ, өөрийгөө, эргэн тойрноо хайрла, халамжил. Эрчүүдийг ялагч болго, ялагч хэвээрээ байхад нь тусал. Тэгснээрээ бид өөрсдөө "ялах" болно.

Харин чинийхээр бидний хүч өөр юунд оршиж байгаа бол? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(541)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: odnoo .   2016-10-14
Эрчүүдийг ялагч болго, ялагч хэвээрээ байхад нь тусал. Тэгснээрээ бид өөрсдөө "ялах" болно. yr ni l ene niitleliin gol sanaa ni ene ym bn ystoi zuw

Зочин: vvlen solongo.   2016-10-08
yum asuuh gsin busguichuudee. humuus seeten haylaa l gdg. tged l taniltsaad uyerheed l dotnosood l yawchdiin. bi ter seeten hayna gdgiig yeroosoo oilgodogguim. buhel buten 50iin taliig nasalj bjij seeten hayj ch uzeegui, hiij ch chadahgui yawsaar l bn. busgui hund bas heregtei bgam shg bgan. eswel bi tiim ershuud yum bolwuu ch gej bodoh yum. hen negen n yaj hiidegiin heleed ogooch.

Зочин: eenee.   2016-09-29
Emegtei hun bn gedeg ni uuruu ih uhaan shaarddag yum shig bgan, uhaalag, uyan hatan, huleetstei, tuluv shudarga, uurtee itgeltei mun uuriinhuu une tseniig meddeg baih heregtei

Зочин: Jasline.   2016-09-29
Би гармоны эм 3 сар уугаад нилээн таргалсан. Өчигдөр 3 дахь сарынхаа сүүлийн эмийг уулаа. Хүн таргалаад эхлэхээрээ ааштай бас их сул болдогийг мэдсэн учраас би жингээ хасах арга хэмжээг авч эхэлсэн. Тарган туранхайдаа биш л дээ гэхдээ өөртөө итгэлтэй байж, үргэлж инээмсэглээрэй гэж хүсье. Өндөр өсгийтийг хөлдөө тааруулж өмсөөд нуруу цэх явахад, хумсны хэлбэр, үсний болон хумсны өнгө нь гэрэлтсэн, арьс тольгор байх нь хамгийн эхний алхам шүү.

Зочин: emegtei.   2016-09-28
Tiim shu. Emegtei hun emegteigeeree bn gdeg bol saihan bhiin l ner. Saihan emegtei bai. Dotood huch,tenheetei.Tengerleg goo uzesgelentei,uhaalag daruu. Erdem bolovsroltoi,deer n yamarch zalhuugui. Buh emegteichuud iim bj chadna. Gol n huseh heregtei.

Зочин: hi .   2016-09-27
yg tiim shuu sanal neg bn goy2 niitlel gargadagt bayarlalaa shine ym orjuu gd l huleedeg unshigch ih bga bhaa nad shg

Зочин: hi.   2016-09-26
yag zov helsen bna. emegteichuud erchuudees mundag boloh geed career, ondor bolovsroliin zereg hoogood bdag er hund hairlagdah zuilgui bolood bgaagaa oorsdoo ch meddeggui.

Зочин: ok.   2016-09-26
Sanal niilj bainaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com