ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Мэдээлэл  | 2016 / 09 / 27

Ай хө, намар аа гэж юусан билээ?
Намар ирчихлээ. Юу юу хийж амьдралдаа өнгө, дурсамж нэмж болохыг эндээс уншаарай.

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Намар зураг авах гоё. Намар зураг зурах ч бас гоё. Намар салхинд гарах гоё. Намрын ойд цай уух гоё. Аль алийг нь нэг өдөр хийвэл бүр ч гоё доо, тийм үү? Энэ долоо хоногийн Ням гараг буюу 10 сарын 2-нд дээрх гоё зүйлсийг хамтад нь хийх өдөрлөг болох гэж байна. Өдрийн турш зураг зурж, авч, өөрөө фото модель болох боломжтой. Мэргэжлийн багш нар хэрхэн гоё зураг авах, зурах талаар зааж, зөвлөгөө өгнө, цаанаас төлөвлөгдсөн хөгжилтэй хөтөлбөр, уралдаануудад оролцоно, авахуулсан зургаа тэр дор нь угаалгаж, зурсан зургаа гэртээ аваад харина гээд үнэхээр сонирхолтой өдөр өнгөрнө. Бас чи очихдоо “намарлаг” бас уран бүтээлч шиг хувцаслах ёстой гэсэн шүү. Тасалбар нь 40,000₮ бөгөөд дотор нь өдрийн хоол, зургийн хэрэгсэл, унааны үнэ багтсан ажээ. Сануулж хэлэхэд ролцогчийн тоо хязгаартай гэсэн шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80108100, 88027964, 86194232 дугааруудаас асуух болон фэйсбүүк дээрх “Намар төрсөн бүтээл” эвэнтээс уншаарай. ">
1. Ургамлын гоо сайхныг хаа байгаа газарт чинь
Ажил, гэр орон, нөхөр хүүхэд, гэр бүл гээд л бүсгүйчүүд бидний зав зай багатай өдрүүд үргэлжилсээр. Хажуугаар нь өөртөө анхаарчихмаар, арьсаа арчилчихмаар, гоо сайхнаа хадгалчихмаар байдаг. Харин энэ үед чанар, үйлчилгээнд эргэлзэх шаардлагагүй, аль хэдийнэ танил болсон бүтээгдэхүүнүүдийг хаа байгаа газарт маань хүргээд ирдэг бол хэчнээн сайхан бэ, тэ?
Ив Роше яг л тэгэж байгааг чи мэдсэн үү? Намрын урамшуулал гээд бүх бүтээгдэхүүн нь 10% хямдралтай байгаа бөгөөд бүсгүйчүүд www.yvesrocher.mn вэб сайтаар орж өөрийнхөө хэрэглэж дадсан, дуртай арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнээ захиалаад, байгаа газартаа үнэгүй хүргүүлж байна. Бас худалдан авалт бүр нэмэлт гарын бэлэгтэй гээд боддоо. Сэтгэл ханамж 100% байгаа биз? Зүгээр л гэртээ сууж байхдаа л дууссан нарны тосоо шинэчилж, оройн хөөстэй ванны арчилгаандаа бэлдэж, уруулын будгандаа цоо шинэ өнгө нэмж болох нь.
Дэлгэрэнгүйг 7000-7683 дугаараас лавлаарай.
2. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэчихээд гүйгээд оч!
Бүр нэг хөөрхөн санагдаад болдоггүй ээ. Хүүхдүүдээ харж, гэр бүлийнхнээ хамаг байдгаараа халамжилж яваа бүсгүйчүүлийн маань өөр зүйлд зав гаргаж болох тохиромжтой цаг нь өглөөний 10 цагаас үдийн цай хүртэл байдаг шүү дээ. Яг тэр цагтаа бүжгийн хичээлд хамрагдвал ямар вэ, ээжүүд ээ? Тэр дундаа бүр халуухан Кизомба бүжиг шүү. Урьд нь бүжиглэж байгаагүй, эвсэлгүй байсан ч хамаагүй бөгөөд анхан шатнаас нь эхлэн мэргэжлийн багш заана. Хичээл 29-н буюу энэ Пүрэв гаргиас эхлээд 21 хоногийн турш болох ба 50,000₮-ний төлбөртэй юм байна. Боломжийн байгаа биз? Бүжиг гэдэг угаасаа л гоё зүйл шүү дээ.
Бүртгүүлэхийг хүсвэл 99181816 99680408 дугаарууд руу залгаарай.
3. Ятгын эгшигт уярах үдэш
Багадаа ятга тоглож сурахыг хүсдэг байсан, ятга харахаар л гоё санагдаад байдаг над шиг бүсгүйчүүд байна уу? Морин хуурын чуулгаас ятга хөгжмийн квинтет буюу тавал анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Монгол үндэсний сонгодог бүтээлүүдээс гадна орчин үеийн зохиолуудыг ятга хөгжим дээр тоглож үзүүлэх гэнэ. Гайхалтай байгаа биз дээ? Ирэх Пүрэв гаргийн 19:00 цагт ДБЭТ-т ганцхан удаа тоглоно. Тасалбарын үнэ 30,000₮, 50,000₮ бөгөөд ticket.mn –ээс аваарай.
4. Намар төрсөн "намарлаг" бүтээл
Намар зураг авах гоё. Намар зураг зурах ч бас гоё. Намар салхинд гарах гоё. Намрын ойд цай уух гоё. Аль алийг нь нэг өдөр хийвэл бүр ч гоё доо, тийм үү? Энэ долоо хоногийн Ням гараг буюу 10 сарын 2-нд дээрх гоё зүйлсийг хамтад нь хийх өдөрлөг болох гэж байна. Өдрийн турш зураг зурж, авч, өөрөө фото модель болох боломжтой. Мэргэжлийн багш нар хэрхэн гоё зураг авах, зурах талаар зааж, зөвлөгөө өгнө, цаанаас төлөвлөгдсөн хөгжилтэй хөтөлбөр, уралдаануудад оролцоно, авахуулсан зургаа тэр дор нь угаалгаж, зурсан зургаа гэртээ аваад харина гээд үнэхээр сонирхолтой өдөр өнгөрнө. Бас чи очихдоо “намарлаг” бас уран бүтээлч шиг хувцаслах ёстой гэсэн шүү. Тасалбар нь 40,000₮ бөгөөд дотор нь өдрийн хоол, зургийн хэрэгсэл, унааны үнэ багтсан ажээ. Сануулж хэлэхэд ролцогчийн тоо хязгаартай гэсэн шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80108100, 88027964, 86194232 дугааруудаас асуух болон фэйсбүүк дээрх “Намар төрсөн бүтээл” эвэнтээс уншаарай.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(737)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2016-09-30
Bayrllaa goolingoo Namar tursun buteeld burtguulchihlee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com